Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр

2012-04-20, 21:49
12,488

Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөрт зориулсан Монголын их дээд сургуулийн оюутнууд, залуусын дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зараллаа. “International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийг дэлхийн 70 гаруй улс орнуудад 2004 оноос хойш жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдөр (1990 оны энэ өдөр ДЭМБ ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан) бэлгийн цөөнх болох гей, лесбиян, бисексуал, трансжендэр хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах, гутаан доромжлох болон тэднээс айхын эсрэг өдөр болгон арга хэмжээ зохиодог билээ.

Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 


Бэлгийн цөөнхийн хүний эрхийг хамгаалах энэ чухал өдрийг угтан Монголын “ЛГБТ Төв” ТББ IDAHO-той хамтран Их дээд сургуулийн оюутнуудын дунд Эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Уралдаанд дараах шаардлагыг ханган идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэдэв: Гей, лесбиян, бисексуал, трансжендэр сурагч, оюутнууд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж сургалтын орчинд ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтад байнга өртдөг. Бэлгийн цөөнхийн сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд залуус бидний оролцоо юу вэ?

Үгийн тоо: 500-700 үгтэй байх

Бичлэг: А4-ийн бичгийн цаасан дээр гаргацтай бичиж доорх шуудангийн хайрцаг, эсвэл цахим шуудангаар 2012 оны 5 дугаар сарын 11-ны 17:00 цагийн дотор “ЛГБТ Төв” ТББ-д илгээнэ.


Шагнал:  1-р байр: 300,000 төгрөг, өргөмжлөл
               2-р байр: 200,000 төгрөг, өргөмжлөл
               3-р байр: 100,000 төгрөг, өргөмжлөл

 

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ЗАЛУУС ТА БҮХНИЙ ДУУ ХООЛОЙ ЮУНААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ!

 

“ЛГБТ Төв” ТББ Шуудангийн хаяг: Төв шуудан, Хайрцаг 120, Улаанбаатар – 13.
Цахим шуудан: youth@lgbtcentre.mn, цахим хуудас: www.lgbtcentre.mn, Холбоо барих утас: 99134299, 98611072

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.