Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гуч гаруй жил Британий театрын гэрэл зурагчнаар ажилласан Саймон Аннанд нь английн болон дэлхийд алдартай бусад орны жүжигчдийн тайзан дээр гарахаар бэлдэж буй зургийг авч, “The Half” хэмээх фото номоо бүтээжээ. Түүний номын бүтэн нэр нь: “The Half: Photographs of Actors Preparing for the Stage” юм байна. Британий болон бусад театруудын тайзны ард “The Half” гэсэн анхааруулах үгийг сонсох нь олонтоо. Энэ нь тухайн жүжигчинд тайзан дээр гарахад нь хагас цаг буюу 30 минут үлдсэн болохыг сануулж буй хэрэг юм. Кевин Спейси нь энэхүү ер бусын 30 минутын тухай хэлэхдээ: “Энэ 30 минут бол төвлөрч өөртэйгөө ярилцах, эсвэл айдаст автан чичрэх 30 минут байдаг.”- гэжээ. Саймон Аннанд нь британий тайзны жүжигчдийн хувьд дэндүү чухал энэ л гучин минутын жүжигчдийн сэтгэл хөдлөлийг фото хальсанд хөрөглөн буулгаснаараа “The half” хэмээх номоо гаргажээ. Ингээд бүгдээрээ хамгийн алдартай хүмүүсийн сандарч мэгдсэн, тайзан дээр гарахаас айсан, бас айдастайгаа тэмцсэн агшнуудын дүр зурагтай танилцацгаая. Хүн бүхэнд айдас тохиолддог. Тэрхүү айдсийг даван туулсны дараа нь агуу амжилт ирдэг...