Алдартай өвөгчүүлийн залуухан амрагууд

Хамгийн их насны зөрүүтэй алдартай хосуудын зурагнуудыг үзэж сонирхоно уу. 60 настангууд 20-той бүсгүйчүүдтэй гэрлэж, 25 настангууд 80-тай хүнтэй сууж байх юм даа. Эдгээр хүмүүсийн цэвэр ариун хайранд итгэх хүн цөөхөн л болов уу...
Алдартай өвөгчүүлийн залуухан амрагууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жон Клиз (Монти Пайтон комик-группын гишүүдийн нэг), Женнифер Уэйд хоёр. Насны зөрүү: 31 жил. Тэд 2012 оны 8 сард гэрлэсэн. Тэр үед Жон 72, Женнифер 41 настай байжээ.

www.caak.mn

2. Родни Дэнжерфилд (америкийн инээдмийн жүжигчин) болон Жоан Чайлд. Насны зөрүү: 31 жил. Тэд 1993 онд гэрлэж, 2004 онд түүнийг 82 настай насан өөд болтол хамт байсан. Хожим нь тэрээр 95 настай саятан Кирк Керкориантай сүй тавьсан байна.

www.caak.mn

3. Денис Хоппер, Катерина ЛаНаса хоёр. Насны зөрүү: 31 жил. Тэд 1989 оны 6 сард гэрлэн, 1992 оны 4 сард салсан.

www.caak.mn

4. Дахиад л Денис Хоппер, гэхдээ энэ удаа Виктория Даффитай. Насны зөрүү: 35 жил. 2010 онд түүнийг нас барахад, тэд салах гэж байжээ.

www.caak.mn

5. Вуди Аллен болон Сунн-И Превин. Насны зөрүү: 37 жил. Тэдний харилцаа 1991 онд Алленийг 56 нас, түүнийг 19-тэй байхад эхэлжээ. Тэд 1997 онд гэрлэн, хоёр охин үрчилж авсан байна.

www.caak.mn

6. Жүжигчин Дес О’Коннор, Жоди Брук Уилсон нар. Насны зөрүү: 37 жил. 17 жил уулзсаны дараа тэд 2007 онд гэрлэсэн байна. Түүнийг 21-тэй байхад тэд танилцжээ.

www.caak.mn

7. Хью Хефнер болон Кимберли Конрад. Насны зөрүү: 37 жил. Хью Хефнер 63-тай, Кимберли Конрад 26-тай байхад, тэд 1989 онд гэрлэжээ.

www.caak.mn

8. Патрик Стюарт (Британий театр, кино болон телевизийн жүжигчин) болон түүний найз бүсгүй Сани Озелл. Насны зөрүү: 37 жил.

www.caak.mn

9. Патрик Стюарт болон Лиза Диллон. Насны зөрүү: 39 жил.

www.caak.mn

10. Ронни Вуд, Екатерина Иванова хоёр. Насны зөрүү: 41 жил. 2008 оны 7 сард, 19 настай орос гоо бүсгүйн төлөө «Rolling Stones» хамтлагын гишүүн эхнэрээ хаяжээ.

www.caak.mn

11. Фред Астер болон Робин Смит. Насны зөрүү: 45 жил. Тэд 1980 онд гэрлэж, 1987 онд түүнийг насан өөд болтол хамт байжээ.

www.caak.mn

12. Тони Кертис, Жилл Ванденберг хоёр. Насны зөрүү: 46 жил. Тонийг 73-тай, Жиллийг 27-той байхад, 1998 оны 11 сард гэрлэсэн байна. Тэд Тониг 2010 онд нас барах хүртэл хамт амьдарчээ.

www.caak.mn

13. Дик Ван Дайк (америкийн жүжигчин, зохиолч, продюсер) болон Арлен Сильвер. Насны зөрүү: 46 жил. Тэд 2012 оны 2 сард гэрлэсэн.

www.caak.mn

14. Кэрри Грант, Барбара Хэррис нар. Насны зөрүү: 47 жил. Тэд 1981 оны 4 сард гэрлэн, Грантыг 82 насандаа 1986 онд нас барах хүртэл нь хамт амьдарсан байна.

www.caak.mn

15. Энтони Квинн болон Кэти Бенвин. Насны зөрүү: 47 жил. 1997 онд гэрлэн, түүнийг 86 насандаа 2001 онд насан өөд болтол хамт байсан.

www.caak.mn

16. Тони Рэндалл (америкийн жүжигчин, инээдмийн жүжигчин, продюсер, найруулагч), Хизер Харлан хоёр. Насны зөрүү: 51 жил. Жүжигчин 76 насандаа түүнийг 25-тай байхад гэрлэсэн бөгөөд бүсгүй түүнийг 2004 онд насан өөд болтол хамт амьдарчээ.

www.caak.mn

17. Дахиад л Хью Хефнер. Энэ удаа найз бүсгүй Холи Мэдисоны хамт. Насны зөрүү: 54 жил

www.caak.mn

18. Хью Хефнер болон Кристалл Хэррис. Насны зөрүү: 60 жил. Playboy-г үндэслэгч эр, загвар өмсөгч байсан бүсгүйтэй Шинэ оны босгон дээр гэрлэжээ. Тэдний 2011 онд хурим хийх төлөвлөгөө, Хефнерийн өвчний улмаас нурснаас хойш жилийн дараа буюу 2012 онд гэрлэсэн байна.

www.caak.mn

19. Эцэст нь, энэ жагсаалтын хамгийн их насны зөрүүтэй хосууд. Ж.Ховард Маршалл болон Анна Николь Смит. Насны зөрүү: 63 жил. Газрын тосны магнат 89-тэй байхдаа Playboy-ын модель 26 настай бүсгүйтэй 1994 онд гэрлэжээ. Тэр хуримаа хийснээс хойш 13 сарын дараа нас барсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()