Украйны хамгийн сайхан бүсгүй тодорлоо

2012-04-07, 03:33
15,594

Саяхан Киев хотод болсон “Украины мисс 2012” тэмцээний ялагчаар Харьковын 21 настай иргэн Карина Жиронкина тодорчээ. Харин дэд миссээр Одессийн оролцогч 20 настай Ольга Рубанова, гуравдугаар байранд Крымын оролцогч Маргарита Иващенко шалгарсан байна. Ингээд угаас бүсгүйчүүдийнхээ сайхнаар алдартай Украины сор эмэгтэйчүүдийн 2012 оны титмийн эзний дүр төрхтэй танилцаж, нүдээ хужирлахыг урьж байна.

Украйны хамгийн сайхан бүсгүй тодорлоо


www.caak.mn (11 фото)

Ялагч бүсгүй нь Харьковт амьдардаг бөгөөд тэндхийн урлаг, дизайны институтэд сурдаг байна. Ирээдүйд тэрээр интерьер дизайнер болох зорилготой ажээ. Карина-гийн эцэг нь барилгын салбарт ажилладаг, ээж нь гоо сайхны салонд маникюр хийдэг юм байна. Жиронкина нь 13 настайгаасаа загвар өмсч эхэлжээ. Ингээд ирэх 8-р сарын 19-д тэрээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод болох “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

www.caak.mn (11 фото)
Энэ жил Украины гоо бүсгүйн тэмцээний титмийн төлөө сүүлчийн шатанд 27 оролцогч өрсөлдсөн бөгөөд тус бүр хоёр төрлийн коктейл даашинз, усны хувцас, үдшийн даашинз гэсэн дөрвөн төрлөөр, дөрвөн удаа тайзан дээр гарсан байна. Тэмцээний конферансье-гээр «Прожектор перис хилтон» хэмээх алдарт ТВ шоуны хөтлөгч Иван Ургант, Александр Цекало, Сергей Светлаков болон Гарик Мартиросян нар оролцжээ. Шүүгчдийг израилийн модель Бар Рафаэли ахалсан байна.


2012 оны Украины миссийн тэмцээний финалын шалгаруулалт дээрхи Карина Жиронкина.

www.caak.mn (11 фото)

www.caak.mn (11 фото)

Иван Ургант, Сергей Светлаков, Швейцарийн дэд мисс Ксения Чумичева, Гарик Мартиросян болон Александр Цекало нар 2012 оны Украины миссийн тэмцээний финалын шалгаруулалтын тайзан дээр.

www.caak.mn (11 фото)


«Мисс Украина — 2012» тэмцээний ялагч Карина Жиронкина

www.caak.mn (11 фото)

www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)

www.caak.mn (11 фото)

www.caak.mn (11 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()