4-р сарын 3-ны өдөр Лос-Анжелест болсон хэвлэлийн бага хуралд үг хэлж байгаа Женна Талакова. Канадыг төлөөлж оролцож байгаа тэрээр эх орныхоо эрх баригчдад бүрэн эмэгтэй хүн гэдгээ нотолж чадвал тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой юм байна. (AFP PHOTO/Frederic J. BROWN)
Зүүн гар талд Өмнөд Солонгосын оролцогч Мини, баруун гар талд Канадын оролцогч Женна Талакова. Тэд Тайландын Паттайя-д болсон 2010 оны “Олон Улсын Хатан Хаан Мисс”- тэмцээний тайзны ард байгаа ажээ. Энэхүү тэмцээнд Солонгосын оролцогч Мини түрүүлж, хоёрдугаар байранд Японы оролцогч Амии Такеучи орж, гуравдугаарт АНУ-ын оролцогч Сташа Санчес орсон байна. (AFP PHOTO/Christophe ARCHAMBAULT)
2010 оны “Олон Улсын Хатан Хаан Мисс” тэмцээний үеэр ярилцлага өгч байгаа Женна Талакова. Түүнийг Канадын Мисс-ийн тэмцээнээс транссексуал гэдгийг нь мэдсэний дараа хассан байна. Тиймээс тэрээр өөрийгөө тэмцээнд эргэн оруулахын тулд онлайнаар санал хурааж эхэлжээ. (AP Photo/Miss International Queen via YouTube, via The Canadian Press)
Женна Талакова нь өөрийгөө эм хүйстэй хүн гэдгээ нотлох үүднээс иргэний үнэмлэхээ үзүүлж байна. Лос-Анжелес дэхь хэвлэлийн бага хурал. Түүнийг Канадын Мисс-ийн тэмцээнээс хүйсээ солиулсан гэх шалтгаанаар хассан байна. (Photo by Kevork Djansezian/Getty Images)
Канад улс түүнийг бүрэн эмэгтэй хүн хэмээн хүлээн зөвшөөрвөл “Ертөнцийн мисс” тэмцээнд оруулах юм байна. (AFP PHOTO/Frederic J. BROWN)
Женна Талакова болон түүний өмгөөлөгч Глория Олред нар Лос-Анжелес дэхь хэвлэлийн бага хурал дээр. (AFP PHOTO/Frederic J. BROWN)
Төрөхдөө эрэгтэй хүн болж төрсөн боловч зүрх сэтгэлээ даган, эмэгтэй хүн болж чадсан “Ертөнцийн мисс” тэмцээний ирээдүйн оролцогч байх магадлал бүхий Канадын загвар өмсөгч Женна Талакова. (Photo by Kevork Djansezian/Getty Images)
Канад улсын эрх баригчид түүнийг эмэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадвал тэрээр Дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нэрийн төлөө өрсөлдөх боломжтой болох юм. Photo by Kevork Djansezian/Getty Images)
Лос-Анжелес дэхь хэвлэлийн бага хурал дээр өөрийн өмгөөлөгч Глория Олредийн хамт хүрэлцэн ирж буй Женна Талакова. (Photo by Kevork Djansezian/Getty Images)
Женна-гийн иргэний үнэмлэх дээр хүйсийг нь эмэгтэй гэж заажээ. (Photo by Kevork Djansezian/Getty Images)
Канадын Ванкуверийн иргэншилтэй, 23 настай транссексуал Женна Талакова. (Photo by Kevork Djansezian/Getty Images)
Зөвхөн транссексуал гэсэн үндэслэлээр түүнийг тэмцээнд оролцуулахыг хориглосон зохион байгуулагчдын үйлдлийг эцэргүүцэж, өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө тэмцэх Женна Талакова. (Photo by Kevork Djansezian/Getty Images)