Нигерийн загварын долоо хоног

Нигерийн Лагос дахь загварын долоо хоногийн тайзнаа Африкийн дизайнерууд хоёр дахь жилдээ гарч байгаа юм. Дэлхийн дизайнерууд ч Африкийн загвар өмсөгчдөд өөрсдийн ер бусын бүтээлүүдийг өмсгөх болжээ. Сүүлийн жилүүдэд Дэлхийн загварын ертөнцийн гол төвлөрөх цэг нь Африкийн моданы чиг хандлага болж байна. Ингээд бүгдээрээ Нигерийн загварын долоо хоногоор аялцгаая.

Нигерийн загварын долоо хоног


Нигерийн Лагос дахь загварын долоо хоногт оролцохоор цугласан зочид. Африкийн 70 орчим дизайнерууд Нигерь дэхь хоёр дахь удаагийн албан ёсны загварын долоо хоногт оролцохоор Лагост цуглажээ. Нигерь улс нь Африк тивийн хоёр дахь том улсад тооцогддог бөгөөд эдийн засаг, соёлын хөгжил нь Африкийн олон үзүүлэлтийг дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудын дайнд хүргэхээр “татаж” яваа улс юм.

www.caak.mn (20 фото)


Лагос хотын зуу зуун оршин суугчид болон бусад орны зочид Лагосын загварын долоо хоногийн үйл ажиллагааг сонирхохоор цуглажээ. Эхний өдрийн үзүүлбэр цахилгаан хангамжны асуудлаас болж хойшилсон боловч, шоу төлөвлөгөөний дагуу, амжилттай болж өндөрлөсөн байна.  (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Үзэгчдийн дунд iPhone болон андроид үйлдлийн системтэй ухаалаг гар утас барьсан хүн олон харагдсан бөгөөд, тэдний ихэнхи нь шоуны үйл ажиллагааны зургийг дарж, интернетэд шууд тавьж байлаа. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Зочид шоу эхлэхийг хүлээнгээ ухаалаг гар утсаараа оролдож байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Зочид шоуны завсарлагааны үеэр «Federal Palace» зочид буудлын танхимд хоорондоо хууч хөөрч байна. Шоу нэг хоногоор хойшилсон ч гэсэн зочид бухимдаагүй бололтой. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Шоуны үеэр тайзны араар гарахыг оролдож байгаа эмэгтэй. Шоуны үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байжээ. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Нью-Йоркийн модель нүүр будагчаа хүлээж байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


16 настай модель Чика Эммануэле  нь Олон Улсын моделийн агентлагийн хараанд өртсөнөөсөө хойш огцом нэрд гарсан юм байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Шоу эхлэхийг хүлээж байгаа эрэгтэй. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Нью-Йоркийн дизайнер Николас Петру-гийн коллекцийн үзүүлбэрийг хүлээж буй моделиуд. Маш олон цуглуулгад Африкийн соёлыг хадгалсан хээ угалз бүхий даавуугаас бүтсэн хувцаснууд харагдах ажээ. Ер нь Дэлхийн олон дизайнеруудын хувьд Африк стилийн мода их дэлгэрээд байгаа юм. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Тайзны ард шоу эхлэхийг хүлээж байгаа моделиуд. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Нигерийн болон олон улсын сурвалжлагчид шоуны эхлэлийг хүлээж байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Загвар өмсөгчид тайзан дээр гарч эхэлж байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Нигерийн хамгийн алдартай загвар өмсөгч Олучи Онвеагба – г та харж байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Тайзан дээрхи загвар өмсөгч. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Тайзны ард зогсох загвар өмсөгчид (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Зочид шагнал гардуулах үйл ажиллагаатай танилцаж байна. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Шагналын эзэн болсондоо итгэж ядах модель. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Нигерийн загвар өмсөгчид үзүүлбэрийнхээ дараа (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Загварын шоуны дараа гэртээ харихаасаа өмнө утсаараа мессеж бичиж байгаа модель. (Trevor Snapp - GlobalPost)

www.caak.mn (20 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()