Зарим алдартнуудын хобби

2012-03-22, 09:06
24,839

Харж, үнэрлэж, хүрч, сонсохдоо таашаал авдаг, дэргэдээ байгааг нь мэдэхдээ баяр хөөрийг амсдаг тийм зүйлс хүн бүрт байдаг. Үүнийг л орчин үеийн хэллэгээр “хобби” гэж нэрлэдэг билээ. Тиймээс хүн болж төрсөн л бол заавал дуртай зүйлтэй байх учиртай. Тэгэхлээр хүн бүхэн хоббитой гэсэн үг. Алдар нэртэй, төгс төгөлдөрт ойрхон хүмүүс ч гэсэн ээжээс төрсөн хүн юм болохоор энэ тал дээр бидэнтэй ижилхэн. Ингээд бүгдээрээ зарим алдартнуудын хоббитой танилцацгаая.

Зарим алдартнуудын хобби
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Род Стюарт – галт тэрэгний загвар цуглуулах
Мэдээж галт тэрэгний тоглоомон дуураймал цуглуулахад тийм ч сонин зүйл үгүй. Гэвч Род Стюартын хувьд түүнийг яагаад ийм хоббитой болсон нь жаахан сонирхолтой санагдаж байгаа биз?...



2. Кифер Сазерленд – Gibson-ы гитар
Кифер бол Gibson-ы хамгийн гоёмсог гитарнуудын бүхэл бүтэн сантай нэгэн. Хамгийн сүүлд хийсэн тооцоогоор түүний студид 38 гитар цугларчээ. Энэхүү хөгжмийн зэмсэгт тэрээр Жимми Пейж, Ангус Янг нарын талаар дуулснаасаа хойш ухаангүй дурлах болсон байна.



3. Квентин Тарантино- ширээний тоглоомнууд
Квентин Тарантино нэгэн ярилцлагадаа төрөл бүрийн ширээний тоглоомны цуглуулгынхаа талаар дурьджээ. Тарантино нь ретро бокс тоглоом цуглуулах гэж байсан боловч хэтэрхий үнэтэй хобби гэж үзээд, тэр бодлоо хаясан байна.



4. Риз Уизерспун – цагаан хэрэгсэл
Үзэсгэлэнт Риз нь Луизиана мужийн Шинэ Орлеан-д мэндэлсэн гэдгийг та мэдэх байх. Төрсөн газар нь л түүний хобби-нд нөлөөлсөн байх. Ямартай Риз Уизерспун нь цагаан хэрэглэл цуглуулах, эмэгтэйлэг хоббитой нэгэн ажээ.



5. Брэд Питт – зургийн цуглуулга.
Хүн бүрийн зүрх сэтгэлд зургийн урлагийн талаар мэдрэмж нуугддаг. Брэд Питт ч гэсэн тийм бололтой. Түүний цуглуулгад зургийн хэрэгслүүд, маш үнэтэй олон зургууд байдаг. Тэдний нэг нь Нео Раухын зураг юм байна. Тэр үүнд нэг сая доллар зарцуулж байжээ. Түүнчлэн Брэд Питт мотоцикл цуглуулах хоббитой гэдгийг та мэдэж байгаа байх.



6. Николь Кидман. Иудей зоос
Николь Кидман кинонд тоглож, зураг авалтад оролцоогүй үедээ эртний иудейчүүдийн хэрэглэдэг зоосыг цуглуулж цагаа өнгөрүүлдэг байна.



7. Том Хэнкс – бичгийн машин.
Том Хэнксийн цуглуулгад 200 гаран ширхэг бичгийн машин бий. Тэрээр Ларри Краун-д тоглосныхоо дараа зураг авалтын үеэр хэрэглэсэн Corona-гийн бичгийн машинаа өөртөө авч үлдсэн байна.



8. Анжелина Жоли – хутга
Анжелина Жоли хэмээх энэ гайхалтай эмэгтэй 12 настайгаасаа хойш хутга цуглуулж эхэлжээ. Анхны хутгыг нь түүний ээж бэлэглэсэн байна. Хамгийн сонирхолтой нь, түүний өргөмөл хүү Мэтт ч гэсэн энэ хобби-г нь өвлөн авчээ.



9. Клаудия Шиффер- аалз.
Германы модель Клаудия Шифер нь аалзанд маш хайртай нэгэн ажээ. Түүний гэр нь төрөл бүрийн аалзны зураг, баримал, дуураймал тоглоомоор дүүрэн байдаг гэнэ.



10. Жонни Депп
Жонни Дэпп нь аливааг цуглуулах гэж төрсөн хүн гэхэд болно. Тэрээр сарьсан багваахай, цох хорхой зэргийг цуглуулдаг. Парис хотод Жонни-гийн эрхэлдэг хорхойны дэлгүүр хүртэл байдаг гэнэ. Түүнчлэн Жонни Дэпп-ийн цуглуулганд алиалагчийг дүрсэлсэн зурагнууд, ширээний чийдэн, ар-деко стилийн тавилга зэрэг багтдаг.   

Харин та ямар хоббитой вэ?...

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()