1. Дээрх хоёр нь 20-р зууны эхэн үед өргөн тархаад байсан эм болон радио идэвхит ус.
2. Радио идэвхит шоколад
3. Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэдэг байсан радио идэвхит шүдний оо.
Зөвлөлтийн цэргүүд Германы нутаг дэвсгэрээс энэхүү шүдний оо-г олжээ. Тэдний хэлснээр энэхүү бүтээгдэхүүнийг тухайн үеийн Германчууд өргөн хэрэглэдэг байсан аж. Дотор нь агуулагддаг радио идэвхит элемент бол “тори” юм. Германчуудын хэрэглэдэг байсан энэхүү оо доторхи “тори”-гийн найрлагыг нийлүүлбэл Хиросима-гийн дэлбэрэлт шиг гамшгийг 100 дахин хийхэд хүрэлцэхүйц байжээ.
4. Радио идэвхит цаг. Харанхуйд гэрэлтдэг зүүнүүдийг нь ради-гаас бүтсэн будгаар буддаг байж.
5. Радио идэвхит нүүрний нунтаг ингэсэг.
6. Сурагчийн хэрэгслийн иж бүрдэл. АНУ, 1950-иад он.
Энэхүү иж бүрдлийн материалын найрлаганд радиацийн альфа, гамма болон бета эх үүсвэрүүд, Гейгерийн бодис болон бусад элементүүд ордог байв. Хамгийн сонирхолтой нь хэрэглээний заавар дээр нь радио идэвхит бодисын талаар ганц үг ч байгаагүй ажээ. АНУ-ын тусгай албаныхан ийм найрлагатай хэд хэдэн сургуулийн хэрэгсэл Иран-д экспортлогдсон гэж айж байгаа юм.
7. Кардиостимулятор Эхний загвар нь плутонийн батарейгаар ажилладаг байжээ. Плутон нь Дэлхий дээрхи хамгийн хортой элемент билээ.
8. Хамар битүүрэх өвчнийг анагаах зориулалттай лаа. Найрлагад нь юу орсныг танд хэлэх илүүц биз.
9. Ураны найрлагатай бэлгэвч. Магадгүй дээхэн үед үрийн шингэнийг шууд замд нь хөнөөх замаар жирэмслэлтээс хамгаалахыг илүүд үздэг байсан юм байлгүй.
10. Эр бэлгийн эсийн идэвхийг сайжруулах зориулалттай бүтээгдэхүүн. Сонин ч гэсэн, ийм зүйл үнэхээр хүний гараар бүтэж, бас худалдаалагдаж байжээ. Хүмүүс үүнийг өмднийхөө урьд халаасанд хийж явдаг байв. Нилээн идэвхитэй радио элементийг агуулдаг гэнэ шүү.