Infiniti Emerg-E

Саяхан болсон Женевийн авто үзэсгэлэн дээр танилцуулсан Infiniti-гийн цоо шинэ, чамин Emerg-E төмөр хүлгийн талаар мэдээллийг танд хүргэж байна. Олны дунд тод гэрэлтдэг, одтой нэгэн гэж байдаг шиг Женевийн авто үзэсгэлэнгийн олон авто машинууд дундаас Infiniti Emerg-E нь шилдгүүдийн нэг байлаа.

Infiniti Emerg-E


Infiniti 
emerg_e_01_etoday_ru.jpg
Infiniti JX  болон QX – ийнх шиг гүдгэр радиатор, өргөн хормой, шилэн дээвэр нь энэхүү авто машины гадаад төрхийг өөлөхийн аргагүй төгс, бас дуу алдмаар гоёмсог харагдуулах ажээ.


Infiniti 
emerg_e_02_etoday_ru.jpg
Infiniti Emerg-E –ийг Nissan GT-R – дээр суурилж бүтээсэн бөгөөд 1.2 бензинэн хөдөлгүүр, болон цахилгаан мотортой гибрид ажиллагаатай болгожээ. Өндөр технологиор бүтээгдсэн энэхүү дээд зэрэглэлийн суперкар нь агаарт хамгийн бага хаягдал гаргадгаараа онцлог. Тодруулбал нэг километрт ердөө 55 грамм CO2 ялгаруулдаг байна.


Infiniti 
emerg_e_03_etoday_ru.jpg
Нийлбэрээрээ 402 л.с-ийн чадалтай хоёр эелекромотор нь суперкарыг 4 секундэд 100 км/цагийн хурд авахуулдаг бол 209 км цагийн хурдыг авахын тулд 30 секундыг зарцуулаг болгожээ. Машины зай хураагуурыг явуут дунд нь цэнэглэдэг 3 цилиндрийн дотоод шаталтыг хөдөлгүүртэй.


Infiniti 
emerg_e_04_etoday_ru.jpg

Infiniti 
emerg_e_05_etoday_ru.jpg

Infiniti 
emerg_e_06_etoday_ru.jpg


Үйлдвэрлэгчид нь Emerg-E-гийн сурталчилгааны бичлэгийг аль хэдийнэ гаргаад байгаа бөгөөд Германы Polynoud үйлдвэрт хийлгэхээр захиалгаа өгчихсөн байгаа аж. Ингээд та бүхэнд доорхи Infiniti Blue Essence бичлэгнээс энэхүү шинэ суперкарын дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()