Cybertecture Egg төсөл

2012-03-16, 06:39
17,372

James Law Cybertecture Internation компани нь барилга байгууламжийн салбар дахь өвөрмөц содон санаанууд, шинэлэг бүтээн босголтоороо дэлхий дахинд алдартай. Тэдний хамгийн сүүлийн бүтээл нь "Cybertecture Egg" – өндөгөн байгууламж болжээ. Уг ер бусын өндөгөн байшинг энэтхэгийн нэгэн компаний захиалгаар босгосон юм байна. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая.

Cybertecture Egg төсөл



James Law Cybertecture Internation компаний инженерүүдийн тооцоолсноор уг барилгын архитектурын дизайн нь орчинтойгоо зохицсон, бэлэгдлийн чанартай бас “ухаалаг” байшин хэлбэрийг хадгалах ёстой ажээ. Түүнчлэн уг барилга нь Мумбай хотын гол үзүүштэй зүйлсийн нэг болох учиртай юм.



Cybertecture-ийн архитекторууд технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг ашиглаж, байшингийн үүдээр орох хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг тооцоолон хэлэх дэлгэц бүхий системийг суурилуулахаар зорьж байгаа юм. Тусгай чимэглэлүүдийн тусламжтайгаар энэхүү ультра системчлэгдсэн барилгад орсон хүмүүс хэдхэн хормын дотор өөрийн цусны даралт, жингээ мэдэх боломжтой ажээ.



Инженерүүдийн тооцоолсноор энэхүү орчин үеийн барилга нь дээвэр дээрээ суурилагдсан салхин синс болон нарны зай хураагууруудын тусламжтайгаар нарны эрчим хүчийг нөөцлөх чадвартай юм байна. Тэд парниковын эффектийг ч бодож үзсэн бөгөөд, барилга доторхи ногоон байгууламжийн тусламжтайгаар ус чийг, агаарын хэмийг зохицуулах зорилготой ажээ. Усан хангамжийг нь ахин цэвэршүүлсэн усаар шийдэж байгаа бөгөөд ногоон байгууламжийг услахад ч гэсэн хэрэглэх юм байна.








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()