АЛБАН МЭДЭГДЭЛ - Хүндэт хэрэглэгчдэд

2012-03-14, 06:49
13,519

Кока -Кола аюулгүй гэдгийг дахин баталлаа. 125 жилийн туршид  хүн төрөлхтөний  цангаагаа  тайлах амтат ундаа хэвээр  байсан Кока кола-ны  найрлагад эрүүл  мэндэд сөргөөр нөлөөлөх ямар  нэгэн бодис  байхгүй гэдгийг дахин баталлаа. 

АЛБАН МЭДЭГДЭЛ - Хүндэт хэрэглэгчдэд

 

Кока-Kола  ундаанд байх 4-MEI  /4-метилимидaзoл/ хэмээх бодис нь хорт  хавдар үүсгэдэг гэсэн худал  мэдээллийг “Хэрэглэгчийн Cонирхлыг  Cудлах Судалгааны  Tөв"  хэмээх байгууллагаас гаргаад  байсныг уншигчид мэдсэн  байх. Сахараас  карамель гаргаж авах явцад үүсдэг 4-MEI  бодис нь хүний биеийн дотоод урвалын дүнд ч үүсч  байдаг, эрүүл мэндэд огт аюулгүй нэгдэл бөгөөд цаашид ч ийм байх болно гэдгийг Америкийн нэгдсэн улсын Хүнс судлалын хүрээлэн  /FDA/ болон Америкийн Шингэн хүнсний  холбоо / АВА/  дахин батласан  юм.  

Кока-Kола  компанийн  бүтээгдэхүүний  аюулгүй байдал болон чанарын өндөр  үзүүлэлт нь бидний үндсэн  зорилт  бөгөөд  өнгөрсөн  хугацааны туршид бид хэрэглэгчдийнхээ итгэлийг  хүлээсэн аюулгүй, чанартай  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Манай бүтээгдэхүүнд ордог бүх  түүхий  эдийн орц, найрлага нь хүний эрүүл мэндэд хоргүй,үйлдвэрийн үйл явцдаа дотоодын болон олон улсын  стандарт  шаардлагыг  хангасан байдаг гэдгийг бид  үүгээр баталж  буй юм. Дээр дурдсан ташаа мэдээллийг  залруулсан, хэрэглэгчдийн ташаалд нэгэнт  хүрсэн  бүтээгдэхүүнийхээ онцлогийг таниулсан  мэдээллийг   бид  цаашид танд хүргэх  болно.  Тиймээс  эрхэм хэрэглэгч та бүхэн өөрсдийн гэр бүл, найз  нөхөддөө манай  бүтээгдэхүүний  талаарх үнэн зөв мэдээллийг уламжлан залруулж  өгөхийг бид  хичээнгүйлэн хүсч  байна. 

Дашрамд  дурдахад  хэрэв  та аливаа мэдээллийн хэрэгсэл, ТВ-д  ярилцлага, мэдээлэл өгөх гэж байгаа бол манай компанийн  олон  нийттэй  харилцах  албатай холбогдож үнэн зөв мэдээллийг хэзээ ч  авч  болно. Бид  та бүхний  өмнө  үргэлж нээлттэй байна.

 

Хүндэтгэсэн
“Кока Кола” компанийн Олон нийттэй харилцах алба 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.