Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Смолян бүсгүй Елизаветта Голованова нь 2012 оны Оросын гоо бүсгүйн тэмцээний тэргүүн байрын титмийн эзэн болжээ. Уг тэмцээн нь Москва дахь "Luxury Village" төвийн тоглолтын танхимд болсон байна. Тэрээр өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Наталья Гантимурова болон 2011 оны дэлхийн миссээр шалгарсан Ивиан Саркос нарын гараас нэг сая Америк долларын үнэтэй титмийг гардан авчээ. Түүнчлэн Елизаветта-д 1000 долларын мөнгөн шагнал болон дурын их сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулсан байна. Харин одоо уламжлал ёсоор 2012 оны сайхан бүсгүй маань бүтэн жилийн турш сайн үйлсийн аялал хийж, амьдралын зөв хэв маягийн үлгэр дуурайл болох үүрэгт ажлаа хүлээн авчээ. Харин одоо 2012 оны Оросын сайхан бүсгүй болон бусад оролцогчдын тэмцээний төдийгүй бэлтгэлийн үеийн дүр зургийг танд хүргэж байна.