Хятадын загвар өмсөгчид

Амьдралаа загварын ертөнцөд зориулахаар шийдэж, өндөр босготой энэ салбарын “модель” гэсэн мэргэжлийн бүх шаардлагыг хангасан Хятад бүсгүйчүүдийн талаар фото нийтлэлийг бид өнөөдөр та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Нийгэм бүрт байх ёстой бүх зүйл заавал байдаг. Тэдгээрийн нэг бол сайхан төрсөн бүсгүйчүүд билээ. Харин хятадын загвар өмсөгч бүсгүйчүүдтэй ямар байдаг талаар зах зухтай нь танилцацгаая.

Хятадын загвар өмсөгчид


www.caak.mn (13 фото)

«Cartier International» компаний ерөнхийлөгч нь Cartier –ийн үнэт эдлэлийг танилцуулж буй Хятадын загвар өмсөгчийн хамт, 2004 оны 12-р сарын 18-ны Шанхай дахь Cartier-ийн үнэт эдлэлийн дэлгүүрийн нээлтийн үеэр.


www.caak.mn (13 фото)

2005 оны 3 сарын 25-ны уг зураг дээр Хятадын загварын долоо хоногийн үеэр болсон 13 дахь удаагийн олон улсын загварын тэмцээний тайзан дээрхи загвар өмсөгч.


www.caak.mn (13 фото)

Хятадын загвар өмсөгч нь 2005 оны 9 сарын 21-нд болсон «Beijing Aviation Expo»- агаарын тээврийн хэрэгслийн үзэсгэлэнгийн үеэр гадны нэгэн улсын нисдэг тэргийг сурталчилж байна.


www.caak.mn (13 фото)

2006 оны 2 сарын 22 –ны өдөр Хятадын Шанхай хотын «Shanghai New International Expo Centre» төвд болсон 87-дах удаагийн хөвөн даавуун хувцасны шоуны үеэр дотуур хувцас, боди артаар жигдэрсэн загвар өмсөгчид.


www.caak.mn (13 фото)

2006 оны 4 сарын 1-ний өдрийн Бээжин дэхь фэшн үзүүлбэрийн үеэр дотуур хувцас толилуулсан загвар өмсөгч.


www.caak.mn (13 фото)

2006 оны 7 сарын 9-ний өдөр Цилинь-ий Чанчунь-д болсон Хань үндэстний хувцасны анхдугаар их наадмын үеэр тайзны ард суух загвар өмсөгчид.


www.caak.mn (13 фото)

2006 оны 9 сарын 8-ны өдөр болсон Aimer брэндийн загварын үзүүлбэрийн үеэр тус брэндийн хандиваар сургуульд сурдаг ядуу айлын хүүхдүүд загвар өмсөгчийн даашинзны хормойг сонирхож байна.


www.caak.mn (13 фото)

«Three Gorges Museum» дотор болсон чамин цаг, үнэт эдлэлийн танилцуулга шоуны үеэр. Зургийг Чунцин мужид, 2007 оны 1 сарын 26-нд авчээ.


www.caak.mn (13 фото)

Хятадын Цянсу мужийн Нанкин–д 2007 оны 8 сарын 5-ны өдөр хамгаалагч нарын дунд зогсон, 3,710,000$–ын үнэтэй маргад эрдэнийн шигтгээтэй кулоныг толилуулж буй модель. 1790 онд анх бүтээгдсэн энэхүү маргад эрдэнийн зүүлтний чимэг нь 1711-1799 онуудад амьдарч байсан Чианглон хааны бэлгэнд ирж байжээ.


www.caak.mn (13 фото)

2007 оны 11 сарын 14-нд авсан уг зурагт Хятадын Бээжин хотод болсон 10-дахь удаагийн Хятад дахь олон улсын мебелийн үзэсгэлэнгийн үеэр Хятадын бүтээгдэхүүнийг танилцуулж буй модель амарч байна.


www.caak.mn (13 фото)

«Auto China-2008» үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Buick автомашины дэргэд хөлөө амрааж байгаа загвар өмсөгч. Зургийг 2008 оны 4 сарын 20-ны өдөр, Бээжинд авчээ.


www.caak.mn (13 фото)

2008 оны 12 сарын 31-ны өдөр Цянсу мужийн Нанкин дэхь загварын шоуны үеэр хөл алдан унаж буй модель.


www.caak.mn (13 фото)

2008 оны 12 сарын 31-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бороонд норохгүйг хичээж буйг загвар өмсөгчид.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()