National Geographic-ийн 2-р сарын шилдэг гэрэл зургууд

2012-03-03, 03:42
17,102

Дэлхий ээжийн бvлээн энгэр дээрхи сав, шим ертєнцийн тvмэн зvйлийн бодгалиудын талаар гvнзгий судалгаа хийж, танин мэдэх vндсийг та бидэнд олгодог алдарт "National Geographic" сувгийн сан хємрєг дэхь сvvлийн хэдэн долоо хоногийн хамгийн шилдэг бvтээлvvдийн цуглуулгыг тайлбарын хамт таны ємнє дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд бvгдээрээ өнгөрч буй сар буюу 2-р сарын National Geographic-ийн сэтгvvлчдийн дуранд єртсєн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл хєдєлгєм, бас хамгийн анхаарал татам дvр зургуудаар сэтгэл оюунаа тэтгэж, нvдээ хужирлацгаая.

National Geographic-ийн 2-р сарын шилдэг гэрэл зургууд



1. Одос үхэр дээрх вьетнам хүүхэд
Бяцхан хүүхдүүд нас биенд хүрсэн хүмүүсээс илүү зоригтой гэдэг үг юутай үнэн бэ. Вьетнам хүүхэд одос үхэрний эвэр туурайнаас айхгүйгээр морь унаж яваа мэт явж харагдана.



2. Уулзалт.
Сергей Горшковын фото зураг
Үнэг нь бүх дан хос сүүн тэжээлтний 5 хувийг эзлэдэг. Үнэгний «гэрлэлт» зөвхөн нэг жил үргэлжилдэг. Үүний дараа үнэг өөр хамтран амьдрагч хайдаг. 



3. Яст мэлхий далай руу яарч байна.
Брайн Скерри авсан фото зураг.
Яст  мэлхий зулзага Тринидадын Матура-Бичмйэ усыг анх амтлан мэдэрч байна. 



4. Усан дундах гудамж
Юлий Ишуниний авсан фото зураг
Брюген бол усан дундах гудамж. Тронхейм дэх хамгийн үзэсгэлэнтэй газар. Эдгээр байшингууд нь орон сууц болон зоогийн газар юм. 



5. Буун дуутай Могадишо
Паскаль Мэтрийн авсан фото зураг

Лалын цэрэгжсэн «Аль-Шабааб» байгууллагад гишүүнээр элссэн гудамжны худалдаачин өөрийн бууг бахархалтай нь аргагүй бэлхэн гэдгээ үзүүлж байна. Эдүгээ зэвсэгт дайчид Сомалийн өмнөд хэсгийн дийлэнх хэсгийг хянаж байна. 



6. Кайтбордингийн мастер
Антон Ждановын авсан фото зураг
Евгений Новожеев агаарт фристайлийн акробат хийдэг шилдэг тамирчдын нэг.



7. Өмнөд арал
Getty/Fotobank.com-ын фото зураг
Энэ газрыг анх нээсэн нь Зүүн Полинезиэс гаралтай хүмүүс байсан гэдэг. Тэд XI–XIV зуунаас энэ арлыг эзэмшиж иржээ.



8. Гоёмсог тэмээнүүд
Рэнди Олсоны авсан фото зураг
Жил бүрийн Аравийн хойгийн өнцөг булан бүрээс Абу-Даби хотод тэмээний үзэсгэлэнгийн тэмцээнд олон арван тэмээг авчирдаг. Элсэн талын тэмээнүүд энд ирээд сайтар арчилж тордуулсан загвар өмсөгч болон хувирдаг. 



9. Аполлоны даль
Андриан Колотилины авсан фото зураг
Бусад шавьжийг бодвол эрвээхэй улаан өнгийг ялган харж чаддаг. Тэд өөрсдийгөө улаан толбоороо таньж мэдэрдэг. Эдгээр толбоороо бусад махчин шавьжуудыг айлган хөөдөг. 



10. Тулаан
Фритц Хоффманны авсан фото зураг
Хятадын олон ангит кинонд орлон тоглогчид Цин улсын үеийн шаолины сүмийн лам нар дээрэмчидтэй эрэлхэгээр тулалдаж байгааг харуулж байна. Хятадууд лам нарыг ном хурдаг энгийн хүмүүс бус, харин эрэлхэг дайчид хэмээн үзсээр иржээ.



11. Австралийн болжморын бүжиг дэглэлт
Тим Ламаны авсан фото зураг
Эр шувуу нь амандаа шавьж зууж далавчаа дэлдэж, эм нь үүрэндээ суугаад эрийгээ хүлээн зөвшөөрөх үү хэмээн ажиглан харж сууна. Хүлээн зөвшөөрвөл эртэйгээ эвцэлдэнэ. Ингээд эр болжморын эцгийн үүрэг дуусна. 



12. Варзуга голын бэлчэр
Андрей Каменевын авсан фото зураг
Тэнгис хагас километр татрах үед элсийг эрэг рүү хөөх үед элсэн эрэг үүсдэг. Кузомень тосгон элсэн эрэг дээр оршдог. Энэ тосгоны гудамжийг явахад элсэнд шигдэхгүйн тулд модоор хийдэг.



13. Мадагаскарын амьтад
Андрей Каменевын авсан фото зураг
Одой лемур (Cheirogaleus major) зулзагатайгаа Нуси-Бе арал дээр модны хөндийд амьдарч байна. Энэ амьтан хүнээс айхыг мэддэггүй. Ойроос зургийг нь авч болдог.
 


14. Хамелеон
Эргэн тойрны юмсаас хамаарч хамелеон хэрхэн өнгөө хувиргаж байгааг харахад зугаатай. Энэ зурган дээр хамелеон хананы цэнхэр дэвсгэр дээр өнгөө хувиргаж амжаагүй байх үеийг харуулжээ.



15. Энэтхэгийн үнээнүүд

Эдүгээ Энэтхэгт ведийн ёсны Дивали (Дипавали) буюу ургацын баярыг ид дундаа тэмдэглэж байна. Энэ баярын үеэр салют буудаж, галын наадам болдог. Дивалигэдэг нь "галт хонгорцог" гэсэн утгатай. Иймд үнээнүүд галт баярын наадмын дуу чимээнээс эзнийхээ гэрээс дайжиж замын голд очиж хэвтэх нь арга ч үгүй биз. Үнээнүүд ариун амьтад учир тэдэнд бүх юм чөлөөтэй. Энэ фото зургийг MariajosephJohnbasco авчээ.



16. Намибийн заанууд
Адгуус амьтад хүнтэй олон талаар төстэй. Жишээ нь, Намибийн Үндэсний  Этоша паркийн заанууд хоорондоо хүчээ үзэхээр шийджээ. Гэтэл хажууд нь зулзага нь зогсоод байдаг. Заануудын маргалдаан анх эхлэсэн шигээ амархан дуусав. Этошагэдэг нэр овамбохэлээр "том цагаан орон зай" гэсэн утгатай аж.



17. Хаан оцон шувууд
Нас бие гүйцсэн хаан оцон шувууд үнэхээр хариуцлагатай. Төрөл шувууд нь загасны анд явсан хойгуур өөрийн болон өрөөлийн бүх зулзагануудыг харж ханддаг. Нэг ёсны "жижүүрийн асрагч". 



18. Кенийн анаашнууд
Эдгээр анаашны зургийг Кенийн Самбуруүндэсний паркт зориуд авсан юм шиг харагдаж магадгүй. Фото зураглаач хэлэхдээ: Энэ зургийг санамсаргүй авсан. Хэрэгтэй газар хэрэгтэй үед нь зургийг нь авна гэдэг энэ байх гэлтэй. 



19. Бенгалийн бар

Сүүлийн 5 жилд бенгалийн барны тоо толгой хоёр дахин цөөрчээ.



20. Серенгетийн нэг бүл арслангууд
Арслангийн нэг бахархал бол түүний цайвар сахлаг үс. Араатны хаан арслан наранд биеэ шаран гэр бүлийнхээ хүрээнд хичнээн амгалан тайван байдгийг Серенгетийн Үндэсний паркт харж болно. 



21. Канадын шилүүс
Канадын шилүүс бол Канадын Юкон мужийн Огилвийн ууланд тархсан муурын төрлийн махчин амьтан юм. Өнгөрсөн өвөл фото зурагчин энэ сүрлэг бардам гэмээр амьтны дүрийг туулайг агнахаар цасан хунгарт отож байх үед нь авчээ.



22. Нугасны дэгдээхэйнүүд
Эдгээр дэгдээхэйнүүдийн эхийг нь хөрш айлын нохой зуусны улмаас эд нар өнчирчээ. Хүмүүс тэднийг инкубаторт өсгөсөн байна. Одоо эд нар өсөн торниж явж эхлэж байна.



23. Модны мэлхий
Шөнө орсон бороонд норсон модны мэлхий. Байгалийн энэ нандин бүтээлийн зургийг Марк Брижер авчээ.



24. Атлантын оцон шувууд

Эдгээр шувууд гурвалжин гэмээр хушуутай. Улбар ягаан хөлтэй. Том цагаан цээжтэй. Америкийн Мэн мужийн Макиас-Сил арлын эдгээр шувуудыг харахаар жуулчид болон шувуу судлаачид холоос зорин ирдэг. Энэ арал устаж цөөрч буй эдгээр шувуудын хувьд хамгийн тохиромжтой ээлтэй газар болдог. Жил бүрийн зун үр төлөө үлдээхээр энэ аралд хуран цугладаг.



25. Замбийн эрээн тахь
Том хүн ч гэсэн дотроо бага хүүхэд хэвээр байдагтай адил амьтад ч бас өөрцгүй. Жишээ нь, Замбийн эдгээр хоёр тахь хоорондоо тоглон цэнгэж байна. Аль нь нас бие гүйцсэн, аль нь унага болохыг анх хараад ялгах аргагүй.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()