Энэтхэгийн “хүн-чоно” эгч дүүс

2012-02-16, 21:28
17,967

Сэтгүүлчид Энэтхэгт амьдардаг “үсжих синдром” буюу “хүн чоно” өвчтэй эгч дүү гурвыг олж, тэдний талаар фото сурвалжлага бэлтгэжээ. Гипертрихоз гэдэг нэрээр анагаах ухаанд танигдсан энэхүү ховор төрлийн өвчинтэй эгч дүүсийг нэрлэвэл 23 настай Савита, 18 настай Мониша, 16 настай Савитри Сангли нар юм. Тэд Энэтхэгийн төв хэсэгт орших Пуна хотын ойролцоох нэгэн бяцхан тосгонд аж төрдөг байна. Тэд энэхүү өвчнөө эцгээсээ өвлөн авчээ.

Энэтхэгийн “хүн-чоно” эгч дүүс


www.caak.mn (5 фото)

www.caak.mn (5 фото)
Охидын нүүрний арьс нь бараг бүхэлдээ үсээр бүрхэгдсэн бөгөөд маш өтгөн бөгөөд өргөн хөмсөг, эр хүнийх шиг сахалтай ажээ.

Энэтхэгийн хөдөө тосгонд бол ийм гадаад төрхтэй эмэгтэй нөхөрт гарна гэдэг бараг боломжгүй зүйл билээ. Тиймээс охид хадамд гарахын тулд чадах бүхнээ хийж, үс гуужуулах тосыг байнга хэрэглэдэг бөгөөд мөнгө цуглуулж, хэдэн мянган долларын үнэтэй лазер эмчилгээнд орж, үсээ гуужуулахыг мөрөөддөг.


www.caak.mn (5 фото)
Тэдний гэр бүл зургаан охинтой бөгөөд үлдсэн гурав нь аавынхаа өвчинг өвлөж аваагүй байна. Тэдний ээж Анита Самбхажи Раут нь хэлэхдээ 12 настай байхдаа нөхөртэйгөө хүчээр суусан бөгөөд өмнө нь түүнийг ийм өвчтэй болохыг нь мэдээ ч үгүй, хараа ч үгүй байсан аж.


www.caak.mn (5 фото)
Түүний хэлснээр эцэг эхийнх нь нас барсны дараа түүнийг өсгөж байсан авга ах, эгч хоёр нь тэр эрэгтэйтэй гэрлэхгүй бол амийг нь авна хэмээн сүрдүүлж байжээ. Түүний нөхөр болон охидын эцэг Раут нь 2007 онд нас барсан байна.

Энэтхэгийн баримтат киноны найруулагч Шех Гупта эдгээр охидын хувь тавилангийн талаар кино бүтээхийг зорьж байгаа бөгөөд үүнийхээ үр дүнд тэдэнд зориулан мөнгө цуглуулж, лазер хагалгаанд ороход нь туслах зорилготой байгаа ажээ.


www.caak.mn (5 фото)
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()