Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Загвар өмсөгч Мишель Бомб Макги нь баруун зүгийн бүх ялгаварлан гадуурхагчдын төлөөлө гэхэд болно. Тэрээр цагаан арьстай арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист үзэлтэн, хар тамхичин төдийгүй танилуудтайгаа Гитлерийн ёсолгоогоор мэндэлдэг нэгэн ажээ. Түүнээс гадна насанд хүрэгчдэд зориулсан кинонд зурагаа авахуулж, төрөл бүрийн гаж буруу илэрхийлэлтэй шивээсийг биеэрээ дүүрэн хийлгэжээ. Түүний талаар танилцуулахад өнөөгийн хүн төрөлхтөнд байж болох хамгийн муу муухай бүхэн сонсогдож байгаа биз? Ингээд жинхэнэ тэсрэх бөмбөгтэй төстэй, бараан амьдралын хэв маягтай өвөрмөц бүсгүйн фото агшнуудтай танилцацгаая. Нэмж хэлэхэд энэ амьдрал нь түүнд таалагддаг бололтой. Өөртөө л үнэнч байж, бусдад гай удаагүй л бол яаж амьдрах нь тухайн хүний эрх биш гэж үү?