Ребекка- 6 настай:
“Миний эмээ артрит тусчихаад /vений vрэвсэл/, тонгойж чадахгvй байсан болохоороо, хєлийнхєє хумсыг будаж чадахаа больчихсон болохоор євєє маань эмээд тусалж байсан юм л даа. Єєрєє ч артрит тусан, гар нь євдєєд байхад хvртэл хєлний хумсийг нь дандаа будаж єгєєд л байсан. Энэ бол жинхэнэ хайр”- гэжээ
4 настай Билли:“Чамд хайртай хvн нэрийг чинь цаанаа л нэг уянгалаг, зєєлєн єнгєєр дууддаг. Тэр хvний аман дотор байхдаа чиний нэр бvрэн хамгаалалтанд байна гэсэн vг. Энэ л хайр юм.”
6 настай Крисси:“Хамт явж байгаа хvндээ єєрийнхєє хамгийн дуртай шарсан тємснєєс зєндєє ихийг єгєєд оронд нь юу ч авахгvй байхыг хайр гэнэ.”
4 настай Терри:
“Хvнийг ядраад, ууртай байхад нь инээлгэж чаддаг тэр зvйлийг хайр гэдэг.”
7 настай Денни:“Ээж гоё кофе найруулчихаад, амттай байна уу vгvй юу гэдгийг нь шалгаж нэг балгасныхаа дараа аавд єгєхийг нь хайр гэнэ.”
8 настай Эмили
“Хайр гэж дандаа vнсэцэхийг хэлнэ. Харин зєндєє vнсэлцээд, ядрахаараа юм яриад л хамт байгаад байдаг бол бvр их хайр гэсэн vг. Яг л манай аав ээж хоёр шиг. Тэр 2 vнсэлцэхээрээ нэг бvхэл зvйл шиг харагдаад байдаг аа.”
7 настай Ноэль“Хайр гэдэг чинь, нэг эрэгтэй хvvхдийн цамцыг их гоё байна гэж магтасны дараа нєгєє хvvхэд нь тэр цамцаа дандаа ємсдєг болохыг хэлдэг.”
7 настай Крис“Аавыг халтар хувцастай, мангар болчихсон байхад нь ч гэсэн Роберт Редфорд-оос ч илvv гоё харагдаж байна гэж ээж маань магтсан юм. Би vvнийг нь жинхэнэ хайр гэж боддог оо.”
4 настай Мэри:
“Єдєржингєє хаяж яваад, тоохгvй байсан гєлєг маань надаа гомдохгvй, нvvрийг маань долоогоод л байхыг хайр гэнэ.”
7 настай Карен“Хvнд хайртай болсон хvний сормуус нь дээшээ доошоо болоод л цаана нь оч шиг нvд гялалзаад л байдаг юм.”
8 настай Жессика“Хэнд ч хайргvй хvн “би чамд хайртай” гэж хэлж болдоггvй юм. Харин жинхнээсэ хайртай хvндээ бол энэ vгийг заавал хэлэх ёстой.”
Энэхvv сонирхолтой санал асуулгыг Лео Баскаглиа хэмээх эрдэмтэн удирдан явуулсан юм. Судалгааны зорилго нь хамгийн халамжтай хvvхдийг шалгаруулах байсан бєгєєд дєрвєн настай нэгэн жаал тодорчээ. Учир нь, тэр жаалын хєрш айлын эзэгтэй таалал тєгссєний дараа євгєн нь гэрийнхээ довжоон дэр уйлаад л байж.
Гэтэл хvv дэргэд нь очоод баахан хамт сууж байгаад ээж дээрээ иржээ. Ээж нь хvvгээсээ хєрш євєєдєє юу гэж хэлснийг нь асуухад, хvv: “Би зvгээр л тvvний уйлахад нь хань болсон юм”-гэж хариулсан байна.
Хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе!