Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

2012-02-14, 18:09
15,198

Хамгийн алдартай, баян хүмүүс хүртэл байнга авч хэрэглэж тэр болгон чаддагүй хүнсний бүтээгдэхүүнүүдтэй та одоо танилцах болно. Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний тоонд банш ордог гэдгийг та мэддэг байсан уу? Дэлхийн хамгийн үнэтэй төмсийг хэрхэн боловсруулж, ургуулдагийг та мэдэх үү? Ингээд баячууд хүртэл өдөр бүр хэрэглэж чаддаггүй хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд


www.caak.mn
1. Банш
Банш бол Монголчуудын дуртай хоолнуудын нэг бөгөөд, тийм ч өндөр үнэтэй байдаггүй. Тэгвэл энэхүү рейтингэд орос болон монгол баншны талаар биш, харин Нью-Йоркийн Бронкс дахь “Golden Gates”-т хийдэг баншны талаар ярьж байна. Энэхүү ресторанаар үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнхи нь оросын чинээлэг цагаачид байдаг ажээ. Энэхүү банш дотор шинэхэн тугал, гахай, илжигний маш байдаг төдийгүй факел юмуу далайн гүн хэсэгт амьдардаг Curtius Flame Fish загасны түрс ордог байна. Ийм нэмэлт түсртэй байдаг учраас энэхүү банш нь ер бусын хөх ногоон өнгөтэй төдийгүй маш тансаг амттай байдаг ажээ. 8 ийм банштай нэг порц хоол нь 2400 доллар, харин 16 ширхэгтэй порц нь 4400 долларын үнэтэй байдаг.


www.caak.mn
2. Самар
Энэхүү хүнсний бүтээгдэхүүний амтлаг болон ашиг тустай чанарыг нь хүн болгон  мэддэг. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй самар бол макадамия самар юм байна. Урьд цагт австралийн уугуул иргэдийн хувьд энэхүү самар нь байнгын хэрэглээ нь байсан бол, өнөөдөр хамгийн ховор бас хамгийн ашиг тустай зүйлд тооцогдох болжээ. Өнөөдөр энэ самарны хоёрхон төрлийг л гаргаж авдаг болсон байна. Макадамийн мод нь зуун настай бөгөөд үхэн үхтлээ үрээ өгдөг хэдий ч асар их арчилгаа шаарддаг гэдгээр энэхүү самарны хичнээн ховор зүйл болохыг нь нотолж болох юм. Тиймээс ургуулах явцад маш их бэрхшээл тулгардаг бөгөөд макадамийн мод ургуулдаг хүмүүсийн жилдээ дунджаар 40 тонн самар гаргадаг байна. Энэхүү модны ургадаг газар уг самарны үнэ нь 1 кг-д 30 доллар байдаг. Мэдээж энэхүү самрын орцтой хоол бол бүүр ч үнэтэй, бас үнэ цэнэтэй байдаг ажээ.


www.caak.mn
3. Шафран буюу гүргэм
Гүргэм нь Дэлхийн хамгийн үнэтэй амттангаар тодроод байна. Энэхүү амттан нь крокусны зүйлийн ургамалын үндэс юм. Үүнийг эхлээд нэг бүрчлэн хурааж бэлдээд, хатаах замаар, гар аргаар бэлтгэдэг. Ганц киллограм шафран гаргаж авахын тулд бараг хагас сая ширхэг үндэс цуглуулах шаардлага гардаг байна. Тиймээс нэг киллограм шафран нь 6000 доллар хүртэл үнэтэй байдаг нь гайхах зүйлгүй юм.


www.caak.mn
4. Цагаан трюфель мөөг
Энэхүү тансаг хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүнд тогтсон үнэ гэж үгүй. Учир нь ийм мөөгийг дуудлага худалдаагаар л зардаг байна. Рекордын үнэ нь 30 мянган еврод хүрч байжээ.


www.caak.mn
5. Хар шоколад
Дэлхийн хамгийн үнэтэй шоколад болох Chocopologie by Knipschildt – ийг хамгийн ховор амттанд тооцож болно. Энэхүү хар шоколадны эх орон нь Америк юм. 453 грамм ийм шоколадыг 2600 доллараар худалдан авах боломжтой.


www.caak.mn
6. Төмс
Энэхүү хүнсний ногоог хамгийн үнэтэй зүйлсийн жагсаалтан дотроос олж харна гэдэг тэнэг хэрэг гэдэгтэй санал нийлж байгаа хэдий ч “La Bonnotte” сортын төмс нь Дэлхийн хамгийн үнэтэй төмс бөгөөд нэг киллограмм нь 500 еврогоор зарагддаг. Энэхүү төмсийг цэвэр үрээр нь Нурмуальта арал дээр ургуулдаг бөгөөд мэдээж гар аргаар түүдэг байна. Ер бусын зөөлөн амтаараа бусад төмснөөс ялгардаг ажээ.


www.caak.mn
7. Үхрийн мах.
Дэлхийн хамгийн үнэтэй мах бол Японы Вагиу үхэрний мах юм. Энэхүү үхрийг ер бусын байдлаар асарч, тойлдог байна. Өдөр бүр Вагиу үхэрт шар айраг болон саке уулгаж, зөвхөн хамгийн сайн чанарын өвсөөр хооллодог. Өнөөдөр Японы энэхүү үхрийг Австралид тэжээдэг болжээ. Нутагшил нь өөр газарт шилжсэн хэдий ч махных нь үнэ улам өссөн байна. Учир нь Австраличууд энэ амьтныг Япончуудаас ч илүү халамжлах болжээ. Тиймээс, хэрэв та чандмань үхэрний махыг идэхийг хүсвэл түрийвчээ сайн бэлдэхээ мартаж болохгүй. Учир нь 200 грамм махыг нь Европ-т 100 гаран доллараар, харин хамгийн зөөлөн хэсгийн мах нь 1000 доллараас нааш олдохгүй шүү.


www.caak.mn
8. Хачиртай талх
Яван суун идэх дуртай хүмүүст зориулж, дэлхийн хамгийн үнэтэй хачиртай талхыг бүтээжээ. Энэхүү талхны бүтэн нэрийг “Фон Эссений цагаан алтан клубын сэдвич” (von Essen Platinum Club Sandwich) гэдэг. Энэхүү сэндвичийг зөвхөн “Фон Эссен”-ийн сүлжээ зочид буудлаас л худалдан авах боломжтой. “Ердөө” 200 долларын үнэтэй энэхүү бүтээгдэхүүний найрлаганд тусгай талх, иберийн гахайн мах, цагаан трюфель мөөг, өндөг, хатаасан итали улаан лооль, Брессийн пулярк ордог байна.


www.caak.mn
9. Пицца
Дэлхийн хамгийн үнэтэй пицца болох “Luis XIII”-ыг Италид үйлдвэрлэдэг бөгөөд 8300 еврогоор борлуулдаг байна. Энэхүү пиццаг үйлчлүүлэгчийн яг нүдэн дээр бэлддэгээр онцлогтой юм байна. Мөн найрлаганд нь моцарелла буфалло бяслаг, улаан лангуст, гурван төрлийн түрс, омар болон нальхан хорхой ордог. Пиццаг Австралийн ягаан давс - “Murray River”-ээр амталдаг байна.


www.caak.mn
10. Омлет
Маш өвөрмөц омлетонд дурлагчид Нью-Йоркийн “Le Parker Meridien” зочид буудлыг зохир нь зүйтэй. Энэхүү зочид буудалд та Дэлхийн хамгийн үнэтэй омлетыг захиалан идэх боломжтой юм. Мянган долларын үнэтэй энэхүү омлетын найрлаганд дан өдөгнөөс гадна бүтэн хавч багтдаг байна. Үүнийг шарсан төмс болон түрсээр хачирлаж өгдөг.


www.caak.mn
11. Салат.
Дэлхийн хамгийн үнэтэй салатыг “Florette Sea&Earth” гэдэг бөгөөд Оксфордын “Le Manoir aux Quat Saisons” зочид буудалд үүгээр үйлчилдэг. Нэг порцийн үнэ нь 800 евро бөгөөд найрлаганд нь 50 грамм цагаан түрс, корноулийн хавч, лангуст, флореттийн шинэ навч, бага зэрэг оливын тос, улаан чинжүү, үрж жижиглэсэн трюфель мөөг, төмс болон спарж ордог бөгөөд алтан фольгагаар чимэглэдэг байна.


www.caak.mn
12. Түрс
Саарал, эсвэл хар түрс нь дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог гэж үздэг. Тэгвэл энэ ойлголт буруу болохыг альбинос цагаан өнгөтэй “Алмас” түрс юм. Энэхүү тансаг хүснийг Иранаас экспортолдог бөгөөд алтан саванд хийж, гал тогооны жинхэнэ урлаг мэтээр борлуулдаг. 100 грамм нь 2000 долларын үнэтэй ажээ.


www.caak.mn
13. Кофе.
Хамгийн ер бусын аргаар гаргаж авдаг “Kopi Luwak” кофе бол дэлхийн хамгийн үнэтэй кофе юм. Нэрнийх нь kopi гэдэг үг нь Индонези хэлээр “кофе”, “Luwak” гэдэг нь боловсорч гүйцсэн кофены модны хамгийн сайн үрээр хооллодог бяцхан махчин амьтан юм байна. Энэхүү амьтан нь кофе-г боловсруулж чадах хэмжээнээсээ хамаагүй их иддэг учраас боловсроогүй кофений үр нь гэдсээр нь дажин гарахдаа тусгай урвалд орж, “Kopi Luwak”-ийг үүсгэдэг байна. Энэ нь ер бусын амт, үнэртэй байдаг ажээ. Нэг киллограмм ийм кофе нь 300 - 400 долларын үнэтэй.


www.caak.mn
14. Цай
Дэлхийн хамгийн үнэтэй цайг Дахунпао гэдэг. Хятад хэлнээс орчуулбал “том улаан халаат” гэсэн утгатай энэ цай нь маш хурц үнэр, амттай. “Том улаан халаат”-ыг Тяньсин сүм орчимд ургадаг 6 төрлийн бутны навчнаас гаргаж авдаг. Тэдгээр зургаан бут нь 350 жил насалдаг байна. Жил бүр 500 грамм орчим л навч цуглуулдж, домогт цайг гаргаж авдаг бөгөөд нэг киллограмм нь 685 долларын үнээр зарагдаж байсан удаатай. 2006 онд энэхүү цайны бутыг Хятадын цайны үндэсний музейн мэдэлд шилжүүлсэн бөгөөд хойч үеийн боловсруулалтын ажлыг шилжүүлжээ. 80-аад онд “том улаан халаат”-ны бутыг үрслүүлж, цай гаргаж авч байсан боловч мэргэжилтнүүдийн хэлснээр яг жинхэнэ Дахундаог-г хэзээ ч гүйцэхээргүй болсон байсан гэдэг.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()