Пакистаны эрэг хавиас олдсон амьгүй халиман акул

2012-02-12, 08:19
10,848

Пакистаны эргээс холгүйхэн, Аравийн тэнгист 12 метр урттай, амьгүй халиман акул олджээ. Дэлхийн хамгийн том биетэй загаст тооцогддог энэхүү амьтан нь нэгэн төрлийн нялцгай биетээр хооллодог учраас хүнд ямар ч аюулгүй юм байна. Халиман загасыг агнах явдлыг албан ёсоор хориглосон учраас орон нутгийн загасны наймаачин амьгүй халимыг олзуурхан худалдаж авчээ. Түүнийг 18.5 мянган долларын үнээр зарсан байна.

Пакистаны эрэг хавиас олдсон амьгүй халиман акул


www.caak.mn (9 фото)
Чарай –н загас агнуурын газрын эзэн Мехмуд Хан хэлэхдээ энэхүү халиман-акулыг загасчлалын газраас 150 метрийн зайд, арваад хоногийн өмнө сэлж явахыг нь харсан гэжээ. Харин аварга акулыг өнгөрсөн Бямба гарагт Мехмуд Хан-ы хүмүүс Белужистаны Гаданигийн эргийн гүехэн усанд үхсэн байхыг нь олсон байна.


www.caak.mn (9 фото)
Аварга загасны урт нь 12 метр буюу 40 фут, өргөн нь 6 фут буюу 1.8 метр байжээ. Түүнийг өргөж гаргахын тулд хоёр кран ашиглаж байгаад, хүчрэхгүй байсан тул ахин нэмэлт кранаар өргөсөн байна.


www.caak.mn (9 фото)
Сүүлийн жилүүдэд ховор төрлийн загаснууд ийм байдалтайгаар олдох нь ховор үзэгдэл биш болсон хэдий ч энэ удаад аварга акулыг гаргах үйл явцыг сонирхохоор олон хүмүүс цугларчээ. Далай тэнгисийн биологич Моазам Ханы хэлснээр сүүлийн 7 жилд ойролцоогоор 30 орчин амьгүй болсон халимны цогцос Пакистаны эрэг хавиас олдсон юм байна.


www.caak.mn (9 фото)
7 тонн жинтэй акулыг өргөж гаргах үйл явц 4 цаг үргэлжилжээ.


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)
Өргөх явцад акулын заламгайн хэсэгт урагдалт үүсч, цус алдаж байсан аж.

Амьгүй акулыг загасны диллер Касим Нияби-д худалджээ. Тэрээр акулны маханд 1.7 сая рупи буюу 18,5 мянган доллар зарцуулсан байна.


www.caak.mn (9 фото)
Халиман акул бол энэтхэг болон пакистаны уламжлалт загасчдын агнадаг байсан загас юм. Пакистан орчмын загасны захууд дээр халиман загасны махыг давсалж хэрэглэдэг бөгөөд дотор өөхийг нь завины гадна талыг шавахад ашигладаг байна.
 

Энэ төрлийн загас нь үхэж мөхөх аюултай тулгараад байгаа учраас агнахыг хориглож, улаан номонд оруулжээ.

 

 

www.caak.mn (9 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()