National Geographic-ийн 1 дүгээр сарын шилдэг фото

2012-02-07, 21:17
24,005

Дэлхий ээжийн бvлээн энгэр дээрхи сав, шим ертєнцийн тvмэн зvйлийн бодгалиудын талаар гvнзгий судалгаа хийж, танин мэдэх vндсийг та бидэнд хүргэдэг алдарт "National Geographic" буюу Үндэсний газар зүйн агентлагийн сан хємрєг дэхь 1-р сарын хамгийн шилдэг бvтээлvvдийн дээжээс тайлбарын хамт таны ємнє дэлгэж байна. Ингээд бvгдээрээ сvvлийн нэг сард "National Geographic"-ийн сэтгvvлчдийн дуранд єртсєн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл хєдєлгєм, бас хамгийн анхаарал татам дvр зургуудын үзэж нvд, оюунаа баясгацгаая.

National Geographic-ийн 1 дүгээр сарын шилдэг фото



1. Байгаль нуур
Михаил Семенов, Михаил Шитиков нарын авсан фото зураг
Ольхон арлын хамгийн өндөр цэг болсон Жима уулын эсрэг талд Байгаль нуурын хамгийн гүн хэсэг байдаг.



2. Шпицберген ольтрогийн далайн морь
Пол Никлены авсан фото зураг
Гүехэн усны нялхан загас жараахайгаар хооллоод атлантын далайн морь эрэг рүү дөхөж байна.



3. Брайдын судалт халим 
Дуг Перрины авсан фото зураг
Брайдын хурдан шаламгай судалт халимнууд олон тооны хоолныхоо дэргэд эргэлдэж байна.



4. Снейк голын эх. АНУ
Майкл Мелфордын авсан фото зураг
Брижер-Тетоны үндэсний ой мод. Вайоминг. 624 километр энэ голыг 2009 оноос эхлэн хамгаалж байна.



5. Харцага, тагтаа, хар тодол
Линкольн Каримын авсан фото зураг
Цайвар далавчит хэмээх хочтой харцага тагтааг савартаа базаад үүрэндээ ирэх хүртэл хар тодол түүнийг мөрдөн мөшгиж байна.



6. На-Пали, Кауаи арал. Хавайи
Дайана Кук, Лен Женшел нарын авсан фото зураг
Домогт энэ сайхан арлын төлөө тэнгисийн дагина, галын дагина хоорондоо тэмцэлдэж байсан гэдэг. Энэ тэмцлийн явцад арал сүйдээгүй үлджээ.



7. Арслангийн зулзага. Ботсвана
Беверли Жуберын авсан фото зураг
Энэ арал дээр төрсөн болон төрөх зулзагануудын амьдрал сайхан байх болно.



8. Красноярскийн баганат хаднууд. ОХУ
Михаил Вершинины авсан фото зураг
Өглөө эрт л анхны баганат хадны зургийг дангаар нь авч болно. Эс амжваас хэдэн цагийн дараа энд жуулчид шоргоолж мэт цувах болно.



9. Якутын морин үйлдвэрийнхэн.
Андрей Каменевын авсан фото зураг
Якутад 5 үүлдрийн морь үржүүлдэг. Үүнд: төвийн, вилюйскийн, мегежекскийн, верхоянскийн, колымын гэх мэт. Тоо толгой нь 160,000 дөхөж байна. Ийм мэргэжил үнэхээр чухал бөгөөд хөнгөн ажил биш.



10. Шар шувуу. Өмнөд Дакота
МайклФорсбергийн авсан фото зураг
Нью-Мексик болон Өмнөд Дакотагийн Алдарт ногоон нуга хөндийнүүд болон Агуу тэгш өндөрлөгүүд бол шар шувуу амьдарахад хамгийн сайхан нутаг.



11. Хос бөгтөр халим
Флип Никлины авсан фото зураг
Эр халим (дээд талын) дөнгөж саяхан эмийг эзэмдэх эрхийг тулаанд 15 эр халимтай тэмцэн ялж олж авчээ.



12. Нохой хөллөсөн чарга. Гренланди арал
Фритц Хоффманны авсан фото зураг
Нохой хөллөсөн баг Шаннон буланг гатлаж байна. Энэ цаг агаар ширүүн нутагт 1 цагт 10 километр урагшлана гэдэг хамгийн дээд хурд гэсэн үг. Байгаль ширүүн араншинтай үед чаргаа цаснаас ухаж гаргахын тулд байнга зогсох шаардлага гардаг. Өдөрт 1 километр зам туулахад ч их амжилт хэмээн үздэг.



13. Якутын тайга
Андрей Каменевын авсан фото зураг
11 сарын тунгалагхан якутын навчист тайга. Энд булга их хэмжээгээр амьдардаг тул ан хийх хамгийн тохиромжтой нутаг. Якутын зүүн хэсэгт Каяндерын навчист ой голлодог.



14. Георгий Хозевитын сүм
Юрий Гершбергийн авсан фото зураг
1500 жилийн хугацаанд Жүүдийн тал дахь Георгий Хозевитын даяанч сүм тийм ч их өөрчлөгдсөнгүй. Сүмийн нүүрэн талыг бага зэрэг орчин үеийн болгожээ.



15. Казахстаны нийслэл Астана дахь Нуржол гудамж. Өмнө нь энэ гудмыг усан ногоон гудам гэж нэрлэж байжээ. Эдүгээ энэ гудам нийслэлийн засаг захиргааны төв болжээ. Энд гоёмсог цэцгийн мандлууд, уран баримал, ирээдүйн гэмээр зөгнөлт офисын зориулалттай байшин барилгууд, олон давхар сууцнууд, яамд болон төрийн албан газрууд байрладаг.



16. Аризонагийн Улаан хад Вермилион Клифс бол жуулчдын ирэх дуртай газрын нэг. Цаг хугацаа болон байгалийн энэхүү өвөрмөц бүтээл эвдэрч бутрахад эмзэг. Иймээс 1997 онд Вермилион Клифсын дархан цаазат газрыг хаалттай бүс болгон зарлажээ.



17. Бараг л библийн домогт гардаг шиг дүр зураг. Олон тооны тэмээн цуваа Этиопийн Асел нуурын дэргэдэх давстай газар хуран цуглажээ. Энэ газар далайн түвшнээс 380 фут доор байрладаг. Эндээс эрт үеэс эхлэн XX зууныг хүртэл чулуун давс олзворлож худалдан борлуулдаг байжээ. Давс худалдааны татварын үүрэг хүртэл гүйцэтгэж байв. Эдүгээ давс найрамдлын бэлэг тэмдэг болжээ. Этиопийн оршин суугч зочноо гэртээ хамгийн түрүүн давс барин угтдаг.



18. Шинэ Гвинейн Папуагийн агуйнуудад алганы ийм ул мөрийг олонтаа харж болно. Үүнийг шавар дээр будгаар хийжээ. Хүмүүс олон үеэрээ агуйн ханыг ийм байдлаар чимдэг байв. Сайн харвал эдгээр дүрсийн хажуу дахь улаан хүрэн толбо нь омгийн залуу хүмүүс цусан тангараг өргөх ёслол үйлддэг байсныг гэрчилнэ.



19. Уганд дахь Хатан хаан Елизаветагийн парк дахь нэг үзмэр бол тэнд амьдардаг 2,500 гаруй заан сүрэг юм. 1980-аад онд хулгайн анчид агнаж байснаас хойш энэ сүрэг нэлээд их өсчээ. Заримдаа зааны сүрэг хүн амын ургуулдаг хөдөө аж ахуйн ургамалын талбайг гишгэж сүйтгэдэг. Ийм үед зааныг шархдуулах, хороохоос өөр аргагүй байдаг. Эдүгээ өргөн суваг татаж тариалангийн талбайг хамгаалдаг болсноос хойш ийм явдал цөөрчээ.



20. Бразили болон Аргентин улсын хил дээр Игуасу гэдэг том хүрхрээ байдаг. Энэ хүрхрээг дэлхийн 8 гайхамшигийн нэг гэж нэрлэдэг. Өргөнөөрөө Ниагарын хүрхрээгээс 4 дахин их. Өндөр нь 72-86 метр, өргөн нь 3-4 км. Игуасу бол 2 шатаар үелэсэн хүрхрээ. Төв хэсгээр нь Бразили болон Аргентин улсын хил оршдог. Испаниар Gargante del Diablo гэдэг нь "Чөтгөрийн багалзуур" гэсэн утгатай. 1984 онд Игуасуг ЮНЕСКО Хүн төрөлхтний баялаг хэмээн зарлажээ.



21. Камбала бол энэтхэгийн Карнатак дахь бухын уламжлалт тэмцээн. Тэмцээний талбар болгон шавартай талбайг ашигладаг. Бухыг элдэн хөөгч нь фермер өөрөө байдаг. Бухыг оосор бүчнээс нь барьж түүнтэй зэрэгцэн талбайгаар хөөдөг. Энэ бол спортын осолтой төрөл боловч жуулчид болон нутгийн оршин суугчдад таалагддаг аж.



22. Дэлхийн хамгийн давсархаг нуур бол Жибутигийн төвд оршдог Ассаль. Үхлийн тэнгисийн давсархаг нууртай эн зэрэгцэнэ. Ассаль нуур давстай тул тэнд ургамал, амьдрал байхгүй. Халуун шатахад ус ууршдаг. Оронд нь ашигтай эрдэс бодис л үлддэг.



23. Сартай шөнө Скандинавид авсан сайхан зураг байна. Энд бугын сүрэгийн хээлтэйг малчид gárdi нэртэй тусгай хашаа руу оруулж ялгадаг.



24. Белградын усан буудалд хавар авсан дурласан хосын сайхан зураг байна. Бие болон сэтгэлийн хамгийн сайхан дурсгалт үе.



25. 50 жилийн өмнө байгуулагдсан Хадат хязгаар нутаг (Peak District) английн арлууд дээрх үндэсний нэг том парк юм. Байгалийн үзэмж төгөлдөр нутагт сая саяаар жуулчид ирдэг. Дундад зууныг санагдуулам энэ нутагт ирж зүлгэн дээр тарвалзахаас гадна хадат асга дээр нь авирч үзэхийг хэн бүхэн хүсдэг. Энэ парк жилд 22 сая жуулчин хүлээж авдаг. Peak District нь томоороо Японы Фузи-Хаконэ-Изу үндэсний паркийн дараах байранд ордог.



26.



27. Энэтхэгийн Далнуур хэмжээгээрээ Жамму, Кашмир мужид 2 дугаарт ордог. Энэ нуурыг «Кашмирын титмийн үнэт чулуу» хэмээн нэрлэдэг. Энд жуулчлах болон загасчлахад хамгийн тохиромжтой. Загасчид нуур дээгүүр энэтхэгийн соёлын уламжлалт бэлэгдэл болсон шикар хэмээх тусгайлан бэлдсэн завиар явж загасчилна.



28. Энэ бол Африкийн Малави дахь алтлаг элсэн эрэгтэй Малави нуур. Үлгэрийн гэмээр сайхан байгаль.



29. Хятадын эртний Цзянсу мужийн Сучжоу хотод энэ эмэгтэй үдэш оройн цагаар олон сувагийг даган зугаалж дуусаад дугуйгаа түрээд гэр рүүгээ дөхөж байна. Түүний дүрс олон зууны түүхтэй энэ ханан дээрх ханз үсэгтэй гайхмаар зохицжээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()