Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мэдээж ганц дизайнерын нэг цуглуулгаар хувцас загварын ертөнций ирээдүй тодорхойлогдохгүй л байх л даа. Гэвч загвар зохион бүтээгчид шинэ загварын санаа гаргаж, түүнийг нь мэргэжилтнүүд төдийгүй харж үзсэн үзэгч сонирхогчид нь шүүн тунгаагаад, цагийн эрхэнд заримдаа боломжгүй мэт санагдаж байсан хэт гаж зүйлс нь энгийн хэрэглээ болсон байх тохиолдол элбэг. Ямартай ч саяхны нэгэн загварын шоуны үеэр танилцуулсан хувцасны шинэ цуглуулгыг “урлаг юм даа” гэж хүлээж авахад жаахан хэцүү санагдсаныг нуух юун. Ганцхан надад ингэж санагдаад байгаа юм болов уу гэдэг асуултын хариуг танаас хүлээн авахаар, дэлгэрэнгүй дээр энэхүү үзүүлбэрийн үеэрх гэрэл зурагнуудыг орууллаа. Загварын ертөнц одоо улам солиорч байна доо.