Уран зургийн урлагт мөнхөрсөн бүсгүйчүүд ямар өвчтэй байсан бол?

2012-01-26, 06:50
15,192

“Консилиум” сэтгүүлийн сонирхолтой бөгөөд хөгжилтэй сурталчилгаа нь бидэнд тэрхүү сэтгүүлийг сурталчлаад зогсохгүй, алдарт зураачийн бийрээр дэлхийд дүрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг тухайн үедээ ямар өвчин зовиуртай байсныг нь олж мэдэх боломжийг олгожээ.  Өөрөөр хэлбэл уг сэтгүүлийн мэргэжилтэнгүүд уран зурагт дүрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийн гадаад төрхийг шинжээд, ямар өвчтэй байсныг нь оношилсон гэсэн үг. Ингээд сонирхолтой үнэнийг олж мэдэцгээе.

Уран зургийн урлагт мөнхөрсөн бүсгүйчүүд ямар өвчтэй байсан бол?



Леонардо Да Винчи-гийн “Мона Лиза”
Алдартай зурагны гол дүр болсон энэ эмэгтэй нүүрний булчингийн мэдрэлийн саажилттай төдийгүй зовхиндоо ксантелазмтай байсныг та эндээс олж харж болно. Түүнчлэн Мона Лизагийн баруун гаран дээр өөхний бөөгнөрөл үүссэн болох нь илт байна.



Рембрандтын зурсан “Усанд орж буй Вирсавия”
Энэ эмэгтэй харваас илүүдэл жинтэй бөгөөд хөхөн дээрээ хавдартай, бас арьс нь унжсан байна. Вирсавия ийм бие муутай хирнээ яаж Давидын сэтгэл зүрхийг эзэмдсэн юм бол?



Питер Пауэль Рубенс–ын "Сюзанна Фоурмент"
Питер Пауэль Рубенс-ын зурсан алдартай зураг дээрхи энэ эмэгтэй хуруун дээр нь илүү яс ургасан, бас бамбай булчирхайн нилээн хүндэрсэн өчвтэй болох нь харагдаж байна. Сэргэн мандалтын үед эрүүл амьдрах ямар хэцүү байгаа вэ гэж энэ бүхний эцэст бодогдсоныг нэмж хэлмээр санагдлаа.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()