VW E Bugster Concept
Одоохондоо төслийн шатандаа байгаа бөгөөд хэрэгжиж, хэрэглэгчдийн гар дээр очихгүй ч байх магадлал өндөртэй байгаа Volkswagen-ы E Bugster-ыг та харж байна. Гэхдээ 114 морьны хүчтэй мотор, шингэн-йоннон аккумлятор бүхий энэхүү авто машин нь цох хэлбэрийн унаанд дурлагчдын хувьд хүлээлтийг нь барсан бүтээл болж чадахаар байгаа ажээ.
Audi Q3 Vail Concept
Үйлдвэрлэгчид нь энэхүү төмөр хүлгийг уулчдад тохирох унаа гэж тодорхойлоод байгаа аж. 2,5 литрийн таван цилиндртэй хөдөлгүүртэй энэхүү төмөр хүлэг нь барууны гэр бүлүүдийн хэрэгцээнд гайхалтай тохирно гэж тооцогдож байгаа юм.
Ford Fusion
Энгийн Ford Fusion-ий загвар мэт санагдах энэхүү төмөр хүлэг нь Детройтын авто үзэсгэлэнгийн зочдын хувьд маш онцгой санагджээ. Учир нь энэхүү машин нь АНУ-т 10 000 доллараар борлуулагддаг седан-машинуудтай өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн энэ Fusion нь олон тооны трансмисс болон гибрид системийн хяналттайгаараа онцлог юм байна.
Dodge Dart Энэхүү жижигхэн тэрэг нь шоуны гол анхаарал татагчдын нэг байлаа. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Chrysler-тай өрсөлдөхүйц машин болсон байна.
Maserati Kubang 2014 Хямралын дараа авто машины ертөнцөд эргэн мэндэлсэн зөгнөлийг амилуулагч супер төмөр хүлгийг Maserati Kubang 2014-өөр төсөөлж болно. Энэ нь Porsche Cayenne-тэй өрсөлдөхүйц машин болжээ.
BMW i8
Энэхүү хараа булаам загвар нь өвөрмөц дизайн төдийгүй техникийн үзүүлэлтээрээ бусдаасаа онцгойрч байгаа юм. Бензин болон цахилгааны аль алинаар ажилладаг гибрид суурилуулттай бөгөөд батарейн цэнэгнээс хамаарч дотоод шаталтын хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр нь цохицон ажилладаг. Тиймээс 100 км замыг туулахад ердөө 2,7 литр түлш ашигладаг төдийгүй 100 км/цагийн хурдыг 5-хан секундэд авдаг байна.
Бүрэн дээш дэлгэгддэг тунгалаг хаалга нь хажуунаас харсан хүнд дотор байх бүх зүйлийг ил харуулдаг бөгөөд машины спортлог дүр төрхийг тодотгох ажээ.
BMW i8 нь зах зээлд 2013 онд гарах юм байна.
BMW i3
I8-ын “дүү” болох i3 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, жинхэнэ хотын машин юм. Энэ нь Nissan Leaf-ээс хүртэл 20 хувиар хөнгөхөн ажээ. Авто машин нь хойд хэсэгт байрлуулсан электрон хөдөлгүүрийн тусламжтайгаар хөдөлгөөнд оролцдог байна. Шингэн йоннон аккумляторыг нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд уг машин нь 160 км тасралтгүй явдаг ажээ. I3-ыг дараа жил худалдаанд гаргах юм байна.
Acura NSX Concept
Acura-гийн гибридэн авто машины төслийн загвар нь төвд байрлуулсан V6 хөдөлгүүр болон гурван электрон хөдөлгүүртэй юм байна. Авто үзэсгэлэнгийн жинхэнэ ХИТ болсон энэхүү төмөр хүлгийг дараагийн гурван жилд цуврал хэлбэрээр үйлдвэрлэхээр зэхэж байгаа аж. Ямартай ч авто машины хорхойтнууд энэ төлөвлөгөөг биелэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа юм.
Энэ машины талаар бид өмнө нь танилцуулж байсан. Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл
ЭНД дарна уу.
Cadillac ATS Энэхүү компактный кадиллак нь сүүлийн арван жилд германы BMW 335i-тай өрсөлдөөн үүсгээд байгаа билээ. ATS нь жолоодлогын үед дээд зэргийн тав тухыг бэлэглэх зориулалттай төмөр хүлэг юм.
Mercedes-Benz SL 2013 онд Mercedes –ийнхэн SL-ийн бүхэл жинг 275 фунтээр багасгаж шинэчилжээ.
Porsche 911 Cabriolet Mercedes SL-тэй төстэй бас нэгэн томоохон хэмжээний спорт машин болох Porsche 911 Cabriolet нь энэ хавар худалдаанд гарах юм байна.
Hyundai Veloster Turbo
Hyundai компани нь Genesis купе болон Veloster хэтчбек гэсэн хоёр төрлийн спорт машиныг толилуулжээ. Эхнийх нь 1,6 литрийн багтаамжтай, 4 цилиндртэй, шулуун цацалттай, 201 л.с.-ийн чадал бүхий хөдөлгүүртэй бол Veloster нь 138 л.с-ийн чадалтай хөдөлгүүртэй ажээ.
Lexus LF-LC Lexus маркийн машины загварыг хэдэн жилээр үсэргэсэн гайхалтай Lexus LF-LC.
Lincoln MKZ Lincoln компаний мэдэгдсэнээр, энэ жилдээ багтаж цувралаар үйлдвэрлэгдэж эхлэх MKZ Ford компаний цаашдын хөгжлийг сэргээгч болох ёстой ажээ.