Брэд Питт “Урал” моторт дугуй худалдан авчээ

Холливуудын алдарт од Брэд Питт нь өөрийн моторт дугуйны ер бусын цуглуулгаа Хойд Хөршийн Уралын “Турист” маркийн гурван дугуйт мотоциклоор нэмжээ. Энэхүү мотоциклтойгоо тэрээр хүү Мэддокстойгоо цуг давхиж үзсэн байна. Оросын төдийгүй дэлхийн моторт дугуйны ертөнцөд чанар чансаа, бөх бат байдал, байлдааны ач холбогдлоороо тэргүүлдэг хойд хөршийн Урал мотоцикл ийнхүү Брэдийн цуглуулгад нэмэгджээ. Энэхүү нийтлэлээс та бүхэн Брэд Питтийн цуглуулгад ямар ямар моторт дугуй байдгийг болон “Урал” үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар сонирхолтой баримтуудыг олж мэдэх болно.

Брэд Питт “Урал” моторт дугуй худалдан авчээ



Брэд Питт ер нь моторт дугуйнд нугасгүй нэгэн билээ. Түүний гаражинд хамгийн сүүлийн үеийн ультра супер моторт дугйнаас авахуулаад нилээн гэмтэж муудсан мотоцикл, хэд хэдэн ачааны, өөр өөр өнгийн BMW R1150GS Adventure, олон төрлийн Ducati, тэр дундаа титанан корпусттэй ер бусын Ducati Monster 1100S Titanium, тэрчлэн захиалгаар хийлгэсэн чамин унаа, хамгийн багадаа нэг ширхэг Suzuki, нэг Triumph болон хэд хэдэн сонгодог загварын мотоциклууд байдаг. Түүний гэргий Анжелина Жоли нэгэн удаа: “Нэг эр хүнд хэтэрхий олон мотоцикл байх их дэмий гэж би хэлмээр байна.” -гэж байсан удаатай.



Дашрамд дурьдахад “Урал” мотоцикл бас Садам Хуссейнд ч гэсэн байдаг байжээ. 2002 онд Садам Хуссейн нь батлан хамгаалах стратегийн дагуу эх орондоо 2000 ширхэг ийм мотоцикл захиалгаар хийлгэж байжээ. Тэр үед “Урал” тус бүр дээр пулемет байрлуулан өгч байв. Ингэснээр тухайн мотоциклийн байлдааны чадамж эрс нэмэгддэг байсан нь гарцаагүй.



Түүнчлэн Урал үйлдвэрийн гурван дугуйтай “Урал Патруль-Т” нь АНУ-ын шилдэг мотоциклоор тодорч байсан бөгөөд 2010 онд тус улс дахь борлуулалт нь 39%-иар өсч байжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()