Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Реймс хот нь гайхамшигт Нотр-Дам (Notre Dame) сүмээрээ дэлхийд, бас дэлхийн урлагт алдартай билээ. Энэхүү сүмийн барилгын ажил нь 1211-ээс 1285 оныг хүртэл 74 жил үргэлжилсэн юм байна. Чухам энэ л сүмд Францын бараг бүх хаадын титэм залах ёслол болж байсны дотор, Орлеаны охин тэнгэр гэдгэх Жанна Даркыг байлцуулж, VII Карл хаан титмээ гардан авч байжээ. Нотр Дам сүм нь францын готик хэв маягийн боловсорч гүйцсэн үеийн хамгийн том дурсгалын бүтээл юм. Сүмийн гайхалтай засал чимэглэл, дотор байх барималтууд, ханан дээрхи хээ угалзнууд нь ер бусын хүчтэй сэтгэгдэл төрүүлдэгийн дотор алдарт Марк Шагалын бүтээлүүд байдаг. Зарим барималууд нь хэдэн зуун жилийн настай ажээ. Ингээд Нотр Дам сүмийн дотор болон гадна талд байрладаг жихүйдэс хүрмээр ч юм шиг, үзүүштэй ч юм шиг хөшөө барималуудын дүр зургийг танд хүргэж байна. Дундад зууны францын ард түмэн яагаад ийм хөшөө барималаар сүм хийдээ чимхээр шийдсэн нь бас л сонирхолтой асуулт биш гэж үү?...