Хамгийн алдартай транссексуал загвар өмсөгчид

Гялгар сэтгүүлийн нүүрэн дээрхи тачаангуй загвар өмсөгчийн гял цал төрхийг харсан хүмүүсийн олонхи нь тэрхүү загвар өмсөгчийг хэдэн жилийн өмнө эмэгтэй биш, эр хүн байсан байж болохыг таамаглах ч үгүйгээр гоо үзэсгэлэнг нь биширч байдаг гэдэгт итгэлтэй байна. Миний юу яриад байгаад доорхи 10 “бүсгүйн” танилцуулга танд хэлээд өгөх болно. Тиймээс транссексуал буюу хүйсээ солиулсан хамгийн алдартай 10 топ модельтой танилцацгаая.

Хамгийн алдартай транссексуал загвар өмсөгчид

www.caak.mn (10 фото)

Леа Т.
Бразилийн модель Леа Т нь өнөө цагийн хамгийн алдартай транссексуаль загвар өмсөгчдийн нэг юм.


www.caak.mn (10 фото)

Claudia Charriez.
Клаудиа-г эхээс төрөхдөө эрэгтэй хүүхэд байсан гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү. Түүний өнгөрсөн үеийн түүх намтар нь эмэтэй загвар өмсөгчийнх нь толгой эргэм амжилтад муугаар нөлөөлөөгүй юм. Тэрээр 2009 оны "America's Next Top Transsexual Model" тэмцээний ялагч ажээ.


www.caak.mn (10 фото)

Айсис Кинг (Isis King).
Америкийн загвар өмсөгч Айсис Кинг нь "America's Next Top Model" тэмцээнд оролцсон хамгийн анхны транссексуаль модель гэдгээрээ алдартай.


www.caak.mn (10 фото)

Флоренсия де ла В.
Хуучнаар бол Роберто Карлос Тринидад гэдгээрээ алдартай энэхүү хүйсээ солиулагч нь маш амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг юм. Түүнчлэн тэрээр дэлхийн хамгийн анхны, алдартай транссексуал жүжигчин гэдгээрээ алдартай.



www.caak.mn (10 фото)

Сирапассорн Аттаякорн.
Тайландын транссексуаль модель, 2011 оны гоо бүсгүйн тэмцээнд оролцож, "Miss International Queen" цол авч байжээ.


www.caak.mn (10 фото)

Чамила Асанка.
Чамила – бол Шри-Ланк-ийн шинэ үеийн шилдэг моделиудын нэг юм.


www.caak.mn (10 фото)

Каролина "Tula" Косси.
Каролина – английн нэрт загвар өмсөгч төдийгүй дэлхийн хамгийн алдартай транссексуаль загвар өмсөгчдийн нэг. Тэрээр Жеймс Бонд-ын нэгэн цувралд дүр бүтээж, Playboy-д зурагаа авахуулаад амжжээ. Түүнчлэн Каролина нь "I Am A Woman" хэмээх намтар номоо гаргасан байна.


www.caak.mn (10 фото)

Роберта Клозе.
Бразилийн Playboy-д зурагаа авахуулах хэмжээнд алдаршсан бразилийн транссексуал модель. Тэрээр Playboy-д зурагаа авахуулсныхаа дараахан Бразилийн хамгийн сайхан бүсгүйгээр шалгарч байжээ.


www.caak.mn (10 фото)
Андрей Пежич
Андрей Пежич бол Серб-Австралийн загвар өмсөгч юм. Тэрээр томоохон хэмжээний шоун дээр эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчийн алины ч дүрээр гардагаараа алдартай. Тэрээр models.com сайтын хэлэлцүүлгээр топ-50 эрэгтэй загвар өмсөгчдийн 18-рт, дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтын 98-рт бичигддэг.


www.caak.mn (10 фото)
Малика.
4 мэс засалд орсны эцэст эмэгтэй хүн шиг гадаад төрхтэй болсон Малика нь 2011 онд Тайландын Транссесксуалуудын тэмцээнд оролцсон анхны Энэтхэг хүн болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()