Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гунан үхрийн эвэр тас хөлддөг гурван ес тачигнасан өвлийн хүйтэнд бид хамгийн ойрын дэлгүүр хүртэл гарахдаа хамаг хувцасаа давхарлаж өмсдөг билээ. Тэгвэл дотуур хувцаснаасаа өөр юу ч үгүй хүрж ирсэн тохиолдолд хөлнөөс тань авахуулаад толгой хүртэл хувцаслана гэж дэлгүүр танд амлавал яах вэ? Таныг яахыг мэдэхгүй юм. Ямартай ч Лион дахь испани брэндийн нэгэн дэлгүүрийн худалдан авагчид өвлийн агуулах чөлөөлөх худалдаатай холбоотой энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож, хэдэн зуугаараа дотуур хувцастайгаа дэлгүүрийг зорьжээ. Мэдээж тэндэхийн цаг агаар манайхаас хавьгүй дулаахан байдаг байх. Гэхдээ хувцасны төлөө хувцасгүй явах нь зохион байгуулагчдын зүгээс хөгжилтэй, худалдан авагчдын зүгээс сонин үйл явдал биш гэж үү?...