Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2 жилийн өмнө таалал төгссөн Италийн алдарт “экологич” архитектор Жулиано Маури (Giuliano Mauri) –гийн бүтээн хэрэгжүүлсэн гайхалтай төслүүдийн нэг болох Италийн хойд хэсэг дэхь Арера уулын хормойд орших Бергамо хотын эзэмшилд байрладаг ургаж буй моддоос бүтсэн гайхалтай сүмийг танд танилцуулж байна. Жулиано-гийн төлөвлөснөөр моддоос бүтсэн 42 багана тус бүр дэхь граб модны суулгац бүхий энэхүү “амьд” байгууламж нь 15 жилийн дараа гэхэд жинхэнэ төрхөө олж эхлэх ажээ. Учир нь модон баганууд дотор нь ургаж байгаа граб моднуудад шахагдан, эвдэрснээр жинхэнэ амьд модон сүм биежин, ургаж эхлэх юм байна.