Хvvхдvvдээс хууль бусаар их хэмжээний мєнгє хураасан захирал

2011-07-30, 00:25
14,396
Москвагийн нэгэн сургуулийн захирал хvvхдvvдээс хууль бусаар мєнгє хураан авч єєртєє 20 сая долларын байшин барьжээ. Энэхvv залилан мэхлэсэн хэрэг Москвагийн баруун ємнєд дvvрэгт 1317-р сургуульд  гарчээ. Мєрдлєгийн явцад сургуулийн ажилтнууд боловсролыг дэмжих зорилгоор "Сургуульд тэтгэмж vзvvлэх зєвлєл" гэгч санг байгуулсан нь тогтоогджээ. Энэ сангийн бvрэлдэхvvнд ордог сургуулийн захирал Константин Петров хvvхэд бvрийг нэгдvгээр ангид орохоор ирэхэд нь дээрх санд 150,000 рубль тушаах ёстой хэмээн шаарддаг аж.
Хvvхдvvдээс хууль бусаар их хэмжээний мєнгє хураасан захирал


Мєн тvvнчлэн тус сургуульд сар бvр сургасны тєлєє хэмээн заавал мєнгє тушаах албан бус систем тогтсон байжээ. Энэ мєнгєний хэмжээ 8,000-13,000 рублийн хооронд хэлбэлзэж байж. Жишээ нь, сурагчид спортын дугуйланд сар бvр 950 рубль тєлж байж. Гэтэл тєрєєс сургуулиудад vvнд зориулсан мєнгийг тогтмол тєсєвд нь єгдєг байсаар байтал ийм залиланг захирал єєрєє санаачлан хийдэг байжээ.

Дээрх санд хаягласан мєнгє сургуулийн сандаа бус харин сургуулийн ажилтнуудын хармаанд ордог байжээ. Мєрдлєгийн явцад сургуулийн захирал, орлогч болон орос хэл утга зохиолын багшийн банкны картанд хамгийн багаар бодоход 28 сая рублийг шилжvvлсэн байгаа нь тогтоогджээ. Гэхдээ энэ баримт зєвхєн одоогоор ил болсон нь.

Залилаж авсан мєнгєєрєє захирал Петров єєртєє жинхэнэ ар-декостилийн шилтгээн бариулжээ. Ийм байшинг vнэлэхэд хамгийн багаар бодоход 20 сая долларт хvрнэ. Энэ дvvрэгт (Наро-Фоминскийн ойролцоох Свитино тосгонд) 500 - 600 кв.метр талбай бvхий байшингийн vнэ 10 сая доллараас эхлэдэг. Петров нэг биш хоёр байшин бариулаад амжжээ. Нэг нь 2 давхар, нєгєє нь 3 давхар. Дундаа бассейнаар холбогдсон. Эдгээр байшинг байшин гэхээсээ илvv орчин vеийн урлагийн ховор бvтээл гэж нэрлэмээр. Энэ байшинг ордон, шилтгээн гэх мэтээр нэрлэхэд л болно.




Петров єєрийн бvтээлдээ шимтэж єєрийн байшингийн интерьерийг фото зургаар дvрслэсэн каталогийг хэвлvvлжээ.

Мєрдєн байцаагчид байшинг нэгжихээр ирэхэд ємнє нь италийн мастеруудын гараар урласан 2 метр єндєр хашаа угтжээ. Хашаан дотор алтаар бvрсэн итали чулуун шигтгэмэл байшин угтжээ.

Шилтгээний дотор ороход италийн Сэргэн мандлын vеийн зураач Микеланжело Буонароттигийн «Аймшигт шvvлт», «Ертєнцийг бvтээсэн нь» зэрэг зургуудыг чулуугаар хананд нь шигтгэн урласан 25 метр урт бассейн байрлажээ.




«Байшинг нэлэнхийд нь африкийн эрээн тахь, леопардын арьсаар хийсэн янз бvрийн зєєлєн мебель, 11 метр урт аврага анаконда могойн арьсаар чимсэн хэмээн шилтгээн доторхыг тайлбарласан танилцуулгад бичжээ. Зочны єрєєний сантехникийг итали эд ангиар, ханыг жинхэнэ эрдэнийн чулуугаар чимжээ».




Сургуулийн захирал єєрийн єрєєгєє байгалийн эрдэнэсийн найрлагатай торгомсог материалаар хvрээлvvлэн бvржээ. Алтадмал нунтаг, муран шил, гантиг, vнэт чулуу, байгалийн амьтдын арьс–энэ бvхэн Петровыг урлагийн vнэ цэнийг мэддэг нэгэн хэмээн батлан харуулах ёстой аж.




25 метр єндєр оргилдог усан оргилуур Петровын нэг шvтээн бєгєєд єнгєт чулуун шигтгээ болон єнгєт хєгжимєєр эгшиглэдэг. 4 сая єртгєєр бvтээгджээ.




Амрахад ая тухыг бvрдvvлж буй тунгалаг усан сан цагдаагийн ажилтнуудыг гайхашралд оруулжээ. Мебель болон сэрvvн асарын тавилгуудыг Петров Ferrari -гийн vйлдвэр дээр захиалжээ. Константин Петров модны сvvдэр дэх єєрийн шилтгээндээ боловсролын тулгамдсан асуудлыг бясалгаж суудаг байсан гэнэ.

Петровын шилтгээнийг хоёр «мерседес» машин, хоёр квадроцикл «Ямаха»-г багтаадаг, мєн тvvнчлэн BMW x6-гийн зогсоол бvхий гараж дагалддаг.




Энэ байшин Петров захиралын цорын ганц vл хєдлєх хєрєнгє бус. Мєрдєлтийн явцад тvvний нэр дээр нийслэлд хэд хэдэн амины орон сууц байгаа нь тогтоогджээ.

Эдvгээ эрvvгийн гэмт хэрэг vйлдсэн Петров болон бусад хvмvvс мєрдєн байцаалтаас зугтаж эрэн сурвалжлагдаж байгаа аж.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()