Мандлын бємбєрцєг хєєргєх тухай

Магадгvй та маш сонирхолтой зvйл хийж vзэхийг, шинжлэх ухааны ер бусын туршилтыг явуулж vзэхийг хvсдэг, шинэлэг сэтгэлгээтэй, идэвхитэй нэгэн байж болох юм. Даанч юуг, яаж хийж, хаанаас эхлэхээ мэдэхгvй байгаа бол дэлгэцэндээ ойртон суугаад, мандлын бємбєрцєг хєєргєсєн хэсэг залуусын тэмдэглэлтэй танилцана уу. Танд шинэ санааг, бас танин мэдэхvйн дуслыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Агаарын бємбєлєгєнд зургийн аппарад тогтоож хєєргєн, олон гоё зураг авах чинь бас зvгээр ч нэг амар ажил биш болохыг та доороос олж мэдэх болно.
Мандлын бємбєрцєг хєєргєх тухай
www.caak.mn

Мандалын бємбєрцєгийг хєєргєхийн тулд эхлээд багийнханд нисгэгчгvй агаарын хэрэгсэл буюу метеозонд хэрэг болсон байна. Тиймээс залуус Америкийн зэвсэгт хvчинд 20 жилийн ємнє бvтээж байсан хийн бємбєлгийг 25 доллараар худалдан авчээ. Гэвч агаарын хэмийн бууралтаас болж бємбєлєг єндєрт гарах тусмаа хагарах аюултай байлаа.


www.caak.mn

Хий: Бємбєлєгийн хєєргєхийн тулд гелий юмуу устєрєгчийн хийгээр дvvргэж болдог. Харин манай энэ тохиолдолд арай бага аюултай талаас нь зєвшилцєєд, гелий-г сонгохоор болжээ. Гэвч vнэхээр рекорд эвдэхvйц хєєрєлтийг vйлдэхийн тулд мэдээж устєрєгчийн хийг ашиглах хэрэгтэй билээ. 40 литрийн багтаамжтай баллон дотор, 150 даралттай нєхцєлд 6 метр куб гелий багтдаг байна. Нэг куб метр гелий нь ойролцоогоор 1,1 кг – ийг даах чадалтай байдаг. Бємбєлєгт их гелий хийх тусмаа єндєрт хєєрдєг боловч, хагарах нь бас амархан байдаг ажээ. Тvvнчлэн бємбєлєг нь єєрєє 2 кг жинтэй бєгєєд vvнийг ч гэсэн дотор нь шахах гелий єргєх ёстой болно гэдгийг тооцоолох нь чухал.


www.caak.mn

Ашигтай ачаа: Ашигтай ачаа болгохоор багийн залуусын нэг болох Альберт нь дэлхийн бємбєрцєгийн загварыг сонгожээ. Билэгдлийн талаасаа ч гэсэн муугvй ачааг сонгосон байгаатай та санал нийлэх байх. Ашигтай ачааг аажим аажмаар ненопропилен болон ненопластын хэсгvvдээр цэгт нь тултал халааж, хоёр нvх гаргаад, дотор нь Canon S95 болон IXUS750 гэсэн хоёр зургийн аппаратыг суулгаж єгчээ. 2-уулан дээр нь интервал зураг авахад зориулсан CHDK гол байрлуулсан байна. Мєн ашигтай ачаан дээр хоёр GPS/GSM байршил тогтоогч хийжээ. Тvvнчлэн гадна талд нь найзуудаасаа цуглуулсан гурван зургийн аппаратыг бэхэлсэн нь мэдээж эвдэрсэн ч гэсэн vvргээ биелvvлсэн байна. Зургууд ч маш vзvvштэй, сонирхолтой болсныг та доороос олж харах болно. Гол зургийн аппаратнууд ямар ч байсан хєлдєж, гацаагvй боловч агаар мандал дахь цаснаас болж бага зэрэг цанатан, зарим зургийг жаахан сааралдуу авжээ.


www.caak.mn


www.caak.mn

Газардах горим: Бємбєлєг хагарсны дараа шvхэр нээгдэх ёстой. Vvний тулд залуус бас нэг андаасаа зээлдсэн бейсерийн мудуза хэлбэрийн шvхэр ашигласан байна. Уналт ойролцоогоор 60 км/цагийн хурдтай байсан аж. Харин шvхэргvй байсан бол энэ хурд 200 км/цаг байх ёстой байжээ.


www.caak.mn

Эрэл: Vvргээ биелvvлээд, “газардсан” бємбєлгєє дараа нь мэдээж хайж олох ёстой. Vvний тулд тэд дээр хэлсэнчлэн Оросын GPS/GSM/GPRS (Автофон Маяк) хэмээх байрлал тогтоогчийг ашигласан байна. Энэ нь Оросын газар нутгийн эрс тэрс уур амьсгалд зохицуулан бvтээгдсэн эд ажээ. Бємбєлгийг олоход нэг GPS нь бємбєлєг дотроо байсан бол, нєгєєх нь шvхрэндээ наалдаж, 15 метрийн єндєр vлдсэн байв. GPS-vvдийг усанд унасан тохиолдолд хамгаалахын тулд резинэн бээлийнд баглаж, гадуур нь ненопластан хайрцаг хийжээ. Эдгээр GPSM-vvд нь байрлалийг мессэжээр илгээх болон газрын зураг дээр харуулдаг юм байна. Ганцхан байршлаас гадна єєр маш олон мэдээллийг єгдєг нь авууштай гэдгийг зохиогч бичсэн байв. За ингээд, бємбєлєг газардахдаа дотроо -20 градустай болсон байв. Аргагvй шvvv дээ, хагарах vеийнх нь гаднах агаарын температур -70 градус байсан юм чинь.


www.caak.mn


www.caak.mn

Хэдийгээр туршилт амжилттай болсон ч гэсэн багийнхан доорхи техникийн асуудлуудын шийдэхгvй бол бvтэхгvй гэсэн сургамж авчээ.
Vvнд:
1) Гэрэл зургийн аппаратны урьд талын линзийг хєлдєх юмуу царцаж, цантахаас урьдчилан сэргийлэх
2) Бємбєлгийн хvрч чадах хамгийн дээд єндєрлєг, агаарын хэм, хурдыг нарийн тооцоолох.
3) GSM ашиглалгvйгээр координат тодорхойлох боломж.
4) Бусад мэргэжлийн хvмvvстэй хамтарч ажиллах.

Эдгээр зvйлсийг заавал харгалзах хэрэгтэй гэсэн сургамжийг энэ туршилтыг хийсэн залуус хэлж байна. Мєн ийм туршилт хийхээр шийдсэн бол газардалтын аюулгvй байдлыг маш нарийн тооцоолох хэрэгтэй гэдгийг сануулж байна шvv. Учир нь унаж байгаа бємбєлєг тань маршрутаараа нисч байгаа онгоцтой мєргєлдвєл яана? Бас муу шvхэр сонгосноос болж хэт хурдтай унаж байгаад хэн нэгний дээр бууж таарвал яана? Гэх зэрэг олон талаас нь бодох хэрэгтэй гэж зєвлєсєн байна.

За ингээд бємбєлєг хєєргєсєн багийн залуусын бусад сонирхолтой зураг болон бичлэгvvдийг дэлгэж байна.


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()