Дэлхийн хамгийн баян топ моделиуд (20 Фото) + Текст

Дэлхийд зартай топ моделуудын бэл бэнчингийн талаар дэлхийн хэвлэл мэдээлэл бараг єдєр болгон єєр єєрсдийн жагсаалтыг гаргадаг билээ. Эдийн засаг, улс тєр, урлаг соёл гээд бvх тєрлийн хэвлэлийхэн тэдний хэтэвчины зузааныг vеийн vед сонирхосоор иржээ. Тэгвэл алдарт “Хvмvvс” буюу “People” сэтгvvлээс энэ оны 10-р сард хийсэн судалгаан дээр тулгуурлан орлого ашигаараа тэргvvлж буй эхний 5 топ моделыг шалгарууллаа.
Дэлхийн хамгийн баян топ моделиуд (20 Фото) + Текст
1. Мила Йовович /Milla Jovovich/

Тэр загвараас гадна кино урлагт хvчээ багагvй хугацааг єнгєєрсєн. Тэгэхээр тvvний орлого зєвхєн загвараас шалтгаалдаг гэж ойлговол єрєєсгєл болно. Жилдээ 10.5 сая долларын орлоготой энэ бvсгvй єнєєдрийн байдлаар дэлхийн хамгийн орлоготой ТОП-дыг тэргvvлж байна. Тэрээ хэдэн жилийн ємнє ч гэсэн энэхvv тэргvvн байрыг эзэлж байсан удалгvй алдаж буцаан авч байгаа нь энэ. Милагийн хувьд “L’Orel” фирмтэй байгуулсан гэрээ нь хамгийн их ашиг єгдєг. Энэхvv Францын vнэртэй гоо сайхны брэндтэй тэрээр 1988 оноос хойш бvтэн 19 дэх жилээ хамтран ажиллаж байгаа. vvний зэрэгцээ дэлхийн 1 топ маань энэ жил тоглосон хоёр киноноосоо 6.5 саяыг халаасалсан байна.









2. Жизель Бундхэн /Gisele Bundchen/
Загварын ертєнцийн “халуун цуст” бразил бvсгvйн нэг болох Жизель жилд 10 сая доллар олдогоороо аман хvзvvдэж байна. Гайхалтай тєгс бие галбираараа ихэвчилэн дотуу хувцас танилцуулан эрчvvдийн цєсийг хєєргєдєг тэрээр бэлэн хувцасны “Victoria’s Secret”-н САХИУСАН ТЭНГЭ болоод дєрєв дэхь жилийн нvvр vзэж байна. Энэхvv богино хугацаанд тус компани тvvнд нийтдээ 30 орчим саяыг єгєєд байгаа билээ. Гэхдээ тэд энэ их мєнгийг дэмий зарцуулаагvй гэдгээ сайн мэднэ. vvн дээрээс Жизелийн хувцасны vзvvлбэрээс тэд чамгvй ашиг олдог байна. Мєн тvvний найз залуу Холливудын од Леонардо Ди Каприогоор загвараа сурталчлахаа зохион байгуулагч нар мартдаггvй. Ингэснийхээ хvчинд хос залууст єдєрт 50 доллар тєлдєг. Энэ нь ч Жизелийн орлогонд тооцогддог байна.







3. Хайди Клум /Heidi Klum/
Хэдхэн жилийн ємнє ээж болсон ч гэсэн Хайди жилд 8 сая долларын цалинтай. Ингэхдээ тэрээр бусад загвар ємсєгчдєєс ялгарах нэг онцлог нь гайхалтай бие галбираа ашиглан голдуу рекламанд тоглож багагvй мєнгє олдог байна. Хайди Клум “Victoria’s Secret”-с гадна “Katjils”, “Spar”, “Comma” фирмийн загваруудыг сурталчилдаг. єнгєрсєн жилээс эхлэн тэрээр Английн телевизээр єєрийн санаачилсан шоу хєтєлбєрєєр уулзах болсон. vvнээс ч бас тvvнд чамалхааргvй орлого ордог. Чадварлаг хєтлєгч гэдгийг нь vзэгчид бас мэдрээд байгаа билээ.







4. Керолин Мерфи /Carolyn Murphy/
Америк гаралтай 30 настай Керолин жилд 5 саяын орлогыг олдог байна. Тэрээр нилээд хэдэн компаниудтай хамтран ажилладаг ба хамгийн том нь “Estee Lauder”-тай хийсэн гэрээ байлаа. Керолин нь єрсєлдєгч Хайдигийн адил телевизийн хvчээ сориод эхэлсэн боловч одоохондоо тєдийлєн энэ салбартаа амжилт олж чадаагvй билээ. Тэрээр загвараас гадна эротик зураг авахуулах талдаа мэргэшсэн гэхэд болно. Тvvнйи нvцгэн зургийг байрлуулсан сайтууд Керолинд багагvй хэмжээний шагнал єгдєг байна.











5. Тайра Бэнкс /Tyra Banks/
Хамгийн чинээлэг баян топ-дын айрагийн тавд Тайра бичигджээ. Ингэлээ гээд Америкийн африк, 30 настай тvvнийг хэн ч ядуу гэхгvй биз. Этгээд зєрvvд гэх тvvний ааш, зvгээр vедээ “Victoria’s Secret”-н рекламанд тоглож, загварыг нь ємсєєд ганцхан жилд 4 саяыг толгой євтгєхгvй олчихдог. Тэрээр Америкийн тєдийгvй дэлхийн домогт сагсчин Майкл Жордантай янаг амрагийн холбоотой байснаараа єєрийн нэр алдрыг чамгvй єсгєєд авсан гэдэг. єнєєдєр тvvний єдрийн орлого 35 мянгаас буудаггvй гээд боддоо.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()