С.Баяр ба Ц.Элбэгдорж - Тэдний орон зай буюу халз тулааны ємнє...

2008-06-25, 21:35
28,019
Ард нь Монголын ардчилал засаглалын тєвшинд хохирч болзошгvй. Хоёул єєр єєрийн гэсэн дэмжигчтэй, минийх гэж омог бардам хэлэх орон зайтай улстєрчид. Тэгэхдээ энэ байдлаа єрсєлдєєн мэтээр ойлгож, нэг нь нєгєєгєєсєє илvvрхэх гэж тєєрєлдєн, нэр хvндийн оргил булаалдах тэмцэлд оролцоход нь ард тvмэн дуугаа хураан “дvнсийдэг”.
С.Баяр ба Ц.Элбэгдорж - Тэдний орон зай буюу халз тулааны ємнє...
С.Баяр

Хоч: Коммунист
Олонд хvрсэн vг: Монгол гурилаар барьсан талхнаас социализм vнэртэж байгаа бол тийм социализм мандтугай гэж хэлье.

Сонгуулийн имиж:
Таван тєгєлдєршил
Хэлсэн оновчтой vг:
Хэн тvрvvлж донгодсон нь хамаагvй, vvр цайж байх нь л чухал.
Сэргээш: Ойлголцол
Сул тал: Гэр бvлийн байдал
Давуу тал: Карьер хєєдєггvй.
Албан тушаалын шуналтан биш. Энэ хvрээллийг хэзээ ч хаяж чадна
Дутагдал: Чигээрээ зантай. Буулт хийдэггvй
Шvтлэг: Бурхны шашин
Зорилго: Монголыг хєгжvvлэх
Хvндэлдэг хvн: Ээж

Тэдний болзсон газар: МVОНРТ “Студи 600”
Уулзах цаг: 6-р сарын 26-ны 23:00 цаг
Агуулга: Халз ярилцлага


Ц.Элбэгдорж

Хоч:
Хоосон цэцэрхэгч
Олонд хvрсэн vг: Эх орон даяар 2 600 000 Чингис сэрж байна.

Сонгуулийн имиж:

Арван зєв
Хэлсэн оновчтой vг:
Хэлэх бол хийхийн тал нь.
Сэргээш: Алга ташилт, магтаал
Сул тал: Нам дотроо нэр хvнд нь харьцангуй унаж байгаа
Давуу тал: Хэлж байгаа vгээ олон хvнд хvргэж, олныг хамруулж чаддаг
Дутагдал: Хувирамтгай, тогтвортой бус, урвамтгай
Шvтлэг: Бурхны шашин
Зорилго: Монголыг хєгжvvлэх
Хvндэлдэг хvн: Ээж

МАХН ба АН
МАХН vе vеийн дарга нараа магтаалаар “алдаг”. Бялдуучлал, тахин шvтсэн байдлаар “ялзруулдаг”. МАХН-ын энэ зуршлын хамгийн том золиос нь Н.Энхбаяр. Харин С.Баяр vvнийг тойрч гарч чадах болов уу?
АН-ын vе vеийн дарга нар улс тєрийн карьерийн хувьд хурдтай урууддаг. Тус намын хэт ардчилалтай байдал нь намын даргынхаа нэр хvндэд сєргєєр нєлєєлдєг. Энэ зовлонг яг одоо амсч яваа хvн бол Ц.Элбэгдорж.

Тэд намдаа юу авчрав?
Н.Энхбаярын vед нэг хvний дарангуйлалд хэтэрхий автаж, нvдгvй, чихгvй, хэлгvй шахам болсон МАХН М.Энхболдын vед задрахад ойрхон байсан нь бодит vнэн юм. Албан тушаал, ємч хєрєнгийн хэд хэдэн бvлэглэл бий болж, тарж талцах энvvхэнд болчихоод байв. С.Баяр МАХН-д эв нэгдэл, эмх цэгц, ойлголцлыг эргvvлэн авчирсан. Шинэчлэл єєрчлєлтийг зєв гольдролд нь оруулан, залж чиглvvлсэн. Н.Энхбаярын vед хориотой байсан МАХН-ын ардчилал М.Энхболдын vед замбараагаа алдаж, С.Баярын vед тєлєвшиж буй гэдэгтэй маргах аргагvй. Харин Ц.Элбэгдоржийн хувьд АН-ыг дахин шинэчлэхэд томоохон vvрэг гvйцэтгэсэн. Харвардыг тєгсч ирмэгцээ энэ намыг “нойрноос сэрээх” ажлыг эрчимтэй эхлvvлсэн байдаг. Намынхаа дvрмийг шинэчлэн, олон нийтэд ойртуулахын тулд далайцтай ажилласан. Харамсалтай нь одоо Элбэгээ дахиад л “хуучирчихаад” байгаа нь мэдрэгдэх болов. Цаг хугацааны хувьд энэ хоёр хvний дунд бас нэгэн зєрчил vvсчихээд байгааг хvлээн зєвшєєрєхєєс аргагvй. МАХН-д С.Баярын vе ирж байхад АН-д Ц.Элбэгдоржийн vе харьж яваа нь энэ хоёр лидерийг сєргєлдvvлэх шалтгаан болдог байж ч болох.

Ерєнхий сайд Ц.Элбэгдорж
Ц.Элбэгдорж 1999 онд Монгол Улсын Ерєнхий сайдаар томилогдон ажиллаж байсныг бид мэднэ. Хамгийн урт хугацаанд vvрэг гvйцэтгэгчээр ажилласан Ерєнхий сайд гэсэн тодотгол тvvний намтарт нэмэгдсэний учрыг тухайн vеийн АН-ын ороо бусгаа байдал, Н.Энхбаярын улс тєрийн оновчтой тоглолтоор тайлбарлаж болно. Хожим тэрбээр 2004 онд хоёр дахь удаагаа Ерєнхий сайдаар ажиллаж зєвшилцєл хэмээх хэллэгийг моодонд оруулсан юм. Харамсалтай нь 62-ийн бvлэг болон Ц.Элбэгдоржийн Засгийн газар мєн л хугацаанаасаа ємнє “суудал буусан”. Ц.Элбэгдоржийг Ерєнхий сайдаар сонгогдмогц Монголын тєрийн ороо бусгаа, огцорсон, огцруулсан тvvх баяждаг тал бий. Суудал зохидоггvй юм уу, эсвэл мань хvн сул талаа хямгадаж чаддаггvйтэй энэ нь холбоотой байж болох. 2004 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар харин МАХН-ын дотоод зєрчлийн хєлд хохирч, хугацаанаасаа ємнє огцорсон байж болох талтай.

С.Баяр ба хvлээлт
Эргээд бодоход сvvлийн цєєн жилд монголчууд арав шахам Ерєнхий сайдыг угтаж, vджээ. Дєрвєн жилийн хугацаанд дєрвєн ч Засгийн газар сольж “холиож” явсан vе бий. Их эвслийн Засгийн газар, Vндэсий их эв нэгдлийн Засгийн газар гэсэн гоёмсог нэр, гоё тодорхойлолт монгол тvмний сэтгэлзvйгээр тоглохоос  хэтэрсэнгvй. Ард олон итгэлээ энгэртээ нууж, сэтгэлээ тэртээ далд зангидан хvлээлтийн байдалд орчихоод байх vед С.Баярын Засгийн газар байгуулагдсан. Засгийн газартаа гайхалтай сайхан нэр бодож олохоос С.Баяр ажлаа эхлээгvй нь олзуурхам.

Олон нийтийн он жилээр vргэлжилсэн хvлээлтийг мэдэрч чадсан нь улстєрч С.Баярын давуу тал. Vvний vр дvнд таван тєгєлдєршил тєрсєн гэж хэлж болно. Хэдийгээр сєрєг хvчнийхэн олон асуудлыг гацаах гэж, улстєржvvлэх гэж оролдсон боловч С.Баярын Засгийн газар Монголын хєгжилд дэвшил авчрах цєєнгvй ажлыг эхлvvлсэн билээ.
Тэрбээр ємнє нь МАХН-ын даргын сонгуульд єрсєлдєєд М.Энхболдод есєн хvний саналаар ялагдаж байсан. Хожим буюу 2007 онд МАХН-ын XXV их хурлаас 81 хувийн саналаар намын даргаар томилогдсон. Монгол Улсын Ерєнхий сайдаар анх удаагаа сонгогдож байгаа.

Элбэгээ, Баяр хоёрын элдэвтэй уулзалтууд

МАХН ганц хvний гарт гавлаатай байх vед АН-ынхантай хамгийн ойрхон байж, хэл vгээ ололцон ойлголцож чаддаг цєєн хvн байсны нэг нь С.Баяр. Тvvний найз нєхдийн хvрээлэл МАХН-аас хальж, нам ялгалгvй “бvгд найрамдах” багийг бvрдvvлснээрээ онцлог. Ц.Элбэгдоржийн хувьд ч ялгаагvй. МАХН-ын лидерvvдэд халдан нєхєрлєж, энэ намын хvнд суртлыг хуулан хаяхад гаднаас нь, хувь хvнийхээ хувьд багагvй нєлєєлсєн нэгэн. МАХН, АН хоёр хамгийн ихээр зєрчилдєн, vгэн сумаар vхэлдэн тэмцэлдэж, заримдаа хоорондоо дуугарахгvй шахам харилцаа муудчихаад байх vед Ц.Элбэгдорж, С.Баяр нар хоёр талаасаа “санаж сарвайн” зvтгэсээр улс тєрийн эл хоёр хvчнийг холбох гvvр болж байсан vе бий. 2006 оны намар, энэ хоёр эрхмийн халз ярилцлагыг хєтлєх vvрэг сэтгvvлч надад оногдсон удаатай. Тэдний хэн нь ч урьдчилан асуулт захиалаагvйг сайн санаж байна. Харин “Хоёр талаасаа нэгдмэл байр суурь илэрхийлж, нэг асуудал дээр ч гэсэн санал нийлэх боломж олдвол тvvнийг алдахыг хvсэхгvй байна” гэсэн хvсэлтийг хэн хэн нь хэлж билээ. Тvvнээс хойш тэд олны ємнє Ашигт малтмалын тухай хуулиар “далимдуулан” ганц удаа гар барьсан. Сонирхолтой нь гар барин тохиролцсон болгон нь ажил болсон гэвэл худлаа. Хэн хэн нь хувийн тоглолтоо хэтрvvлчихээд байна уу, эсвэл улс тєрийн нєхцєл байдал тэдний бодсоноор эргэхгvй байна уу?

72:62
Нэр дэвшигч С.Баяр Сvхбаатар дvvрэгт єрсєлдєж байгаа. Судалгаагаар тойргийнхоо нийт сонгогчдын 72 хувийн саналыг авсан. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Чингэлтэйн тойрогт 62 хувийн санал хураасныг судалгааны дvн харуулсан. Ямартай ч тэднийг сонгогч олны дийлэнх нь vнэмлэхvй байдлаар дэмждэг аж. MN-судалгааны тєвєєс явуулсан санал асуулгад оролцогчдын 42.9 хувь нь МАХН олонх болж, С.Баяр Засгийн газраа тэргvvлэх нь зvйтэй гэж vзсэн бол 39.7 хувь нь Ц.Элбэгдорж болон АН-ыг дэмжжээ. Vнэнийг хэлэхэд Н.Энхбаяр, М.Энхсайханы vе их улс тєрєєс шувтарч, С.Баяр болон Ц.Элбэгдорж нарыг ард тvмэн анхааран харах болсны илрэл энэ юм.

Тэд хамтдаа юу хийж чадах вэ?
Ард тvмэн тэднээс “тэврэлдэн vнсэлцээд” байхыг шаардаагvй. Тэрсэлдэн зєрчилдєєд байхыг бvр ч хvсээгvй. Улс орны эрх ашгийг хєндєж байгаа гол асуудлууд дээр нэгдмэл байр суурьтай байж, эдийн засгийн бодлогоо хамтран боловсруулахыг л шаардаад байгаа юм. Ийм тєвшинд тэднийг vнэлж, vр дvнг нь хvлээж буй. МАХН, АН-ын vе vеийн удирдлагууд тухай бvр нэг нэгнийхээ ємнє “нvх ухдаг”, бодлогыг нь татаж унагадаг хуучин арга барил эдvгээ хоцрогдсон. Энэ мэтийн саарал дvр зургаас нийгэм залхсан.

Ємнєх удирдлагуудынхаа алдааг давтах эсэх нь С.Баяр, Ц.Элбэгдорж нарын улс тєрийн ёс жудаг, соёлоос шалтгаалах юм. Одоогийн байдлаар С.Баярын зvгээс Ц.Элбэгдоржийг хамтран ажиллах боломж хэмээн хардаг. Харин Ц.Элбэгдорж С.Баярыг хамгийн том єрсєлдєгчид тооцон, жижиг нvvдэл хийх гээд том алддаг…

Бичсэн Р. Эмvжин /Єнєєдєр сонин/
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()