Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гэтэл Баяр нэлээн нухацтай хэдэн хуудсыг орчуулчихсан байсныг би их сонирхож уншиж vзсэн. Мэдээж миний орос хэлний боловсрол Баярынхаас хол дутуу болохоор “хонь уруу чоно єнгийсєн” гэдэг шиг юм болсон байсан. Их айхтар нямбай хийсэн орчуулга байсан ч дуусгаагvй юм болов уу, эсвэл гаргаагvй юм болов уу мэдэхгvй байна. Энэ мэтээс л бидний бие биенээ хvндэтгэх хvндлэл эхэлсэн гэж боддог юм.
-Тэр vед та энэ хvvгийн тухай юу бодож байсан бол?
-Надад нэг муухай зан бий. Би аливаа юмыг урьдчилан тєсєєлєх жаахан дургvй. Би хvнийг єєртэйгээ ярилцаж байгаа, нэгэн цагт хамт амьдарч байгаа энэ vед уулзаж учрахдаа хэлж ярьж байгаа vг, vйл явдлаар нь л тиймэрхvv хvн юм даа гэж харахаас яваандаа энэ хvн хутагт, хувилгаан болох юм байна эсвэл том сэхээтэн, эрдэмтэн, хариуцлагатай хvн эсвэл хулгайч, худалч болох нь гэсэн тєсєєллийг эрдэггvй. Єєрєєр хэлбэл хvнээс ирээдvйг нь эрдэггvй гэсэн vг. Ирээдvй бол хvний єєрийнх нь гарт байдаг эд. Тэгэхээр хvний гарт байгаа юмыг атгасан шагай тааж байгаа юм шиг таах нь нэг их таатай биш. Би хар залуугийн л тийм бодолтой байсан. Энэ хvн яваандаа томорч магадгvй гээд бараадаад долигоноод байдаг эсвэл тааруухан явна гээд тойроод дєлєєд байдаг хvн амьдралд олон байдаг шvv дээ. Би vvнийг хvлээн зєвшєєрдєггvй болохоор боддоггvй. Баяр ямар ч байсан хэлсэндээ хvрдэг, худлаа хэлдэггvйд нь би их талтай, хайртай байсан. Хайртай байсан гэхээр магадгvй зарим нь гайхах байх. Ирээдvйн Ерєнхий сайдтай танилцаж байна, дотно байна гэж миний зvvдэнд ч ороогvй явдал. Тийм болохоор би насандаа ахадсан зантай, бодолтой хvv гэж бас нэгэн хvндэтгэлтэй ханддаг байсан байж мэдэх юм. Бид нэрт зохиолч Дvгэржавын Маам агсныд их очдог байлаа. Хамт сууж ярьж хєєрєн оройг єнгєрєєнє. Одоо эргээд бодоход тэгж суухад Маам ахад Баяр чамлагдаж байсан єдєр байхгvй юм байна лээ. Баяр ойлгогдоход бэрх мєртлєє ойлгоё гээд чармайсан хvнд тодорхой, єєрийн бодолтой, санасан бодсоноо чєлєєтэй илэрхийлдэг, их єєрийнхєєрєє юм шиг санагдаж би сvvлдээ бvр дасаад “Загасны Дулмаагийн хэтэрхий мэргэн жараахай” гэж нэрлэдэг байлаа. Бид ийм дайтай дассан л даа.
-Саяхан ажлаар Ш.Тэнгисболд зураачтай уулзаж байхдаа сэтгvvлч С.Баяр та гурвын хамт авахуулсан фото зургийг харсан . Зураач ч єєрєє их ховор зураг гэж нандигнадаг юм байна лээ. Мэдээж бас л тvvх хvvрнэх зураг байх гэж бодож байна?
-Бид хоёр бас Тэнгисболдынд зураг хєрєг яриад сууна л даа. Баярыг би ном, уран зураг, сонгодог хєгжим аль алийг нь сайн ойлгодог хvvхэд гэж боддог. “Британика” хэмээх дэлхийд толгой цохидог толь бичгийг хамгийн сvvлийн vеийн, хамгийн тансаг хэвлэлээр нь би Баярынд л харж байсан. Бид зураг хєрєг ярьсан тийм нэгэн уулзалтын ємнє ч юм уу, хойно Сvхбаатарын талбай дээгvvр хамт явж байгаад л авахуулсан зураг байгаа юм. Би чинь тэдэнтэй vеийн юм шиг инээж хєхрєєд л, бас цаашлуулаад л явна л даа. Тэд намайг ах гэнэ. Миний хажууд элдэв юм ярихгvй. Их цэгцтэй дvv нар байсан. Магадгvй би залуу насны алдаа оноо, элдэв єє сэвийг нь хардаггvй байсан байж мэднэ. Тэр зургийг авахуулж байхад би их залуу, тэд маань хvvхдээрээ байж дээ гэж одоо хардаг. Тиймдээ би хvvхдvvдтэй л авахуулсан зураг гэж боддог юм.
-Таны дурсгасан уран зургийг Ерєнхий сайд хадгалж явдагаа ярьж байсныг санаж байна. Энэ ямар зураг байсан юм бэ?
-Би хvvтэйгээ хамт зургийн vзэсгэлэн гаргасан. Маршалын ордонд цєєхєн зургаар анхны vзэсгэлэнгээ гаргаж байсан бол дараа нь хvvтэйгээ хамт миний номын зураг, чимэглэлvvд гээд олон юмнаас бvтсэн vзэсгэлэн гаргасан юм. Энэ vзэсгэлэнд тавьсан зурагнуудаасаа єєрийнхєє жаахан тоодог, сэтгэлдээ болсон ч юм уу гэж боддог єєрийнхєєрєє л байх тухай “Єєрийнхєєрєє“ нэртэй тосон будгийн зургаа Баярт дурсгасан юм. Би энэ зургаа “Єєрийнхєєрєє” шvлгээ бодож байгаад л зурсан. Баярт єгєхдєє ч єєрийнхєєрєє л ямагт байгаарай гэж єгсєн.
-Та тvvнийг Монгол Улсын Ерєнхий сайд болсноос нь хойш тухтай уулзаж амжив уу? Хамгийн сvvлд хэзээ уулзсан бэ?
-Монгол Улсын Ерєнхий сайд болсноос нь хойш бишгvй л уулзсан. Уулзах тоолондоо єнєє нэг урьдны Баяртайгаа л уулзсан. Ерєнхий сайд болсон ч ємнєхєєсєє ялгагдахааргvй тийм л байсан. Бид нэг их шинэ юм болгож яриагvй. Харин би “Энэ бол хэцvv алба” гэж л хэлсэн. Хажууд нь байсан хvн зоригийг нь мохоох хэрэггvй ухааны юм хэлж байна лээ. Гэхдээ би хэцvv шvv гэдэг vг чармайх хэрэгтэй шvv гэсэнтэй утга нэгэн болов уу гэж бодоод хэлсэн vг л дээ. Энэ бол халшраасай гэсэн vг биш. Тэртээ тэргvй аливаа нэг ажлыг эхлvvлсэн бол халширдаггvй занг нь би мэднэ.
-Та хоёрын энэ олон жилийн нєхєрлєл бие биенээ хvндэтгэсэн хvндлэл дээр оршиж байжээ гэж ойлгож болох уу?
-Хvнд урваж болохгvй нэг юм байдаг. Энэ бол хvнийг vнэлсэн анхны vнэлгээ, анхны vнэлж харсан харц, анхны сэтгэлдээ хvлээн авч зєвшєєрсєн сэтгэлийн зарлиг юм. Би Баярын залуу халуун насыг мэдэх учраас хайрлах хvндлэхээсээ урваж байсангvй. Баяр ч бас урваагvй. Бидний бие биенээсээ урваагvй сэтгэл ямар нэг цавгvй, бодлын сvvдэргvй єдий болтол явж ирсэн. Баярыг авч яваа сайхан чанаруудын нэг нь энэ байх. Тvvнд дундаж юм гэж байдаггvй хvн шvv дээ. Єдий олон жил тvvнээс би ийм юм олж хараагvй. Тэгэхээр сайн хvн гэж хэлэхээс єєр аргагvй болж байгаа юм. Vvнийг надаар он жилvvд хэлvvлж байгаа юм. Энэ бол єнєєдрийн дvгнэлт, єнєєдрийн Ерєнхий сайдад билбvvрдэж хэлсэн vг ерєєсєє биш. Баяр Ерєнхий сайд байна уу, ердийн сурвалжлагч байна уу Баяр Баяраараа л байхад надад болоо. Миний таньдаг, мэддэг, ухаалаг хvн тэгээд л болоо. Миний vзэн яддаг ганц ч юм тэр хvнд байдаггvй болохоор хvндлэл маань жилийн жилд зузаарсаар энэ дайтай хvндэтгэлийг буй болгосон. Би одоо ч гэсэн тэр эрхэмсэг албан тушаалгvйгээр нь Баяр гэж хvний тухай ярьж байгаа юм.
-Таны хэлснээр бид Баяр гэж хvний тухай ярилаа гэж бодож байна. Харин та Монгол Улсын иргэн хvний хувьд Ерєнхий сайдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Магтаал хvнийг алдаг гэж хvмvvс ярьдаг. Уг нь зохисон магтаал чинь хvнийг хєгжvvлдэг юм шvv дээ! Урмын томорсон хэлбэрийг л магтаал гэдэг. Магтаал, зэм хоёрыг хvнд єєрт нь л хэлж байвал зvгээр байгаа юм. Дамжуулж хэлэх юм уу дуурайж хэлэх чинь их таатай юм биш л дээ. Би Баярыг магтмаар байна. Бvр магтах нь битгий хэл ємєєрмєєр байгаа юм. Єєрсдийнх нь хэлэх байтугай! дуугарч чадаагvй юмыг хийж хэлж байгаад нь баярлаад… Єєрєєсєє илvv хvнд дургvй байдаг хvмvvсийг би vзэн яддаг. Буруу санааны дэмий цуурай бол хувцсанд наалдсан хялгас шvv дээ. Баярын хийж байгаа алхмууд бодож, санаж байгаа юмнууд ойрын vед Монголын тєрд гараагvй эр зориг гэж би vздэг. Тєр эр зориг, эхийн сэтгэл хоёроос бvтдэг. Баярыг харахад халдаж боломгvй юм шиг, ихэмсэг ч юм шиг харагдлаа ч цаанаа жигтэйхэн уяхан “хvvхэд” байгаа юм. Тэрийг бол мэдэх хvн л мэднэ. Баярыг уйлдаггvй, инээдэггvй юм шигээр сэтгэж ерєєсєє болохгvй. Их єрєвдмєєр уяхан зєєлєн сэтгэлтэй. Єєрийгєє олж чадаад цаана нь хvн чанараа хадгалж явна гэдэг олон хvнд байдаг чанар биш.
-УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн хоногийн дараа болно. С.Баяр сайд Сvхбаатар дvvргээс нэр дэвшиж байгаа. Та тvvний сонгогчдод хандаж юу хэлэх бол?
- Баяр гарах болов уу, vгvй болов уу гэж би санаа ер зовохгvй байна. Энэ дvvргийн олон ишт vзэл бодолтой хvмvvсийн ємнєєс яагаад ийм омог бардам хэлж байна гэж хvн гайхах байх. Тэр яах аргагvй УИХ-д сонгогдох ёстой хvний нэг. Ажлыг нь хийлгэе. Тєрд хэрэгтэй хvнээ гаргая л даа. Миний ард тvмэн ухаантай болохоор миний хэлсэн хэлээгvй Баярыг сонгоно. Яагаад гэвэл сvvлийн хэдэн жилд Монголын тєрд гарч ирсэн хvмvvсээс огцом тийм их хvндэтгэлийн тэсрэлт хийсэн хvн Баяраас єєр алга байна. Ард тvмний хvндэтгэлийн ийм том тэсрэлтийг єєр дээрээ хvлээж авна гэдэг бол хєгшин галт уул дэлбэрэхээс хvчтэй юм. Би яруу найрагч хvн учраас арай адилтгалтай, хэтийдсэн юм ярьж байж магадгvй. Гэхдээ яруу найрагч хvн ярьж байна гэдгийг уншигчид маань хэлтрvvлэн ойлгох байлгvй. Ерєнхий сайдын ажлыг авснаас сэтгэлгээний болон vл дэмжихvйн ганцаардал гэдгийг Баяр амсаж байгаа гэж би боддог. Яагаад гэвэл зориглоод хийсэн юманд манайхан маш удаан ханддаг. Буруу юмыг яллах гэхэд бас удаан. Далдуур эсэргvvцэл хийж ажлын эрч хvчийг сулруулах гэж оролддог тєрийн тvшээд, намуудын ажиллагаа, сэтгэлгээний єнєєдрийн тvвшин, идэвхгvй “дэгжин” єєрийнхєє тєлєє дотогшоо “хандах” нь их таатай байх шиг байгаа юм. Vнийн хєєрєгдлийг Баяр дарна гэчихээд чадахгvй байна гээд л шуугиад байна. Энэ чинь чадахгvй биш чадах байхгvй юу. Чадуулахгvй гэж хийж байгаа хvчин зvйлvvд нь єнєєгийн тулгамдсан шаардлагаас даваад явчих юм. Сонгуулийн дараа элдвийн юм яриад байгаа хvмvvсийн бодлого шал єєр болно л доо. Зєв санаа сэдэл гарахаар нь чєдєр тушаа болж холуур хорлож байгаа хvчнvvд байнаа гэдэг бол Баярын эсрэг хийж байгаа юм биш Монгол Улсын хєгжил дэвшлийн эсрэг зогсож байгаа гэмт хэрэг гэж vзэхээс єєр арга байхгvй. Баяр бусдын чадаагvй олон юмыг гаргаж ирлээ. Гэтэл бvр тvvний хормой дороос нь босож ирж дургvйцдэг. Энэ монголчуудад хэзээ байсан зан юм бэ? Хэрвээ энэ тєрд Баяраас хvчтэй хvн гараад ирвэл vvнээс ч илvv хvчтэй юмтай тулгарах нь байна. Энэ хэдэн “ухаантнууд” дотроо л нєгєє хийдэг юмаа хийгээд л байх уу? Нєгєє талаас нэг аюултай юм бол монголчууд хуучиндаа, єнгєрсєн цагтаа дуртай байна.
Бид єнєєдрийн талхыг 60-аад оны vеийн vнээр худалдаж авах гэж тэмцэж бас чармайж байна. Энэ чинь ямар том тэнэглэл вэ? Энэ хооронд єнєє талхны чинь найрлага, хийдэг технологи дэлхийг дагаад зєндєє єєрчлєгдчихлєє. Ухаан нь 60-аад оныхоо ханшаар юм худалдаж авчихаад л сууж байх юм гэнэ. Энэ чинь хєгжил дэвшлээс татгалзаж байгаа хэрэг. Ер нь єндєр vнээс татгалзана гэдэг бол явж явж нарийн бодох юм бол хєгжлєєс татгалзаж байгаа гэсэн vг. Хvн бvр л дэлхийчлэл гэж онолдоод байгаа мєртлєє дэлхийчлэлээс болж байгаа шалтгааныг нь тооцохгvйгээр хуучнаараа амьдаръя, хуучнаараа эдэлье хуучнаар байя гээд гуйгаад байдаг. Тэгвэл энэ єндєр vнийн чинь тєлєє хvн єєрєє шинэчлэгдэх хэрэгтэй юм. Хvн єєрийнхєє ажил амьдралын зорилго, санаа сэтгэлдээ шинэчлэл хийх хэрэгтэй байна. Єнєєдєр vнэ нь ихдээд хvн нь чамлагдаад, єєрєє єєрийн амьдралын тєлєє зvтгэж байгаа монголын зvтгэл чамлагдаж байгаа учраас юмныхаа vнэнд “гологдож” байгаа хэрэг? Vvнийг бvр цаад язгуураар нь тайлбарлах юм бол их зvйл хэлж болохоор байгаа юм. Тэгвэл vнийг нь бууруулаад жишэгтэй байлгая гээд хэлчихсэн хvнийг чинь хэлсэндээ хvрсэнгvй гэж чичлээд байдаг. Хийх гээд хэлснийхээ тєлєє “яланд” унадаг. Хийгээгvй худлаа амалсан нь ямар ч ялгvй яваад л байдаг. Дєрвєн жил амлаад ажлаа хийж чадаагvй хvнд юу ч хэлдэггvй. Ингэж болдог юм уу? Энэ их хурлынхнаас амласнаа биелvvлсэн гишvvн нэрлээч гэвэл надад лав хэлэх нэр алга. Харж байхад улсын хийж байгаа юмыг л би хийсэн гэж хувааж амлаад л байх юм. Нэг тоог дундаа хувааж эдлээд л би хийсэн гэж хэлдэг тийм vзvvлэлт хаана байна. Дээр нь ердєє хvнийг ажил хийлгэдэггvй. Монголд єнєєдєр ажил хийж байгаа хvнд их дургvй болсон. Ажил хийсэн нь ад болдог. Хийгээгvй нь, ярьдаг нь мандаад л байдаг. Хийдэг ганц хvн гараад ирэхэд тvvнийг ганцаардалд оруулж байна. Дэмжих нь битгий хэл холоос л хорлонтой юм бодоод л. Монголчууд ийм зан чанар хаанаас авч vлдсэн юм бол. Хоёр зуун хэдэн жил дарлагдахдаа манжуудаас авч vлдсэн юм байх даа гэж би боддог. Тэрнээс миний удам угсаа, євєг дээдэс ийм биш байсан байх.
-Vе vеийн Ерєнхий сайдын хийж vлдээсэн зvйл гэж их ярьдаг л даа. Тэгвэл 25 дахь Ерєнхий сайд маань энэ нийгэмд юу vлдээх бол?
-Баярт оногдсон хугацаа бодитой юм хийж багтах хугацаа биш байсан. Хувьсгалын долоогийн нэг Чагдаржавт нэг ийм богинохон хугацаа оногдсон юм байна лээ. Гэхдээ энд vлдэх юм, vлдээсэн юм гэж ярихаас ємнє хэлэх зvйл байна. Баяр бол Монголын ард тvмэн, тєр тvшиж болох хvнийг хvлээж ядаад цєхєрч байхад гарч ирсэн vзэгдэл мєн. Єєрєєр хэлбэл тєрд нэг ийм хvн байхсан даа. Ийм хvн нэлээн хэд байвал зvгээрсэн дээ. Ийм хvн бас тєрд гараад ирдэг байжээ гэж сэтгэлгээний том эргэлтийг авч ирсэн vзэгдэл бол Баяр мєн. Энэ бол тvvний зургаан сард хийсэн, хийхээр зvтгэж байгаа ажлуудаас нь vлдэхээсээ илvv монголчуудын сэтгэлд ийм жишээ, нэг vлгэр авч ирнэ гэдэг том ойлголт. Тєрийн тєлєє гарч ирсэн хvн ийм л байх ёстой. Тєрд ийм л улс гараасай гэсэн нэг жишээ болж, ийм цангаан дээр нэг дусал ус дуснаа гэдэг бол асар том олз гэж иргэн хvний хувьд бодож байгаа. Мэдээж Баярын энэ хугацаанд хийсэн ажлуудаас олон л юм vлдэх байх л даа. Ашид vргэлжлэх зєв эхлэл бол хийж гvйцэтгэсэнтэй тэнцдэг.
-Мэдээж гэр орноор нь ордог л биз дээ? Их ажлын дараа алжаагаад харихад нь тvшиг болох эхнэр хэрэгтэй эсэх талаар та ярилцаж байв уу?
-Залуу байхад нь дєчин мянгатын гэрээр нь нэг хоёр удаа орж байсан. Голдуу л ганцаараа байдаг байсан. Эжий нь ажил гээд явчихна. Харин аав нь ч их эрт єєд болсон доо. Ер нь айхтар эрт биеэ дааж, єєрийгєє гэр дотроосоо олохоос гадна ертєнцєєс єєрийгєє эрт олсон хvvхэд гэж боддог. Єєрийгєє олно гэдэг чинь их єєр зvйл. Vрийг олж тєрvvлнэ гэдэг эцэг эхийн бурхны ерєєлєєр бvтдэг их хэрэг байдаг байх. Харин хvн орчлонд тєрчихєєд дараа нь єєрийгєє олно гэдэг тун хэцvv. Тєрсєн цагаасаа эхлээд л єєрийгєє эрдэг юм шиг байгаа юм. Эрж эрж л олдог. Эндээс зєв олсон хvмvvсийн нэг нь Баяр. Єєрийгєє олохын ухааныг тэр болгон хvн тєгсчихдєг юм биш л дээ. Єєрийгєє олно гэдэг єєрт байгаа тєрєхєєс заяасан бурхны хишгийг єєрєєсєє олохыг л хэлээд байгаа юм. Авьяас,билэг ухаан, хvч чадал, алдаа оноо гэдэг хvн єєрт байсан юмаа л олж байгаа хэрэг. Єєрєєр хэлбэл хvнийг их олон юм цуглуулж байж бvтээдэг. Эдгээр олноосоо амьдралын дунд аль нэгийг нь олоод л хєгжvvлээд явдаг юм.
-Яадаг юм. Эхнэргvй хvн тєр барьж яагаад болдоггvй юм. Хатангvй хаан гэж байгаагvй. Албан ёсоор хайртай ч бай, хайргvй ч бай аливаа нэгэн зовлон жаргалын дараа хатанг нь тєрт ёсны vvднээс нєхдєг байсан байх л даа. Єнєєдєр тийм vе улирсан. Би хаадын хатад, хаадын тухай тєрт ёсны бишгvй олон жvжиг бичсэн. Энэ бол хvний сэтгэлийн эрх юм даа.Єнєєдєр ажил хийх эрх чєлєєнд нь ичихгvй халдаж байгаа хvмvvс сэтгэлийн эрх чєлєєнд нь халдана л даа. Уг нь халдахгvй байх ёстой юм. Ямарваа нэг дээшээ гарсан хvмvvстээ сэтгэлийн эрх эдлvvлж байх, тєрт ёсны эрхийг нь ёсоор нь эдлvvлж байх, тэдний халдашгvй байдлыг хадгалж байх, Тєрийн хvндэтгэлийг эргvvлж авч ирэх юмсан гэж би боддог. Тэднийг аар саархан зvйлээс ямагт хол байлгаж ард тvмэн хамгаалж байх ёстой. Миний нэг жvжгэнд “Тєр хувцсаа тайчин хаяж, тvмний дунд нvцгэн гvйдэггvй юм. “Тєрт ёсны хувцсан дотроо тємєр илд, цагаан сvv хоёрыг нууж явдаг юм” гэж бичсэн. Тєрийн хvний тухай батлагдаагvй жижиг сажиг хов жив их явах юм. Ард тvмэн нандин байж тєр нандин байна. Тєр нандин байж ард тvмэн нандин байна. Энэ нандин эрхэмсэг чанарыг л тєр хадгалах ёстой юм шvv дээ.

Ярилцсан: Д. Хулганаа