Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
МАХН бол хатан зоригт жанжин, эх оронч Дэмидийн гишvvн нь байсан тэр нам юм. Ард тvмнийхээ дунд “алаг морьт” гэж алдаршсан зоригт эр, удаа дараагийн тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын баатар Лодонгийн Дандар ч энэ намын гишvvн байсан юм.
Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсvрэн, Б.Явуухулан ч энэ намын гишvvн! Монгол Улсын сансрын анхны нисэгч Ж.Гvррагчаа ч энэ намын гишvvн! Энэ намтай амьдралаа холбож, нэр цуг явсан мянга мянган гавьяат хvмvvс, эмч, багш, ажилчин, малчин, тариаланч, зураач, зохиолчийг би муу хэлэхгvй ээ! Эцэст нь хэлэхэд хамгийн жирийн хvн, есєн хvvхдийн эцэг, насаараа биднийгээ тэжээх гэж зvтгэсээр хорвоог элээсэн муу аав минь энэ намын гишvvн байсан юм. Би аавынхаа vзэл бодлыг, итгэл сэтгэлийг нулимах гэж vv? Гайгvй байлгvй. Ер нь тэгээд аав ээж, ах дvv, хамаатан садны аль нэг нь энэ намтай холбогдоогvй хvнийг та єнгєрсєн далан жилийн тvvхээс эрээд олохгvй буй за.
Тэгвэл энэ чинь ард тvмний нам гэдэг нь харагдаж байна. Хэрвээ та энэ намыг ямар нэг нvгэлтэй гэж vздэг бол тэр зєвхєн тэднийх бус, бас биднийх гэдгийг санаарай?
Алдсан бол бvгдээрээ л алдсан. Оносон бол бvгдээрээ л оносон. Учир нь энэ намд шууд болон шууд бусаар хамааралгvй хvн нэг ч vгvй. Ерєєсєє Монгол Улсын далан жилийн тvvх нь єєрєє энэ намын тvvх юм. Нэг хэсэг нь тэрэгний арал, нєгєє хэсэг нь дугуй, нэг хэсэг нь чиргvvл, нєгєє хэсэг нь эрэг шураг болж явснаа бvv март! Би энэ намыг цав цагаан, ариун гэгээний туйл гэж боддоггvй. Мэдээж хэрэг дэлхийд нэг ч тийм нам vгvй. Нам бол хvмvvсийн бєєгнєрєл учраас алдах онох, зєрчилдєх нь зvйн хэрэг. Гол нь ноён нуруу алдсан уу, vгvй юу гэдгийг анхаарах ёстой. єєдгvй амьтад ч энэ намд шургалж л байсан. Гэхдээ энэ нам ямар ч л байсан 600 мянган хvн амтай, хоцрогдлын туйлд хvрсэн улс орноо єєд нь татаж, далан жилийн дотор 600 мянган хvнээ 2 сая гаруйд хvргэж, эх нялхсын талаар авсан арга хэмжээний vр дvнд ийм амжилтанд хvрсэн юм шvv. Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй! Энэ нам ямар ч л гэсэн ард тvмнээ эрvvлжvvлж, арьс єнгє, сvрьеэ, хамуу, бруцеллёз зэрэг бас бус аймшигтт євчинтэй тэмцсээр 1960-аад оны vед нийгмийн халдварт євчнєєс бvрэн ангижруулсан билээ. Харин бид “ардчиллын” нэртэй сvvлийн 4 жилд дундад зуун руугаа эргэн орж, дээрх євчин дэлгэрэх хандлагатай боллоо.

МАХН нь засаг тєрийн эрхийг барьсан далан жилд та бид нийтээрээ бичиг vсэгтэй, уншиж бичих чадвартай болсон. Жирийн ардын хvvхдvvд эрдэм боловсрол эзэмшиж, эмч, инженер, зохиолч, багш, эрдэмтэн, зохион бvтээгчид тєрж, далан жилийн ємнє хуруу дарам цєєхєн байшинтай байсан улс орон хэдэн арван мянган орон сууц, сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэгтэй болсон.
Жин тээж гурил будаагаа авчирдаг байсан бол єєрсдєє газар тариалан эзэмшиж, ургацаа хурааж, талх тариагаар улс орноо хангах болсон. Энэ бvхнийг эргэн бодохул та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй. Та нарыг харааж байна. Тэр бол єєрсдийгєє, эцэг эх, ах дvv, амраг саднаа л харааж буй хэрэг. єнгєрснєє эргэн харж чаддаггvй хvмvvс урагшаа алхаж чадахгvй.
Олон мянган хvмvvсийг “хэлмэгдvvлсэн” гэж загнаж байна. Тэр хэлмэгдэгсэд чинь єршєєлгvй хатуу цагийн эрхээр улс орныхоо тєлєє тулалдаанд амь vрэгдэгсэд юм шvv. Хэлмэгдсэн гэвэл алдас болно. Тэд амиа зольж байж эх орноо vлдээсэн юм. Харин эдvгээ зарим нэг амьд хэлмэгдэгсдэд бол “нvгэл” их бий. Эрх тушаалын тєлєє тэмцээд тэр нь бvтээгvй хvмvvсийг хэлмэгдсэн гэдэг юм уу?
Нэр алдар хєєцєлдєєд тэр нь бvтээгvй хvмvvсийг хэлмэгдсэн гэдэг юм уу? Хєдєє тэмээ хариулж явснаа хvртэл “хэлмэгдсэн” болгож улсаас мєнгє тоншдог ичгvvргvй хvмvvсийг бид харж л байна. Тэгвэл мал хариулсан бvхэн хэлмэгдсэн болж таарах нь ээ? Ажилчин болоод ажлаасаа халагдсаныг “хэлмэгдсэн” гэж цагаатгахыг зєвтгєх vv? Хvн зодоод хэрэгт орсныгоо “хэлмэгдсэн” гэж зєвтгєх vv? Улсын ємч идэж ашиглаад шоронд суусныг “хэлмэгдсэн” гэж жvжиглэхийг яах вэ? Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй.
МАХН-ын эгэл жирийн мянга мянган гишvvд эх орныхоо бvтээн байгуулалтанд оролцож, зам засаж хашаа барьж, худаг гаргаж, тєл бойжуулж, ургац хурааж, хаана л ажил хєдєлмєр хvнд бэрх байна, тэнд л эхний эгнээнд явдаг л байсан. Дайн байлдаанд ч хамгийн тvрvvнд намын гишvvд явж, гал тvймэр, цас зуданд ч намын гишvvд дайчлагдаж, улс орныхоо хамгийн хvнд хэцvvг нуруундаа vvрсээр тэд маань єтєлж, євгєрч, зарим нь хорвоогоос одож байна. Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй. Улаанбаатар хотыг хэн цэцэрлэгжvvлж, хэн засмал зам тавьж, хэн байшин барилгыг нь барьж босгосон бэ? Нуруу нь бєгтийж, vс нь буурал болсон ахмад vеэ бvv доромжил! Бидний тєлєє єлсєж даарч цангаж явсныг нь бvv март! Бидний тєлєє нойр алдаж, vхэж vрэгдэж, тэмцэж зутарч явсныг нь бvv март.

Цаг vе бvхэнд єєрийн алдаа буй. Алдаагvй хvн, алдаагvй ард тvмэн, улс орныг дэлхийн тvvхээс эрнэ гэвэл далайд зvv унагаад эрэхтэй утга нэгэн буй. Бидний vеийнхний сvvлийн дєрвєн жилийн алдаа нь МАХН-ын 70 жилийн алдаатай тэнцэхээр болсон шvv!
Ямар ч л гэсэн єнгєрсєн далан жилд МАХН-ын гишvvд ард тvмнийхээ тєлєє цусаа ч урсгаж, хєлсєє ч асгаруулж явсан нь vнэн!
МАХН-ын гишvvд бол та бидний аав ээж, ах дvvс, тєрєл тєрєгсєд юм. Тэднийг Маркс, Лениний vзэл сургаалийг дагасан гэж зэмлэж байна. Ямар ч гэсэн Ленинийг би муу хэлж чадахгvй. Тэр бол ертєнцийн нэгэн vеийн vйлийг зохицуулсан хvн. Зуун жилийн дараа тvvнийг Чингис хаан, Наполеон, Македоны Александрын хэмжээнд ярина шvv дээ. Тэр бол хvн тєрєлхтний арчиж болшгvй тvvхийн хэсэг юм. єнєєдєр Ленинийг магтахаас ичих хэрэггvй. Харин муулж буй амьтас л ичгvvртэй. Тэд тийм сайн юм бол арван жилийн ємнє Ленинийг хараахгvй яасан юм. Зvрх нь vхсэн муусайн хулчгарууд, хоёр нvvртнvvд єчигдєрхєн бєхєлзєж байснаа мартаад єнєєдєр нулимж байна. Ленин ямар ч байсан аугаа их хvн! Америкийн нэгэн эрдэмтэн, дэлхийн тvvхэнд хамгийн нєлєєлсєн 100 хvний нэрсийн жагсаалт гаргахад Маркс, Ленин хоёр эхний арван таван хvнийх нь дотор л байсан шvv дээ. “Ардын эрх” сонины энэ оны эхний дєрвєн сарын дугаарыг эргvvлээд тvvнийг уншигтун! МоАХ-ны анхны их хурал 1990 оны хавар МvЭ-ийн соёлын тєв ордонд болоход тэд цєм босч Лениний дурсгалыг хvндэтгэж байсныг санагтун! єнгєрсєн vеийг бvv нулим!...
Тvvх бол тvvх! Тvvхийг нулимаад єєрчилж болдоггvй юм. єнгєрснєє бvv март! МАХН-ыг бид шvvмжилж явсан. Тэр бол алдааг нь засах гэсэн сэтгэл болохоос, тvлхэх гэсэн хорон санаа биш ээ. Аль ч намыг бид шvvмжилнэ. Тvvнд хорсох бус, харин хvлээн авч, эргэцvvлж бодох хэрэгтэй юм. МАХН-ыг цаашдаа ч бид шvvмжлэх болно. Алдаж болно. Харин алдаагаа засаж чаддаг, бусдын vгийг сонсож чаддаг нам л жинхэнэ нам мєн.

Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй. Та нарыг “коммунистууд” гэж харааж байна. Коммунист гэж амин хувийн эрх ашгаас ард тvмний эрх ашгийг дээгvvр тавьдаг хvмvvсийг л хэлдэг байсан юм. Эх орны дайны vеийн их жанжин Жуков коммунист байсан юм. Тэрбээр муу байгаагvйг хэн ч мэднэ. єєрєє комммунист байсан, коммунистуудыг vзэн яддаг Ельцин ч Жуковын хєшєєнд єєрийн эрхгvй цэцэг тавьж байхыг та бид харсан.
Сансрын анхны нисгэгч Юрий Гагарин ч коммунист байсан. “Тэр бол коммунист, тиймээс сансрын анхны нисэгч гэж тооцохоо больё. Дараагийн хvнийг нь анхны нисэгч гэж vзье” хэмээн хvн тєрєлхтєн хэлээгvй л байна. Мєнєєхєн Ельцин тvvний хєшєєнд бас л цэцэг єргєж бєхийсєн. Дэлхий дахины Нобелийн шагналт их зохиолч М.Шолохов коммунист байсан учир тvvний зохиолуудыг шатаая, тvvнийг хараацгаая! гэж хаана ч хэлээгvй л байна. Харин ч сая сая хvн тvvнийг хvндэтгэж, хайрлаж, дурссаар л…
Францын сонгодог яруу найрагч Поль Элюар, Луй Арагон хоёрыг коммунист байсан гээд тэднийг уншихаа больчихоогvй байна. Дэлхийн яруу найрагчид тэднээс суралцаж, бахархсан хэвээрээ л…
Хорьдугаар зууны гайхамшиг дэлхий нийт хvлээн зєвшєєрсєн, испанийн аугаа их зураач Пабло Пикассог коммунист байсан гээд дэлхийн аль галерей, музей зургийг нь хананаасаа мулт татаагvй л байна. Харин тvvнийг бишрэн шvтэгчдийн тоо сая саяар нэмэгдэж, бvтээл туурвил нь улам vнэ цэнэтэй болсоор!... Ийм жишээ мянга мянгыг дурдаж болно.
Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй. Учир нь их жанжин Сvхбаатар, Хатанбаатар Магсаржав, суут найрагч Явуухулан нар энэ намын гишvvн байсан юм. Та коммунист гэж хараалгуулахдаа ичих хэрэггvй. Учир нь дэлхийн тvvхнээ цэргийн гарамгай жанжин гэж нэгэнт хvлээн зєвшєєрсєн маршал Жуков, гайхамшигт инээмсэглэлээрээ хvн тєрєлхтнийг баясгаж, сансар огторгуйд анх мєр гаргасан Гагарин, ХХ зууны бvтээлч оюуны манлай Пикассо нар коммунист байсан юм. Дэлхийн аймшигт II дайнаас коммунистууд л хvн тєрєлхтнийг аварсныг бодогтун!
Хоцрогдсон бvдvvлэг, аж vйлдвэр хєгжєєгvй харанхуй Орос орныг дэлхийн хvчирхэг гvрний нэг болгож чадсан коммунистуудыг хэн ч зvхсэн тэд л орос орныг цахилгаанжуулж, 200 гаруй сая хvнийг бичиг vсэгтэй болгож, цємийн зэвсэг, сансрын пуужинтай болгосныг бvv март!
Оросын коммунистууд Монгол орныг євчин зовлонгоос салгаж, тусгаар тогтнолыг нь хамгаалж, гал, ус, цас зудын аюулд ч тусалж, Халхын голд бидний ємнєєс мянга мянгаараа амь vрэгдсэнийг бvv март!
Тэд гитлерийн фашистуудтай орших уу, эс орших уу хэмээн vхэх сэхэхээ vзэн тулалдаж байх vедээ ч Монгол Улсад анхны Их сургууль байгуулж єгснийг бvv март! Тэр их сургуулийг тєгссєн хэдэн арван мянган сэхээтнvvд монголын хєдєєгийн уул талаар соёлын vрийг тарьсан билээ! Одоо МУvИС-д суралцаж буй мянга мянган оюутан ч vvнийг бvv март!
Тийм ээ, коммунистууд биднийг аварч, бидний хэдэн vеийн тvvхийг бvтээхэд гар бие оролцсон.
Та МАХН-ын гишvvн болсондоо ичих хэрэггvй. Та комунист гэж хараалгаж буйдаа баярла! МАХН бол харийн булаан эзлэгчдээс эх орнооо цэвэрлэж, цусан гавьяа байгуулсан тvvхтэй юм.
(“Сvхбаатарын vнэн” сонины ¹ 02-оос авав)
(“Сvхбаатарын vнэн” сонины ¹ 02-оос авав)