Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Айсуй их сунгаанд 11 нам, нэг эвсэл хvчээ сорихоор боллоо. Тэд бvгдээрээ л болсон болоогvй мєрийн хєтєлбєр боловсруулж батламжлаад СЕХ -нд хvргvvлж єрсєлдєх эрхээ олж авцгаасан. "Ах" намууд нь арай илvv зангаргатай, хvрээлэлтэй гэдгээ харуулж улс орны тулгамдсан бvхий л асуудлыг хамруулахыг чармайсан байхад "жижиг" намууд нь бvгдийг нь барахгvй гэж шийдээд хоёр, гуравхан зvйлийг онцолж авчээ. Тухайлбал Иргэний эвсэл байгуулсан Иргэний хєдєлгєєний нам, МСДН, Ногоон намын мєрийн хєтєлбєрийг сонирхоход Хяналттай тєр, Амьжиргаатай єрх, Эзэнтэй нутгийн тєлєє гэсэн гурван бvлэгг хувааж, хэрэгжvvлэх зvйлсээ томьёолжээ.
МАХН мєн л мєрийн хєтєлбєрєє олон нийтэд толилуулжээ. Харин энэ намынхан асуудалд арай л єєр єнцгєєс ханддаг аж. 2004 оны сонгууль болж єндєрлєснєєс хойш удалгvй мєрийн хєтєлбєр боловсруулах ажлын хэсэг байгуулан гараагаа эхэлжээ. Улс орныг 80 гаруй жил залж чиглэж явсан юм болохоор бодлого боловсруулахдаа "нялх" улстєрийн хvчнvvдээс илvv бололтой. "Том" нам сонгуульд ялсан ч, ялагдсан ч маргаашнаас нь дараагийн сонгуулиар дэвшvvлэх мєрийн хєтєлбєрєє боловсруулах аянд морддог юм байна. Зарим нам ч нэг сарын дотор боловсруулдаг ид шидтэй гэсэн. Ер нь мєрийн хєтєлбєрт дэвшvvлсэн зорилтууд нь амлалт тєдий биш, хэрэгжих бодит vндэслэлтэй, судлагаа тооцоотой, иргэд сонгогчдьи санал бодол тусгагдсан байх ёстой. Ийм шалгуурт нийцэх бодлого боловсруулахад салбар бvрийн мэргэжлийн хvмvvс, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа, саналыг авах гээд олон талыг хамруулах нь чухал.
Уул уурхайн ашиг орлогоос зєвхєн ахмауудад 10 сая тєгрєг єгч, хамгийн ядуу иргэнийг ч хоёр єрєє байртай болгоно гээд популист амлалтуудаар дvvрсэн байлаа. Хэчнээн сайхан зvйл амлалаа ч тэр нь хэрэгжих боломжгvй бол хулхин дээр сарнай ургуулах гэж тодорхойлж болох юм. Эвслийн тулгуур гурван баганын нэг болох, санхvvжилт сайтай гэгддэг ИХН мэндлээд удаагvй болохоор иргэдийн иггэлийг татах гэж ийнхvv сонсоход чимэгтэй зvйлийг шигтгэсзн биз ээ. Ер нь ємнєх сонгуулиудад єрсєлдєж байсан "балчир" намуудын мєрийн хатєлбєр ч гэсэн тооцоо судлагаа маруухан, цээжний пангаар хийсэн нь ажиглагддаг байсан. Энэ удаад ч гэсэн энэхvv арга барилаасаа тєдийлєн салахгvй байгаа бололтой.
ИЗН гэхэд л авлигын эсрэг тууштай тэмцэнэ ээрэг олон асуудлаас цєєхєн хэдийг сугалж аваад тvvгээрээ рекламддаг. Тэгээд ч парламентад олон суудал авах чансаа муутай, боловсон хучний нєєц чамлалттай улстєрийн хvчнvvд олон асуудал руу савчиж алийг нь ч хэрэгжvvлж чадахгvй цалгардуулж байснаас тоймтой хэдэн зvйлийн тєлєє шаргуу зvтгэх нь ч дээр биз. Тэгэхлээр жижиг жараахайнуудын боловсруулсан мєрийн хєтєлбєрийг гоочилж байснаас ард тvмний олонхийн дэмжлэг авч Засгийнх эрхийг барих магадлал єндєртэй акул улстєрийн хvчнийхнийг шинжихийг зорилоо.
АН аль эртнээс л 10 жилд хэрэгжvvлэх 10 зєв бодлогоо олон тvмэнд сурталчилж эхэлсэн. Vvнийгээ 2008 оны УИХ-ын сонгуульд дэвшvvлэх мєрийн хєтєлбєр болгож байгаагаа ч мэдэгдээд байгаа.
"Эзэн Монгол хvн"
Монголын 2,6 сая хvн Монголын иргэн, энэ нутгийн эзэн гэдгээ мэдэхгvй ухаан самуурсан донгио хvмvvс биш л баймаарсан. Гэтэл энэхvv бvлгийг нь уншихаар мартсан зvйлийг сануулаад байгаа юм шиг сэтгэгдэл тєрєх юм. Эрх чєлєєт Монгол хvн улсынхаа эзэн нь байх болно гээд тодоос тод дурайтал бичжээ. Ємнє нь бид тэгээд юу байсан болж таарах нь вэ;

"Ажилтай, орлоготой, амгалан амьдрал" тэсэн хоёр дахь бодлогодоо "Ажилтай бол орлоготой, орлоготой бол монголчуудын амьдрал амгалан байх болно. Тиймээс ажилгvй хумvvсийн баталгааг ажлын байртай болгоно" гэж тусгажаэ. Гэвч гудамжинд лааз єпгиглєн хийх зvйлгvй хэсvvчилж, элдэв хэрэг тєвєгт ертєєд байгаа залуусыг яаж ажилтай болгох талаар ганц vг алга.
Бид 18 жил ядуурлыг бууруулахын тулд иргэдээ ажлын байраар хангана гэсэн уриа маягийн vгийг хангалттай сонссоор залхаж байна. Бид ийм болгоно, тэгж гэгээрvvлнэ, диваажинг Монголд сvндэрлvvлнэ гэсэн хоосон магтаал, амлалтад бялуураад одоо бvр огиудас хvрдэг болж. Тооцоо, судлагаатай, хэрхэн тэр зорилтод хvрэх аргачлалыг л сонсохыг хvсч байна. Ингэнэ, тэгнэ гэж худлаа, vнэн нь мэдэгдэхгvй vлгэрийг хэн ч зохиогоод vнэмшилтэйгээр, єндєр дуугаар ярьж, тарааж чадна.
"Эрvvл биед саруул ухаан"
Энэ vг нэг л танил сонсдоно. Монголын нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн хэлсэн vгнээс ардчилагчид зээлдсэн аж. Бусдын санаанаас будаа идэж болно. Гэхдээ улам боловсронгуй, улам шинэлэг, vр єгєєжтэй болгож байвал тvvнийг муучлах аргагvй. Гэвч нэрт яруу найрагчийн шvлгийн бадгаас "хулгайлж" тав дахь бодлогоо нэрийдсэн хэдий ч дотор нь бичсэн зvйлийг харахаар vиэхээр чамлалттай. Энэ бvлэгт нь монгол хvний дундаж наслалт хэт доошоо орсон, хавдар, зvрх судас гээд элдэв євчинд баригдан, харийн орон руу хєврєх урсгал улам нэмагдэж байгаа гээд эмзэг, тулгамдсан асуудлын талаар ганц ч тоо, судлагаа алга. Айл хотлоороо эрvvл бол улс vндэстний баясгалан гэж тодорхойлжээ. Гэвч ийм байлгахын тєлєє хэрхэн ажиллаж, юу хийх нь дэндvv бvрхэг. Бvрхэг ч гэж дээ юу ч тусгагдаагvй байгаа хэрэг. АН-ын мєрийн хєтєлбєр арай зохион бичлэг юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл тєрснийг нуух юун.
"Шинэ хєдєє"
Уянгын халилын хvч нь энэ бvлэгт саармагжин итгэл тєрvvлэхvйц зорилтыг тусгажээ. Сумын тєвийг эмнэлэг, сургууль, халуун ус, ахуйн vйлчилгээ зэрэг суурин газрын цогцолбортой болгох тусгай хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлнэ гэсэн нь улиг болсон уянгалан єгvvлснийг уншсаар залхаж байтал арай нэг шинэлэг санаа сэдсэн нь байв.
Монголын тєрийг атгаж ч, унаж ч, босч ч явсан хvчин гэхэд дэндvv чамлалттай мєрийн хєтєлбєр боловсруулсан байна, Уг нь ард тvмнээс асуугаад , санал хvсэлтийг тусгаад , эртнээс "ноцолдоод” байгаа гэж ремламдаад байсан юмдаг. Гэвч мєрийн хєтєлбєр нь тооцоо судалгаа тааруухан, бодит нєхцєл байдлыг дулимаг судалсан нь илтэд мэдрэгдэж байлаа.
МАХН мєн л мєрийн хєтєлбєрєє олон нийтэд толилуулжээ. Харин энэ намынхан асуудалд арай л єєр єнцгєєс ханддаг аж. 2004 оны сонгууль болж єндєрлєснєєс хойш удалгvй мєрийн хєтєлбєр боловсруулах ажлын хэсэг байгуулан гараагаа эхэлжээ. Улс орныг 80 гаруй жил залж чиглэж явсан юм болохоор бодлого боловсруулахдаа "нялх" улстєрийн хvчнvvдээс илvv бололтой. "Том" нам сонгуульд ялсан ч, ялагдсан ч маргаашнаас нь дараагийн сонгуулиар дэвшvvлэх мєрийн хєтєлбєрєє боловсруулах аянд морддог юм байна. Зарим нам ч нэг сарын дотор боловсруулдаг ид шидтэй гэсэн. Ер нь мєрийн хєтєлбєрт дэвшvvлсэн зорилтууд нь амлалт тєдий биш, хэрэгжих бодит vндэслэлтэй, судлагаа тооцоотой, иргэд сонгогчдьи санал бодол тусгагдсан байх ёстой. Ийм шалгуурт нийцэх бодлого боловсруулахад салбар бvрийн мэргэжлийн хvмvvс, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа, саналыг авах гээд олон талыг хамруулах нь чухал.
Цалинг нэг сая тегрєг болгоно гэж хэн ч, ямар ч улстєрийн хvчин хэлж, бичиж, цацаж чадна. Харин тийм бололцоо бий эсэх, ямар бодлого хэрэгжvvлж байж тийм єндер цалинтай болгож чадах нь л чухал аж.
МАХН 12 бодлого, тєгєлдєршилтийн хvрээнд 271 багц зорилтыг хамруулан боловсруулжээ. Энэхvv хєтєлбєрийг хэрэгжvvлэх юм бол эдийн засгийн жилийн дундаж єсєлт 10 хувиас дээш гарч нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн 2012 он гэхэд таван мянган ам.долларт хvрч дэлхийн дундаж орлоготой орны эгнээнд багтах ажээ.
Хvний хєгжил-амьдралын чанар гэсэн эхний тєгєлдєршилтєд л гэхэд тодорхой зорилтуудыг дэвшvvлжээ.
Томоохон зорилт тавьж тvvндээ хvрэхийн тєлєє зvтгэж байж л биелvvлж амласандаа хvрнэ.
Юу хийх, яаж хєгжvvлэх, хэрхэн хзрэгжvvлэх нь бvрхэг АН-ын мєрийн хєтєлбєрийг МАХН-тай харьцуулахад асар их ялгаатай аж. Нэг нь уран гоё vгсээр "зодсон", нєгєє нь баримт судлагаа, тооцоонд дээр тулгуурласан яг таг зорилтуудаар "дvvрчээ".
МАХН-ын дарга Ерєнхий сайд С.Баяр манай нам шиг хариуцлагатай, тооцоо судлагаатай мєрийн хєтєлбєр боловсруулдаг улстєрийн хvчин Монголд байхгvй гэж бардамнаад байсан нь vнэний л ортой аж. Тэрбээр долоо хэмжиж, нэг огтол гэдэг. Гэтэл бид 77 хэмжиж нэг огтолсон гэж хэвлэлийнхзнд мэдэгдсэн vгийн учгийг зузаан боть ном шиг мєрийн хєтєлбєрийг нь уншиж суухдаа ухаарсан юм. Тиймээс ч VШН МАХН-ын мєрийн хєтєлбєрийн тодорхой зорилтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, мєрийн хєтєлбєрєє ойртуулж, хамтарч ажиллахыг бусад нам, улстєрчид уриалаад байсан юм.

Д.АНУЖИН
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.