Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Чингис хаан (Монгол бичиг: , ~1162 - 1227 оны 8 сарын 18) нь Монгол аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есvхэйн Тэмvжин (Тэмvvжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт тєрсєн тэрээр тvvхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм.
“Умар дахинаа мандсан Тайцзугийн гавьяаг хойчис дурсууштай, єтгєс бишрvvштэй,бvх дэлхийд дэлгэрvvштэй” Р.Баянбуу. “Чингис хаан бол тvvхэнд маш ховор тохиолддог улс тєр,цэрэг дайны авьяас билигтэн болно.Бvхнийг тольдогч,эзэн тэнгэр Чингис хааныг олнооос оройлсон,оюун чадвартай,vзэл санааны хурц сэргэлэн, эрх хvчний хязгааргvй талаар дэлхий дахины олон ван нарын манлай болгожээ.”гэж Джувейни “Дэлхийг байлдан дагуулагчийн тvvх” номондоо бахархан тэмдэглэсэн. Дундад улсын Шинпин,Тянь Лингийн тvvхчидэд умард говийн алдарт баатар,хоёр тивийг донсолгож эртэн єдгєєгєєс хэтрэгч хэмээн єргємжилєгдсєн Чингис хаан бол эрт vеийн тvvхийг бvрнээ цогцлоогч,нэгэн vеийн аруухан баатар,тэнгэрлэг Тайцзу богд мєн. Хаант байгуулал Монголд vvссэнээр буурай,дэлхийн нийгмийн байгууллын vндсэн шатнаас хоцрогдсон боолын нийгмээс феодалын нийгмийн анхан шат руу давшин орж хvчирхэг их улс болохын vндсийг таьсан билээ. Юуны урьд бид Чингис хааны тvvхэнд гvйцэтгэсэн vvргийг зvйл,зvйлээр дэслэн авч vзвээс тvvнийг нэн илvv тодоор харах боломжийг олгоно хэмээн санана.Ялангуяа зохиогчийн миний биеийн мэдлэг мєхєс учир сонгож авсан vг хэллэг зэрэгт зохисгvй газар,хэсэг байхыг энд онцгойлон тэмдэглэж багш эрдэмтдийн засан залруулахыг хvснэ. Дэслэсэн зvйлvvдийг жагсаан vзвээс: Нэгдvгээрт: Тэнэгэр уудам нутаг дэвсгэрт салаа євс мэт сарнин тархсан олон овог аймгийг нэгэн гарт зангидсан нударга мэт бат тvвшин нэгтгэсэн байна.Эл vйл явдал нь Монгол овогтны бадарч дээдлэхийн vндэс болжээ. Хоёрдугаарт: Vйлдвэрлэлийн хєгжилтыг урьд хожид байгаагvйгээр шинэчилсэн.Тухайлбал:урьд овог аймгийн толгойлогч нарын гэнэт зарласан цагт ард иргэдийг цэрэгт дайчилж vйлдвэрлэх vндсэн хvчнийг самгардуулснаараа ажиллах хvчний тогтвортой байдлыг алдагдуулж,унац ашигийг нэлээд хэмжээгээр бууруулдаг байв.Харин Чингис хааны vед цэрэгт дайчлах цаг,хугацаа,хэмжээг тодорхой тогтоож єгснєєрєє малчин,дархан зэрэг нийгмийн ажиллах хvчний бvтээмжийг vлэмж их дээшлvvлэх лут арга хэмжээ болж єгсєн байна.
Гуравдугаарт: Хуулиар улсыг засаж тєр иргэдийг тvвшитгэснээрээ урьд урьдын хангуудас онцлох нэгэн зvйл болжээ. Дєрєвдvгээрт: Ард олныг мянгат,зуут,аравтаар уирдах системийг байгуулснаараа vргэлж нvvдлэн амьдрах нvvдлийн мал аж ахуйтныг удирдаж,тэдгээрээс албан татвар хураах зохистой нэгжийг бий болгосон нь нутгийн єєрєє удирдах ёсны эхлэл байлаа. Тавдугаарт: Улсын vндэс болох газар нутгийг улсын, мянгатын, дархалсан, соёрхлын хэмээх ангилалыг анх удаа гаргасан нь байгаль орчныг зvй ёсоор ашиглах захиргааны нэгжийг байгуулсан хэрэг байсан юм. Зургадугаарт: Хятадын Алтан улс гэх зэрэг харийн орны байнгын заналхийлэлээс гарч биеэ даан хєгжих vндэс нєхцлийг бvрнээр бvрдvvлсэн. Долдугаарт: Харьцангуй олон угсаатныг захирах болсон учир тэдгээр ард тvмний шашин мєргєл,сvсэг бишрэлийн асуудлыг чєлєєтэй,гэхдээ тєрийн асуудлаас тусгаарлах чанад бодлогыг хэрэгжvvлсэн. Наймдугаарт: Тэнгэр мэт уудам,туулж баршгvй мэт санагдах Их Монголын газар нутагт єртєє улааны албыг анх санаачлан дэвшvvлсэн нь дэлхийн зам харилцааны тvvхэнд шинэ эргэлт болжээ. Чингис хааны Монголын тvvх,цаашилбал дэлхийн тvvхэнд гvйцэгэсэн vvрэг нь хэлэлгээнгvй тухайн vеийн хєгжилтєд євєрмєц онцлогтойгоор биеллээ олж орчин цагийн боловсон ёс,vндэстний соёлын суурь болжээ гэхэд огтоос гутаах газар vгvй болой. Чингис Монголын нvvдэлчин бvдvvлэг гэгдсэн vндэстнийг дэлхийн дахины тvvхийн єндєрлєг тєвцнаа гаргаж,тал нутгийн євєрмєц соёлыг Европ,Азийн орнуудын соёлтой холбож хvн тєрєлхтний соёл иргэншлийн тvvхэнд гvнзгий ул мєр,гайхамшигт хувь нэмрээ оруулсан бодлогоч,давтагдашгvй ардын домогт баатар билээ.Чингис хааны тvvхэнд гvйцэтгэсэн vvргийг єсгєх юм уу багасгах хэрэггvй.Тэртээ тэргvй Чингис хааны байгуулсан гавьяа нь хvн тєрєлхтний тvvхэнд гvнзгийн ул мєрєє vлдээсэн билээ. Чингис хааны биечлэн хэрэгжvvлсэн эдгээр зvйлvvд нь урьд хожид байгаагvй цоо шинэ зvйл болсон бєгєєд дэлхийн олон улс оронд тухайн орны євєрмєц онцлогт тохирч єєр єєр хувилбараар хэрэгжин тvvний тvvхэнд гvйцэтгэсэн vvрэг улам ихээр тодорч Монгол хvн бvхний зvрхэнд бахархлын сэтгэлийг vргэлжид тєрvvлж байдаг нь зvй ёсгы шударга хэрэг мєн. Чингис хааны дэлхийн хєгжилд оруулсан хувь нэмэр нь манай улсын ард тvмний итгэл зоригийг хєгжєєх уриалал нь болохоор барахгvй тvvхийн хуудаснаа шинэ ахиц дэвшил,бидний оршин амьдрах ертєнцийн суу ихт vлгэр дууриалал vргэлж болж байдаг нь нэн бахархууштай.
5 сарын 21-ны єдєр Сvхбаатарын талбай дээр болсон єдєрлєгийн фотоноос...
photo resource: wikipedia, gogo