ХАДАГ Киноны танилцуулга

2008-03-19, 18:58
29,009
Монголын єнєєгийн нийгэм, улс тєрийн хямралд Белгийн дэлгэцийн уран бvтээлчид дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан "Хадаг" уран сайхны киноны мэдээллийг сонирхоно уу. НайруулагчаарПетер Бросенс, Жессика Вvvдвиртнар ажилласан бєгєєд тус кино нь 2006 болон 2007 онуудад болж єнгєрсєн олон улсын кино наадмуудаас олон номинацад тэргvvлж, мэргэжилтнvvдийн анхаарлыг татаад байгаа бvтээл юм. Эдгээрээс онцлоход Сингапурт болсон азийн анхдугаар кино наадмаас жvжигчин Хаянхярваагийн Батзул, Бямбын Цэцэгээ нар шилдэг дvрvvдээр тодорсон бол Кипрт болсон олон улсын кино наадмаас киноны хєгжмийг голлон тоглосон Монголын "Алтан Ураг" хамтлагийн уран бvтээл шилдэг хєгжмийн тєрєлд шалгарчээ. Монгол дахь албан ёсны нээлт ирэх сарын 3-р сарын 20-нд болох юм байна.
ХАДАГ Киноны танилцуулга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Yе дамжсан бєєгийн удамтай малчин хvv Баагийгийн амьдрал, хувь заяаны тухай ер бусын нэгэн тvvхийг “Хадаг” кино єгvvлнэ. Анхны хайр сэтгэлтэйгээ учирсан Баагий хvv амьдралынхаа хамгийн чухал бєгєєд хvнд хэцvv сонголтыг хийх ёстой болдог. Хувь тавилан, заяа тєєрєг ба хvмvvн бидний сонголтын тухай, шинэ хуучин, уламжлал шинэчлэлийн зєрчил болон байгаль эх дэлхий, хvн хоёрын харьцааны тухай эргэцvvлэх орчин vеийн энэхvv домог “Орших уу, эс орших уу” хэмээх мєнхийн асуултыг vзэгч олонд ахин тавьж байна.



Найруулагч Жессика Вvvдвирт

Киноны зурагуудаас





















Хадаг кино маань 3-р сарын 20-ноос Монгол дахь албан ёсны нээлтээ хийх гэж байна. Та энэхvv сонирхолтой киног жинхэнэ орчинд нь vзэхийг хvсвэл "Тэнгис" кино театарт vзээрэй.


Видео


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()