Интернэтийг хэн анх санаачилсан бэ?

Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилтvvдийн нэг ньИНТЕРНЭТяахын аргагvй мєн билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компьютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компьютеруудыг холбосон аварга том сvлжээ болсон байна. 1990-д оны дундуур интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 200 гаруй хувир нэмэгдэж байлаа. Єнєєдєр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо єндєр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Та ч гэсэн эдний нэг гэдгээ бvv мартаарай. Яг хэдэн хvн интернэт хэрэглэж байна гэдгийг vнэндээ хэлэх боломжгvй юм. Ойролцоогоор 400 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бєгєєд 2008 онд тэрбум 500 сая гаран болно гэж тооцоолдог байна.
Интернэтийг хэн анх санаачилсан бэ?
Интернэтийн хийсвэр байдал багасаж бодит боломж улам нэмэгдэж байна. Олон улсын мэдээллийн корпорацийн (International Date Corporation, IDC) хэдэн жилийн ємнє гаргасан судалгаагаар америкийн єрхийн гуравны нэг нь интернэтэд холбогдсон боловч нийт хэрэглэгчдийн 50 орчим хувь нь бусад орны оршин суугчид байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Интернэт гэдэг нь хоорондоо мэдээлэл солилцдог дэлхий дахинд тархан байрласан компьютерийн олон мянган сvлжээ юм. Тvvнийг дангаараа ємчилж хянадаг газар гэж байхгvй. Ихэнхи мэдээлэл нь vнэгvй байдгаараа хэрэглэгчдэд маш их єргєн боломж олгож байдаг билээ. Та интернэтийн сvлжээгээр дамжин хормын тєдийд дэлхийн аль ч цэгт хvрэх боломжтой бєгєєд мэдээлэл авахаас гадна єєрєє мэдээлэл vvсгэгч болж мэдээллийн санг баяжуулж болдог. Yvнийг ихэнхдээ вэб хуудас, блог, вэб талбар (space) зэргийг ашиглан гvйцэтгэдэг.

WWW гэдэг нь  Дэлхий нийтийн сvлжээ буюу (World Wide Web) гэсэн vгийн товчлол бєгєєд бид сvлжээ буюу Интернэт гэж нэрлэдэг. Интернэт нь  HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно. Энэхvv сvлжээний мэдээлэл Вэб хуудас гэж нэрлэгдэн хадгалагддаг. Вэб хуудсууд нь Вэб сервер гэж нэрлэгдэх компьютерт байрлана. Веб хуудсыг ашиглаж, мэдээллийг нь ашиглаж байгаа компьютерийг (є.х та гэсэн vг) Вэбээр vйлчvvлэгч буюу (client) гэнэ. Эдгээр Client – vvд нь вэб харуулах хэрэгсэл буюу  Browser (Internet Explorer, Mozilla, Opera, Netscape Navigator etc..)ашигладаг.

Ямар хуудас харуулах вэ гэдгийг хэрэглэгчээс илгээсэн шаардлагаар тодорхойлно. Интернэт дахь сая сая вэб хуудсууд єєрийн давташгvй нэр буюу domain name (URL = Unifrom Resource Locator) - тэй.
Жишээ нь: www.caak.mn

Yvнийгээ зохицуулдаг албан ёсны байгууллага байдаг.Тvvнийг ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) гэж нэрлэдэг. Энэхvv байгууллага нь эдгээр замбараагvй олон нэрнvvдийг зохицуулж, шинэ домайн нэр vvсгэх, єргєтгєл оруулах зэрэг асуудлуудыг зохицуулах vvрэгтэй.

Интернэтэд яагаад том жижиг vсгийн ялгаагvй домайн нэр хэрэглэдэг вэ?
Урьд нь бидний ашиглаж байгаа  домайн нэрний оронд IP address (Internet Protocol Address) ашигладаг байсан бєгєєд vvнд 0.0.0.0 – оос авахуулаад 255.255.255.255 –хvртэлх тооны давхцалтгvй компьютер сvлжээнд холбогдох боломжтой.

Энэ нь ойролцоогоор 4 294 967 296 ширхэг компьютер сvлжээнд холбогдох бололцоотой гэсэн vг. Ийм тооны домайн нэр холбогдох хараахан бололцоогvй тул том , жижиг vсгийн ялгаагvй нэр ашиглахаар тєлєвлєсєн байна.

Дээрх IP- руу бидний одоо ашиглаж буй тогтооход хялбар домайн нэрийг холбож єгч байгаа гvvр нь URL юм. Одоо бол бид домайн нэрийг эх хэл дээрээ ашигах болоцоотой болсон байна. Та http://www.yahoo.com/  гэж бичихийн оронд яахуу гэж хаягын мєрєн дээр бичихэд л ордог.

Энэ гайхалтай биш гэж vv? Яваандаа энэ нь дууны технологитой зохицож та яахуу гэж хэлэхэд л www.yahoo.com руу ордог болохыг vгvйсгэхгvй. Вэб хуудас бvр єєрт байгаа мэдээллээ харуулах зааврыг агуулах бєгєєд Browser маань эдгээрийг уншиж танд ойлгомжтой байдлаар хєрвvvлэн харуулах юм. Хуудас харуулах зааврыг HTML (Hyper Text Markup Language-Гипер текст дамжуулах протокол) гэх кодчлолоор бичдэг. Та ч єєрєє HTML файлыг энгийн текст боловсруулах програмын (notepad, notepad++,  wordpad, emeditor etc...) тусламжтайгаар vvсгэж чадна.

Жишээ нь: Hello World!

Гэж бичээд дурын нэрээр нэрлээд єргєтгєлийг нь .html гэж хадгалахад хангалттай. .htm, .html 2 нь зарчмын хувьд ялгаагvй. OS-н ємнєх хувилбаруудад файлын єргєтгєлийн зєвхєн гурван тэмэдэгт байхаар хязгаарлаж байсан бол одоо ийм хvндрэл гарахгvй учраас .html гэж хадгалж болно. Энэхvv вэб хуудасны зааврын стандартыг W3C буюу World Wide Web Consortsium (Дэлхийн сvлжээний холбоо) тогтоодог. HTML, CSS, XML гэх стандарт кодчлолууд байдаг ба эдгээр кодчлолд нэмэлт єєрчлєлт оруулах, боломжийг нэмэгдvvлэх, шинэ кодчлол батлах зэрэг шинэчлэлтvvд байнга хийгдэж байдаг учраас vvнтэй холбогдуулж шинэ стандарт боловсруулах, тvvнийг вэб хєтєч (Browser) програм хангамжтай зохицох ажлуулах тєлєвлєгєєг гаргах гээд єндєр хариуцлагатай ажилладаг байгууллага юм.

 

Вэб хуудасны хаяг нь vндсэн 4 хэсэгтэй.
  1. http:// - HyperTextTransferProtocol
  2. www. – WorldWideWeb (Мэдээллийн санд харъяалагдсаныг илэрхийлнэ)
  3. yourname – Тухайн байгууллагын нэр
  4. .com, .edu, .org, .mn, .ru, .kr  - Ямар vйл ажиллагаа явуулдаг, ямар улсын сайт болохыг заана.



Интерэтийн тvvх:
Анх 1969 онд буюу одоогоос 38 жилийн ємнє АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэтрэйгээр анх 4 компьютерыг хооронд нь холбож vvсгэжээ. vvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цєєн хэдэн их дээд сургуулиудын компьютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компьютеруудыг нэмэж холбосноор 1974 он гэхэд 62 компьютер холбогдоод байжээ. 1983 онд уг сvлжээг 2 салгасан бєгєєд нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд MILNET нєгєєдєхийг ь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний судалгаанд зориулж INTERNET гэж нэрийджээ. Энэ vед интернэт нь сvлжээндээ 1000 хvрэхгvй толгой буюу сервер компьютертэй байжээ. 

1985 онд Канадын засгий газар тус улс дахь бvх их дээд сургуулиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд тvvнийгээ INTERNET-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь интернэттэй єрсєлдєж байжээ гэвч яагаад нэгдсэнийг нь хэн ч таашгvй. 1986 онд АНУ-ын vндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг хамарсан NFSNET сvлжээг байгуулжээ.  1987 оны эцсээр интернэт-д маань 10'000, BITNET-д 1000 толгой компьютер холбогсон байжээ. 

Улас олон хэрэглэгчтэй болох тусам сvлжээний хурд ихэд удааширч ирсэн байна. Иймээс 1987 онд АНУ-ын vндэсний ШУ-ны сангаас NFSNET-д зориулан єндєр хурдтай холболт тавьжээ эхэлжээ. Ингээд 1988 онд (намайг тєрж байр vеээр) 13 дэд бvсийн Интернэт, 170 Lan сvлжээ (Local Area Network, LAN-г линкээр буюу RJ45 холболтоор мєн утасгvй Wireless vvсгэж болно. Харин утасны шугамаар холбогддог аналог систем нь RJ11 толгойтой линкээр холбогддог билээ), 56'000 сервер компьютер холбоод байв. Канадын BITNET сvлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож (TCP/IP = Transmition Control Protocol /Internet Protocol) тус онд АНУ Канадын нийт сvлжээг 20'000 гаруй сервер компьютер холбогдоод байлаа. 

Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнд байгуулагдаж эхэлсэн бєгєєд, ихэнхдээ Интернэтийн ижилхэн стандартай байгуулж эхэлжээ. Тэр vед манай улсад интернэт гэж юу байдгийг мэддэг хvн цєєрєн байсан байх. Ингээд 1990-д онд буюу Монгод эд АРДЧИЛАЛ ялж байх vеээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ болж эхэлсэн байна. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон єєрийн гэсэн нэр ус хийгээд vнэ ханштай байсан байна. Яваандаа "Интернэт" гэж ерєнхийд нь нэрлэх болжээ. 1992 оны эцэс гэхэд дэлхий даяар нийт 1 сая сервер компьютер холбогдсон байна. 

Анхандаа интернэт нь огтхон ч бизнесийн зорилготой vйл ажиллагаа явуулах том салбар болно гэж єєрийгєє мэдээгvй бизээ. Тухайн vед бvх санхvvжилтйг улс орнуудын засгий газар хийгээд судалгааны байгууллагууд нь гаргадаг байсан аж. Харин 1992 оны эцсээр бизнесийн жижиг сvлжээнvvд интернэт-д холбогдон эхэлжээ. Ингээд л интернэт гэгч нэгэн тєрлийн шинэ тєлбєрт vйлчилгээ гарч хvмvvсийг тєлбєртэйгээр интернэт-д холбож єгєх болж, интернэтээр бизнесийн чиглэлийн зар сурталчигаа цацагдах эхлэл тавигджээ.

1994 он гэхэд нийт 4 сая сервер компьютер холбогдсон байхад ихэнх нь бизнесийн зорилготой байжээ. АНУ, Канадын засгийн газарууд нь єєрсєддєє харъялагдах цєєн хэдэн сvлжээндээ санхvvжилтээ зогсоосон ба удалгvй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн тэдэнтэй ижил арга хэмжээ авчээ. Ийнхvv ИНТЕРНЭТ нь цэвэр бизнесинй талбар болов. 

Эцсийн эцэст олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдсон бий болгосон Интернэт-д ямар нэгэн удирдах тєв гэсэн ойлголт байхгvй хэн дуртай нь орж гарч байдаг учраас энд юу ч байж болно. Гэвч интернэтийг тєвлєрсєн удирдлагатай болгохийн тулд ихээхэн арга хэмжээ авч байсан боловч анх зохиосон хvмvvс нь vvний эсрэг хатуу байр суурьтай байжээ. Энэ нь харин тэдэнд хожим нь ашиггvй байдалд хvргэсэн гэдэг.

Интернэтийн vvсэл хєгжилд хэн ямар хувь нэмэр оруулсныг хvмvvс тэр бvр мэдэхгvй болов уу.

Интернэтийн сvлжээний зарчмыг Тим Бернерс Ли анх бодож олсныг зєвхєн мэргэжлийн цєєн хvмvvсийн хvрээнд л мэддэг. Цаг минут єсєж буй интернэт хэрэглэгчид Бернерс Лид сард ганц доллар єгєхєд дэлхийн тэргvvний тэрбумтан болох бололцоотой.

41 настай Бернерс Ли одоо Массачусетсийн технологийн дээд сургуульд “Консорцум WWW” хэмээх техикийн стандарт тогтоох ашгийн бус байгууллагад ажиллаж, жирийн нэгэн амьдралаар амьдарч байна. Тvvний эцэг эх нь компьютерт сонирхолтой байсан тул тэр багаасаа компьтертай нєхєрлєсєн гэж хэлж болно. 7 настай байхдаа дvvтэйгээ мєрийцєж дєрвийг квадрат язгуураас гаргах програмыг basic дээр бичиж байжээ.



Тvvнд Артур Кларкийн шинжлэх ухаан уран зєгнєлийн “Хэрвээ Франкенштейн руу утасдахыг хvсвэл Ф-г дар” гэсэн єгvvллэг интернэтийг анх vндэслэх санаа тєрvvлсэн гэдэг. Энэ єгvvллэг нь компьютер тоо томшгvй олон болж, тэд санамсаргvй байдлаар сэтгэж, мэдээлэл солилцон нэгдсэн нэг организм болж оюун ухаантай болж буй тухай єгvvлдэг “I Robot ” кинотой их тєстэй ажээ.

Бернерс Ли єєрєє нилээд мартамхай хvн байсан бєгєєд хvмvvсийн нэр, тєрхийг нь тийм ч амар тогтоодоггvй байж. 1980 – д оны vед Швейцар, Францын хил дээр байрлах Европын цємийн судалгааны тєвд зєвлєгчєєр ажиллахаар уригдаж тэндээ 6 сар болжээ. Гэвч тvvний мартамхай байдал нь хамтрагчдынхаа ундууцлыг хvргэдэг байв.



Энэ нь тvvнд ой тогтоолтоо орлуулах ИНКУЙР (орлогч) програм зохиоход нь нєлєєлсєн байна. Энэ нь тухайн хvнтэй холбоотой мэдээлэл (phone num, address, name, birthday etc…) хадгалах vvрэгтэй. Энэ нь зарчмын хувьд анхны Гипер текстийг зохиосон байв. Тvvний энэ загвар нь нэгдмэл холбооны vндсэн дээр ажиллах хvний уураг тархины нэг тєрлийн загвар юм.

Бернерс Ли 1989 онд Европын цємийн судалгааны тєвд дахин ажиллах болж, энэ удаа тvvнээс ундууцдаг байсан хамтрагчид эсрэгээрээ ойртохыг хичээж илvv ихийг хvсдэг болсон байв. Цаашдаа тvvний сонирхолыг татаж байсан зvйл бол гипертекстийг график, видео болон дурын гадаад байгууламж руу хєрвvvлэх байсан юм.

Тvvний энэ сонирхолыг мэдсэн дарга нь тvvнд NEXT нэртэй анхны зєєврийн компьютерийг авч єгснєєр хvслээ биелvvлэх боломжийг нь нээж єгсєн юм. Энэ компьютер бол анхны сервер компьютер гэхэд хэлсдэхгvй болов уу. vvндээ зориулж Бернерс Ли html, http, url ыг санаачлан боловсруулсан байна. Тэрээр энэхvv гайхалтай бvтээлээ нэрлэхээр нилээд хэдэн нэр бодож олсон ч  World Wide Web гэсэн нэрийг WWW гэж нэрлэхийг эхнэр нь санал болгосон байна. Энэ нь дуудлагын хувьд ч муугvй байв.
Энэ vеэс л эхэлж Вэб єєрийн гэсэн байр суурьтай болж, улам хєгжиж, баяжсаар дэлхий дахинд тархжээ. Харин интернэт гэдэг нэрийг тvvний дотны хамтрагч Мак Андриссен єгч  интернэтийг бизнес талаас нь хєгжvvлж эхэлжээ. Одоо тэр сая саяар тоологдох хєрєнгийн эзэн болсон. Харин санаачлагч Бернерс маань vvнээс ашиг авдаггvй нь сонин. Тэр одоо болтол энгийн даруухан амьдралаар амьдрахыг илvvд vзэж бусдын л адил ажиллаж амьдарч байна.



Хvн тєрєлхтєний энэ бvтээл хэзээ нэгэн цагт хуучирч vvний оронд ямар ч нэртэй ямар ч бvтэцтэй шинэ технологи залгамжийг нь авч хязгааргvй vргэлжлэх бvх ертєнцийн хєгжлийг хэн ч таашгvй. vvнээс хамгийн ойр сонсогдож буй нь НАНО технологи билээ.  
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()