Time сэтгvvл - 2006 оны шилдэг нээлтvvд (5 фото) + Текст

2007-11-29, 02:33
9,403
Миний бие та бvхэндээTimeсэтгvvлээс гаргадаг бидний оршин буй ертєнцийн шинэ, шилдэг техник, технологийн нээлтvvдийг цуврал болгон хvргэж байгаа билээ. Энэ удаа 2006 онд "Хоол хvнсний" салбарт гарсан шилдэг нээлтvvдийг саакын хэрэглэгч нартаа хvргэхээр бэлтэглээ.
Time сэтгvvл - 2006 оны шилдэг нээлтvvд (5 фото) + Текст
1. CrustaStun

Английн зохион бvтээгч Simon Buckhaven нэгэн хvнсний дэлгvvрт сууж байхдаа хавчыг хэрхэн амьдаар нь усанд чанаж буйг харжээ. Тэгээд гэнэт толгойд нь хавчийг арай найрсаг аргаар алах санаа зурвасхийн орж ирснээр энэхvv шинэ бvтээлээ хийжээ. Тvvний сэдсэн CrustaStun нь хавчийг 110вольт-н хvчдлээр цохиулан алаад, 5 секунд хэрээтэй байлгаад, 2 минутын турш халуун усанд хийн бэлтгэдэг юм байна. Энэхvv бvтээгдэхvvн нь аль хэдийнээ худалдаанд гарсан ба гэр ахуйн хэрэгцээнд зориулсан жижиг оврынх нь 2006 оны сvvлээр худалдаанд гарчээ.

Нээлт: Simon Buckhaven
vнэ: $4740
Илvv ихийг: http://crustastun.com/

2. МооBella



Ихэнх зайрмагны машин ємнє нь хєлдєєчихсєн зvйлээрээ бvтээгдхvvнээ хийдэг. Тэгвэл MooBella нь газар дээр нь таны нvдэн дээр байгалийн цэвэр бvтээгдэхvvнээр таны хvссэн амтыг гаргаж єгдгєєрєє давуу талтай юм. Танд хvссэн амттанаа захиалаад идэхэд ердєє л 45хан секунд хэрэгтэй. Хэрхэн амтагдах бол гэж бодож байна уу? Тэгвэл манай нэгэн амтлагч очоод ирсэн ба тэрээр хэлэхдээ М&М's-г (найрлагууд нь єєр єєр) Кофетой хольсонтой адил амттай гэжээ.

Нээлт: MooBella
vнэ: Бостонд одоогоор 2 машин байгаа; хэмжээнээсээ хамааран $2-$3
Илvv ихийг: http://moobella.com/


3. Espesso

Нэг vгээр хэлвэл "Кофегоо ид". Испаний тогооч Ferran Adria "Espresso" кофег уухаар биш идэхээр богложээ. Найрлага нь гэвэл энгийн Espresso кофег элсэн чихэртэй холин дээрээс нь єєрийнхєє нууц жороо холисон байна. Энэхvv шинэлэг зvйл маань Америкт єнгєрсєн оны 9 сард нэвтэрсэн ба одоогоор Espresso, Cappuccino болон Macchiato кофенд хэрэглэгдээд байгаа гэнэ.

Нээлт: Ferran Adria
vнэ: Чигаго хотод байрлах "Lavazza"-д; $2,49
Илvv ихийг: http://lavazza.com/

4. Lotus цэвэрлэгч

Lotus хэмээх энэхvv гайхалтай бvтээгдэхvvн нь энгийн нэгэн гоожуурны усыг дээд зэргийн хvчилтєрєгчтэй ус болгон хувиргаж vvгээрээ хамгийн жижиг хэмжээний нянг ч устгах чадалтай болжээ.

Нээлт: Tersano
vнэ: Одоогоор: $200
Илvv ихийг: http://tersano.com/

5. Sauvignon Bot

Энэ сонин Робот шиг зvйл маань зvvн гартаа байрлах хэт ягаан туяаны тусламжтайгаар дарсны амтыг амталдаг ид шидтэй юм байна. Дарсыг шалгаж байхдаа химийн найрлагаар нь ямар тєрлийн болон бvр ямар амттайг нь хэлж єгєх чадвартай гэнэ. NEC-н хувьд энэхvv робот нь хамгийн сvvлийн vеийн "оптик хэлтэй" робот юм. vvний ємнє Токяогийн PaPeRo хэмээх нэгэн робот хоол хvнсний бvтээгдэхvvний найрлагыг тодорхойлдог байсан гэнэ.

Нээлт: NEC System Technology, болон Mie их сургууль
vнэ: Зєвхєн мэрэгжлийнхэнд
Илvv ихийг: http://necst.co.jp/
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()