Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тєрийн тvшээдийн ийн "шаргуу" ажиллаж байгааг хараад ирэх жил утаа багасах нь хэмээн горьдож суулаа.
Гэтэл байдал дээрдсэнгvй, сахил хvртээд шал дордов гэгч болов. Утаагvй тvлшний vйлдвэр байгуулна, гэр хорооллын тодорхой хэсгийг шахмал тvлшээр хангана гэж амлаад байсан нь vлгэр байжээ, Утааг багасгахад хуруугаа биш амаа л илуv хєдєлгєєд байна, манай дарга нар, Утаатай тэмцэхэд энэ жил хоёр тэрбум тєгрєг тєсєвлєжээ. Ядруухан тєсєвтєє тохируулан цєєн айлыг сайжруулсан зуухаар хангаж, хэдэн єрхєд утаагvй тvлш нийлvvлэхээс хэтэрсэнгvй. Энэ нь далайд дусал нэмсэнтэй адил шол хийсэн ажил боллоо.
Гэтэл байдал дээрдсэнгvй, сахил хvртээд шал дордов гэгч болов. Утаагvй тvлшний vйлдвэр байгуулна, гэр хорооллын тодорхой хэсгийг шахмал тvлшээр хангана гэж амлаад байсан нь vлгэр байжээ, Утааг багасгахад хуруугаа биш амаа л илуv хєдєлгєєд байна, манай дарга нар, Утаатай тэмцэхэд энэ жил хоёр тэрбум тєгрєг тєсєвлєжээ. Ядруухан тєсєвтєє тохируулан цєєн айлыг сайжруулсан зуухаар хангаж, хэдэн єрхєд утаагvй тvлш нийлvvлэхээс хэтэрсэнгvй. Энэ нь далайд дусал нэмсэнтэй адил шол хийсэн ажил боллоо.
Нийслэлд энэ жил орон нутгаас 30 мянга гаруй иргэн шилжиж ирсэн гэх албан бус мэдээ бий. Эднээс тоотой хэд нь л орон сууцанд тухлаа болов уу. Дийлэнх нь хотыг тэлж, утааг єтгєрvvлэх яндангийн тоог нэмсэн.
Нийслэлчvvдийн хувьд єглєєний цэвэр тунгалаг агаар гэдэг хэзээ ч биелэхгvй холын мєрєєдєл болсон. Хоолой бачууруулам нvvрсний утааг хотын замын "нурууг" хотолзуулж байгаа автомашины яндангаас гарах химийн хvнд металл бvхий хор хачирлана. єчигдєр єглєє утаа ямар байсныг хотынхон мэдэж байгаа. Улаанбаатарт барааны газраас цааш юм vзэгдэхгvй саарал манан дунд хєшиглєж байсан даа. євлийн сар гарсан ч намрын єнгє хариагvй, харьцангуй дулаан байна. Гэр хорооллынхны галаа єрдєх тvлээ, нvvрсэнд хэмнэлттэй байгаа. Ийм байдал удаан vргэлжлэхгvй. Иргэд тэнхээ мэдэн галлаж, нvvгэлтсэн хар утаа яндангаар нь багтаж ядан баагих идэр есийн хvйтэн хаалга тогшиж байна. Тэр цагт гарын арван хуруугаа харахгvй болж мэдэх нь.
Азотын, нvvрс тєрєгчийн дутуу исэл, хvхрийн давхар ислийн найрлагатай агаарыг бид цээж дvvрэн амьсгалдаг. Хvнд vйлдвэрлэлийн хортой нєхцлєєс ч аюултай орчинд улаанбаатарчууд ажиллаж, амьдардгийг єнгєрсєн жил мэдэхийн дээдээр мэдэж, мэдрэхийн сайнаар мэдэрсэн. Ийм орчинд хvн эрvvл амьдарна гэхэд санаанд даанч нэг багтахгvй. Хотынхныг эрvvл мэндийн vзлэгт толгой дараалан оруулбал бараг бvгдээрээ євчтэй гарна. Сvvлийн жилvvдэд ханиад, шуухинаа дуу таслахаа больсон. Уушгины багтраа, гуурсан хоолойн vрэвсэл хvрээгээ тэлэхийн хажуугаар залуужиж буй нь мэргэжилтнvvдийн сэтгэлийг зовоосон эмзэг асуудал боллоо. Толгой, хvзvvний хавдар ч нэмэгдэж байгаа. Хотын гудамжаар амны хаалт зvvгээд, болж єгвєл амаа жимийгээд явахыг мэргэжлийн эмч зєвлєж байсан. Ийм тєрлийн хавдар хоёр жилийн дараа огцом ихэсвэл гайхах хэрэггvй. Хорт утаа амны хєндийг євчлvvлж, хавдрын буглаа хоолойд тєлжиж байх вий. Агаарын бохирдолд томчуудаас илvv бага насныхан хэлмэгдэж байгааг хэлэх хэрэгтэй, Нийслэлчvvдийн эрvvл мэнд цаазын тавцанд ирсэн гэхэд сvржигнэлээ гэх хvн гарахгvй.
Агаарын бохирдлоосоо манайхан єєрсдийн хvчээр салж дийлэхгvй, тєр засаг иргэдээ аврах тууштай бодлого боловсруулж чадахгvй нь нэгэнт тодорхой боллоо. Иймд олон улсын байгууллагаас амь гуйх нь ухаалаг алхам болно. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагад Улаанбаатарыг гамшгийн бvс болгон SOS зарлаж, бидний эрvvл мэндийг утааны хороос салгахад тусламж vзvvлээч гэж хvсье. Химийн хортой бодис тарсан гэх Хонгор сумыг биш Улаанбаатарыг гамшгийн бvсээр зарлаж олон улсын анхаарлыг энд чиглvvлж єгєєч, гуйя.