Сэтгэл булаам Vertu | цоо шинэ загвар!

2007-10-16, 23:23
18,685
Тансаг ангилалын гар утас vйлдвэрлэгч Vertu компани Ascent загварын гар утасныхаа сvvлийн загварыг танилцууллаа. Одоогийн байдлаар Ascent Ti нь тус загварын хамгийн боломжтой хувилбар болоод байна. Vertu Ascent Ti загвар нь АНУ-ын утсан холбоо хариуцсан комиссоор итгэмжлэгдсэн ба удахгvй худалдаанд гарахад бэлэн болжээ. Энэхvv утсыг vйлдвэрлэгчид нь тус загварын ємнєх хувилбаруудын сул тал болох функцуудыг сайжруулж орчин vеийн тувшинд хvргэсэн байна.
Сэтгэл булаам Vertu | цоо шинэ загвар!


Энэ загвар нь гар утасны 3-дагч vеийн сvлжээнд ажиллах чадвартай болсон ба 3 мега пиксель бvхий камер суурилуулжээ. Мэдээж чанартай зvйлс хэрэглэж дадсан хvмvvст зориулж утасны vндсэн давуу талуудыг хэвээр нь vлдээсэн бєгєєд vvнд: титанан корпус, сапфиран дэлгэцний хамгаалалт, сайн чанарын арьсан материал оржээ.


Ийм учраас та утсаа зурагдана гэж айлтгvй сэтгэл амар явж болохнээ. Vertu Ascent Ti  загварыг худалдан авагчдад зориулж Vertu Fortress хэмээх тусгай vйлчилгээг санал болгож буй юм байна. Энэхvv vйлчилгээнд хамрагдсанаар таны утсан дээрээ тэмдэглэж буй хvмvvсийн нэрс, утасны дугаар, янз бvрийн хувийн мэдээллийг газар доорх цэргийн базад байрлах тусгай серверт хадгалах бєгєєд утсаа алдсан тохиолдолд утсан дээрх бvх мэдээллийг найдвартайгаар устгах аж.

Ингэснээр таны хувийн мэдээлэл (дансны дугаар г.м) бусдын гарт орохгvй давуу талтай юм байна. Vvнээс гадна хєгжмийн зохиолч Дэвид Арнольд энэхvv загварт тусгайлан зориулж 3 рингтон зохиожээ. Хэрэв та тvvний уран бvтээлvvдээс сонсохыг хvсвэл Казино Рояль киноны хєгжмийг сонсоход л хангалттай. Та улаан, цэнхэр, хvрэн гэсэн 3 єнгєнєєс сонголт хийх боломжтой ба vнэ нь Vertu Ascent Ti-н хувьд харьцангуй хямд буюу 6628$ юм байна.

Видео бичлэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()