СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Даруу мийм #1 (Humble Meme)

Caak Video-ын шинэ контентыг хүргэж байна. Бид 7 хоног бүрийн онцлох сэдвүүд дээр "review" хийх болно. 

Даруу мийм #1 (Humble Meme) Хадгалах

Эртний Египетчүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа ашиглаж буй 10 зүйл

Эртний Египет гэхээр л бидний толгойд пирамид, сфинкс, муммигийн талаарх бодлууд орж ирдэг. Гэхдээ тэдний түүх эдгээрээр хязгаарлагдахгүй юм. Учир нь Египетчүүд бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг хамгийн анх бүтээж байсан гэдэг. Ингээд тэдний гайхалтай бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Эртний Египетчүүдийн ачаар та бидний өдөр тутамдаа ашиглаж буй 10 зүйл Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

Бодит байдал уран зохиолоос ч илүү сонирхолтой гэж та боддог уу? Ингээд бид танд Шерлок Холмсын бодит хувилбарууд болох дэлхийн шилдэг мөрдөгчдийн талаарх мэдээллийг дараах видеогоор хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх Хадгалах

Ухаалаг хүмүүсийн хэзээ ч давтаж гаргадаггүй 8 алдаа

Өмнөх алдаанаасаа суралцаж чаддаг хүн түүнийгээ ахин давтахгүй байх тал дээр анхаарал хандуулдаг. Харин өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс нэг гаргасан алдаагаа дахин гаргасаар л байдаг ажээ. Түүнчлэн энэ нь ухаалаг хүнийг мунхаг хүнээс ялгах шинж тэмдэг болдог байна. Тиймээс та доорх зөвлөгөөг дагаж амжилт өөд тэмүүлээрэй.

Ухаалаг хүмүүсийн хэзээ ч давтаж гаргадаггүй 8 алдаа Хадгалах

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа үүнийг ашигладаг бөгөөд энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаан дээр суурилагдсан байдаг юм. Ингээд та бүхэнд технологийн ертөнцийн хамгийн хурдацтай хөгжиж буй хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлох энэхүү салбарын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Хадгалах

Еврейчүүдийн дэлхийн бизнесийн салбарт тэргүүлдэг нууцаас..

"Форбс" сэтгүүлийн гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 хүний 5 нь Еврей хүн байгаагаас тэдний дэлхийн бизнесийн салбарт хэрхэн толгой цохидог болохыг харж болно. Боловсролтой, ухаалаг, овжин еврейчүүдийн баримталдаг үндсэн зарчим, арга барилуудыг нь судалж амьдралдаа хэрэгжүүлж чадвал та ч мөн адил хөрөнгө мөнгөө өсгөж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах юм шүү. Ингээд Еврейчүүдийн амжилтын нууц болдог "Баяжих 10 сургааль"-ийг видео контентоор танд хүргэж байна.

Еврейчүүдийн дэлхийн бизнесийн салбарт тэргүүлдэг нууцаас.. Хадгалах

Жилийн эцэст өөрөөсөө асуух 15 асуулт

Шинэ он гарахад хэдхэн цаг үлдсэн учир хүн бүр өнгөрсөн жилээ дүгнэх хэрэгтэй болов уу. Гэхдээ бүтэн жилийг дүгнэнэ гэхээр яг хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа биз. Тэгвэл та бүхэнд жилийн төгсгөлд өөрөөсөө асуух шаардлагатай асуултуудыг хүргэе. Эдгээр асуултад хариулснаар та өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноог тодорхойлж чадна.

Жилийн эцэст өөрөөсөө асуух 15 асуулт Хадгалах

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

Хэдийгээр бид насанд хүрсэн, аливааг ойлгох ухаан суусан хэдий ч бидний өөрсдийн үйл хөдлөл, дадал зуршил хойч үед минь яаж нөлөөлж байгааг анзаардаггүй муу талтай. Тэр ч бүү хэл хүүхдээ хүмүүжүүлэх зарим арга барил үр дүнтэй байхаас илүүтэй хор болж хувирах нь бий. Ингээд хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг эцэг эхийн 9 том алдааг хүргэж байна.

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа Хадгалах

Дэлхийн хамгийн аймшигтай 12 "сүнстэй" ой

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "ДДэлхийн хамгийн аймшигтай 12 "сүнстэй" ой" тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Дэлхийн хамгийн аймшигтай 12 "сүнстэй" ой Хадгалах

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний хүүхэд насандаа туулж өнгөрүүлсэн амьдрал, тохиолдсон зүйлс нь хожим түүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгвэл эцэггүй өсөх нь сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаарх шинжлэх ухааны тайбар олон хүнийг цочирдуулж, сэтгэлийг нь эмзэглүүлсэн юм. Үүнээс хамгийн цочирдом баримт нь “Эцэггүй өсөх нь тархины бүтцийг бүр мөсөн өөрчилдөг” гэх өгүүлбэр юм. “Бүр мөсөн” гээд бод доо. Тэгвэл өөр ямар ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг доорх бичлэгээс үзээрэй.

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Сансрын нисэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ?

1960-аад онд сансрын эрин үе эхэлснээр хүүхэд бүр сансрын нисэгч болохыг хүсэх болсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үед мэргэжлийн нисгэгч, цэргийнхэн л сансарт нисдэг байсан бол өнөө үед эмч, шинжлэх ухааны эрдэмтэд, бүр багш нар хүртэл дэлхийн тойрог замд ажиллаж, амьдрахаар бэлтгэгддэг болжээ.

Сансрын нисэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ? Хадгалах

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

Харам гэдэг нь зөвхөн хандлага бус хүний дотоод сэтгэлээс урсан гардаг хорт шинж юм. Хахир харамч хүмүүс мөнгөтэй харьцах харьцаагаа байр, машин авах гэх мэт хэтийн төлөвлөгөөгөөр зөвтгөдөг. Тэгвэл хэмнэлтийг харамч зантай яагаад андуурч болохгүйг дараах видеоноос хүлээн авч үзээрэй.

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ? Хадгалах