СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх

Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жэрэми Микс нь хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч нэр нөлөө бүхий танилууд болон Холливудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцөд ихээхэн алдар нэрд хүрч чадсан. Энд мөн түүнийг баргийн бүсгүйг дурлуулахаар царайлаг гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх Хадгалах

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан Хадгалах

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

Хятад болон Өмнөд Солонгосын иргэд л гэхэд АНУ руу нүүж ирснийхээ дараа тэднийг орой биш өглөө шүршүүрт ордгийг хараад их л гайхдаг гэнэ. Харин Арабын жуулчид барууны зочид буудлуудад орохдоо заавал ариун цэврийн өрөөтэй өрөөг авдаг аж. Энэ мэтчилэн улс орон бүрд хувийн ариун цэврийг сахих хачирхалтай арга замууд байдаг байна. 

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд Хадгалах

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

Алдартай брэндийн үүсгэн байгуулагчдын нэрийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Учир нь хүн бүр л брэндээр гангарч, түүний хорхойтон, үнэнч хэрэглэгчид болсон билээ. Гэхдээ та тэнд жинхэнэ үүсгэн байгуулагчтай нь хаа нэгтээ тааралдвал таних болов уу? Учир нь брэндийн захирлууд бусад одуудын адилаар өдөр бүр зурагтаар гардаггүй шүү дээ.

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд Хадгалах

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан

Жил бүр 8 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, явган хүний гарцан дээр ширээний теннисний талбайтай, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоолтой цор ганц газар бол Герман юм. Тэнд бүр эрчүүдэд зориулсан цэцэрлэг хүртэл байдаг гээд боддоо.. Хүссэн газраа дуртай ундаагаа ууж, амтат хоол зооглох гээд энэ бүх сайхан зүйлсийг зөвхөн Германд л мэдрэх боломжтой гэвэл хэн бүхэнд очиж үзэх хүсэл шууд л төрж байгаа байх, тэгэх ч хэрэгтэй. Харин үүнээсээ өмнө дараах онцлог зүйлсийг нь мэдээд авахад илүүдэхгүй шүү.

Германыг дэлхийн шилдэг улс болгодог 9 шалтгаан Хадгалах

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан

1962 оны наймдугаар сарын 5-ны өдөр Америкийн жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe) Лос- Анжелес хотын Брэнвүүд хэмээх дүүрэг дэх гэртээ гартаа утасны харилцуур барьсан чигтээ амиа алдсан байдалтай олдсон юм. Шинжээчдийн гаргасан албан ёсны дүгнэлтээр бүсгүй 40 ширхэг эм ууж, амиа хорлосон гэж үздэг ч дэлхий даяар түүний үхлийн үнэн шалтгааныг олж мэдэхийг өнөө хэр нь хүсдэг билээ.

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан Хадгалах

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ?

Ямарваа хүнд осол гэмтлийн дараа зарим хүмүүс үхэл амьдралын заагт гацаж, удаан хугацаанд хэвтрийн байдалтай ухаангүй хэвтдэг. Энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны хэлээр "кома" хэмээн тайлбарладаг билээ. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс ухаангүй байх хугацаандаа чухам юу бодож байдаг, тэрчлэн хаагуур аялдаг бол гэдэг нь учир битүүлэг байсаар ирсэн юм. Комад орж, удаан хугацаанд ухаангүй байсан тэдгээр хүмүүс нэг л өдөр сэргэхээрээ хүний санаанд оромгүй галзуу зүйлсийг ярьдаг. Гэвч тэдний хэлсэн аймшигтай зүйлс үнэхээр бодит бол яах вэ?

Үхэл амьдралын заагт очсон хүмүүс хаачдаг вэ? Хадгалах

Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт

Хорвоо ертөнц дээр нууц нь үл тайлагдах, сонсоход ч айдас төрөм үйл явдлууд ихээр болдог. Дээр үед бид ам дамжуулан эдгээр аймшигт түүхийг ярьдаг, сонсдог байсан бол, өнөөдөр интернэт хэмээх хайсан бүхнийг гаргаж ирдэг "шидэт толь"-ны тусламжтайгаар хачирхалтай бүхнийг олж мэдэх болжээ. Энэхүү видеогоор та бүхэндээ цахим ертөнцөд шуугиан тарьж, хүмүүсийн айдсыг төрүүлж байсан баримтуудыг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт Хадгалах

2050 онд амьдрал ямар байх вэ?

Та хэзээ ч юм бэ, дэлхийн сүйрэл, төгсгөл, шинэ амьдралын талаар бодож байсан уу? Өнөөдөр кино урлагийн хөгжил дээд цэгтээ хүрч, ирж буй аюулыг бодитоор харуулах болсон. Тиймдээ ч бид маш олон киноноос тэдгээрийн талаар үзэж, тодорхой төсөөлөл, мэдээлэлтэй болсон болов уу. Харин энэхүү видеогоор бид та бүхэндээ ирээдүйн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй баримтуудыг дэлгэж байна. 

2050 онд амьдрал ямар байх вэ? Хадгалах

Нарны тухай сонирхолтой баримтууд

Манай гариг дээр амьдрал үүсэж бий болоход нарны нөлөө мэдээж маш их бий. Нар үеэс үед хүн төрөлхтний хувьд бурхан, шүтээн адил дээдлэгдэж ирсэн. Харин бүхий л амьд биетийн амьдралд нэн чухал үүрэгтэй нар хэмээх одонд ирээдүйд чухам юу болох талаар эрдэмтэд олон таамаг гаргасан байна. Эдгээрийг та бүхэндээ сонирхуулъя.

Нарны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл та доорх үгсийг үргэлж өөртөө хэлж, сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь бага ч гэсэн туслах болно. Ямартай ч мөнхийн зовлон гэж байдаггүй учраас юу ч болсон өөртөө итгэлтэй байж, аз жаргалаа даллан дуудаж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр Хадгалах

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа үүнийг ашигладаг бөгөөд энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаан дээр суурилагдсан байдаг юм. Ингээд та бүхэнд технологийн ертөнцийн хамгийн хурдацтай хөгжиж буй хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлох энэхүү салбарын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Хадгалах