Єнгєрсєн долоо хоногийн сvvлээр Швейцарийн алдарт зохион бvтээгч, цэргийн нисгэгч асан Jet Man (реактив хvн) гэдгээрээ алдартай Ив Росси (Yves Rossy) нь ээлжит ер бусын нислэгээ vйлджээ. Тэрээр єєрийн гараар зохион бvтээсэн 2 метрийн урттай далавчаараа жилийн жилд олныг гайхшруулсан нислэг vйлддэг ахмад нисгэгч билээ. Ив Росси нь єєрийн гараар бvтээсэн цор ганц реактив далавчаа 52 насандаа баймгvй чийрэг биендээ зvvгээд, Альпын нурууд дээгvvр Швейцарийн батлан хамгаалах яамны байлдааны онгоцнуудтай зэрэгцэн, 220 км/цагийн хурдтай нисчээ.
Хадгалах
Magisso- дизайнерын газар нь цай хандалж уух ажлын дээд зэргээр хялбарчлах нэгэн сонирхолтой аягийг хэрэглэгчдийн гар дээр тавьжээ. Уг аяга нь цайны халуун ус болон ханд хоёрыг тусад нь хийх зориулалттай хоёр хэсгээс бvрдэх бєгєєд тун євєрмєц бєгєєд шинэлэг хэлбэр дvрстэй юм байна. Аяганы ёроол нь хоёр талаараа тогддог учир тvvнийг хоёр талаар нь тавьж, зугуухан хєдєлгєхєд цай улам бvр хандлагддаг давуу талтай ажээ. Аягыг хуванцар материалаар бvтээжээ. Єтгєн хар байхуу цайгаа єєрєєсєє харамлан хандалж уудаг, хамгийн хайртай хvндээ рашаан хvртээж буй мэт амсуулж жаргадаг євєєдєє нэгийг аваад єгчихмєєр санагдсаныг нуух юун.
Хадгалах
Дэлгэгддэг утас 1990-ээд оны сvvлчээс 2000 оны эхэн vед маш их моданд орж байгаад, хожим нь гэнэт сураггvй болсон билээ. Тэр vед бараг хvн бvхэн дэлгэгддэг утас барьж vзсэн гэхэд буруудахгvй. Тэгвэл хожим нь Apple брэнд гар утансы ертєнцийг iPhone-ы давалгаагаар бvрэн єєрчилсєн гэхэд болно. Ингээд “ухаант гар” утаснууд хорвоо ертєнцийг эзэлж, нугастай утас технологийн хєрснєєс арчигдаад байсан vе саяхан. Тийм бол хорвоо бєєрєнхий гэдгийг баталж, дэлгэгддэг утасны шинэ эрин зуун ирснийг мэдэгдэж, нэгэн ер бусын гар утас тєслийн шатандаа оржээ. Энэхvv 3 уян хатан мэдрэгчтэй дэлгэцнээс бvтсэн гурвалжин дизайнтай гар утас нь андроид интерфэйстэй бєгєєд “ухаант гар утас” хэрхэн нугарч болдогийг нийтэд харуулсан бvтээл юм. Vvний дизайныг одоохондоо дизайны сургуулийн оюутан болох Kristian Ulrich Larsen гэгч залуу бvтээсэн байна. Уг гар утас нь зах зээлд хараахан гараагvй байгаа ч iPhone-ий хаанчлалыг удахгvй зогсоох нь мэргэжилтнvvдийн дvгнэлтээр батлагдаад байгаа ажээ. Бvгдээрээ юу болохыг харж л байя.
Хадгалах
Та бидний мэдэх авто машины алдартай брэндvvдийн ерєнхий дизайнерууд гэж чухам ямархvv хvмvvс байдгийг та сонирхож байсан уу? Эр хvний бэл бэнчин ертєнцийг vзэх vзлийн илэрхийлэл, хийморь золбооных нь хэмжvvр болсон алдартай брэндийн тємєр хvлгvvдийг ямархуу тєрхтэй, хэн гэдэг хvмvvс зохион бvтээдэг юм бол?...
Хадгалах
Гар утас, юмуу тvлхvvрээ алга болгосны дараа ямар гонсгор, хоосон мэдрэмж тєрж, уйлах ч багадмаар санагддагийг бид бvгд мэднэ. Тэр тусмаа дєнгєж саяхан худалдаж авсан шинэхэн гар утсаа алдвал бvvр ч хэцvv байдаг шvv дээ. Тэгвэл Chu Wang, Qiujin Kou, Qian Yin болон Yonghua Zhang нарын дизайнеруудын ачаар бид одоо дээрхи зовлонг хэзээ ч амсахааргvй болжээ. Тэдний шинэчлэн боловсруулсан, объектийг хайн илрvvлэгч тєхєєрємжийн тєсєл нь тун амжилттай хэрэгжсэн байна. Ажиллах горим нь их энгийн. Хэрэглэгч нь тvлхvvр, гар утас, удирдлага гээд хэрэгтэй хирнээ алга болгох магадлал єндєртэй эд зvйлс дээрээ Finder буюу “ологч”-ийн тусгай жижигхэн стикерvvдийг наагаад, гар утас юмуу єєрийн хvссэн тєхєєрємж дээрээ тус бvрт нь нэр єгч хадгалахад хангалттай. Ингээд RFID буюу радио долгионы илрvvлэгчийн тусламжтайгаар таны бvх хэрэгцээт эд зvйлсийг хялбархан олж єгч байх болно. Чухам юуг хайж байгаагаа нэрээр нь бичээд хайхад л хангалттай юм байна. Ийм тєрлийн тєхєєрємжvvд олон байдаг ч гэсэн энэ удаагийн Finder хамгийн тєгс, хэрэгцээнд ойр санагдлаа.
Хадгалах
Саяхан буюу 11 дvгээр сарын эхний хагаст Их наран улсын нийслэл Токиод "Роботын олон улсын vзэсгэлэн" нээгджээ. Энэ vзэсгэлэнд роботуудын ойрын ирээдvйн загварууд, орчин vеийн аж vйлдвэрийн робот-техникvvд, нарийн андройдууд, ахуйн болон шинжлэх ухааны салбарт хэрэглэгдэх роботууд тавигдлаа хэмээн Ralphmirebs сэтгvvл дээр бичсэн байна. Ингээд та бvхэндээ 2012 оны босгон дээр болж буй дэлхийн шинжлэх ухааны гайхалтай ололт амжуултын нэг хэсэг болох хvн тєрлєхтєний дотны туслагч болоод байгаа шинэ vеийн Роботуудтай танилцацгаая.
Хадгалах
Лондонгийн Featherstone Young архитектурын компани нь Ty-Hedfan хэмээх шинэ барилгын ажлаа саяхан дуусгажээ. Энэхvv байшин нь Ємнєд Уэльсийн Vндэсний Хvрээлэнд байрладаг юм байна. Ty-Hedfan буюу савладаг байшин нь голруу унжсан байдалтайгаар, эргийн даваан дээр оршдог. Ерєнхийдєє чулуугаар баригдсан уг байшин нь тун ер бусын дизайнтай бєгєєд нар тусахуйц том цонхнуудтай. Энэхvv байшин нь хотоос зайдуу орон сууц бєгєєд бvтэн жилийн туршид vнэ дуудагдсаны эцэст эзэндээ очих гэнэ. Дотроо хоёр унтлагын єрєє, хоёр угаалгын єрєє, хоёр зочны унтлагийн єрєє, зочны єрєє болон гал тогоотой ажээ.
Хадгалах
Mercedes SF1 бол алдарт Lamborghini машины ерєнхий геометрийн хэлбэрийг дуурайлгасан дизайнтай, Германы Mercedes маркийн авто машины техник vзvvлэлт, чанарыг агуулсан хосолмол бvтээл юм. Єєрєєр хэлбэл Ламборжини шиг харагддаг Мерседес л гэсэн vг. Энэхvv тємєр хvлгийн санааг Киргизстаны дизайнер Стил Дрейк (Steel Drake) танилцуулж байгаа ажээ. Ингээд та бvхэнд авто машины тэргvvлэх хоёр vйлдвэрлэгчийн загвар, дотоод бvтэц, техникийн vзvvлэлтийг хослуулсан шинэ тэрэгний дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Утасны сэрvvлэг, сэрvvлэгтэй цагийг одоо орхиж, нойрны ертєнцєєс арай єєр аргаар хальж, єглєє нартай золгодог болох цаг болсон биш vv? Юм бvхэн хором хормоор шинэчлэгдэн єєрчлєгдєж байхад сэрvvлэгтэй цаг, утасны сэрvvлэг хоёр нь хоцрогдохгvй арай л удлаа. Шинэ эриний хvмvvс гэдэг утгаараа бидэнд цоо шинэ зvйл vгvйлэгдэж байгаа нь нууц биш. Тэгвэл тохилог орны тань зєєлхєн Дэр чинь сэрvvлэгтэй байвал яаж байна? Энэхvv дэр нь таны тохируулсан цагт маш эвтэйхнээр чичирдэг байна. Хэрэв та орондоо шигдсэн хэвээр байх юм бол толгойны тань жин дэрний хувьд сэрvvлэгний "Snooze" дээр дараад л байгаатай ижилхэн vйлчилгээ vзvvлж, дэр чичирсээр л байдаг аж. Харин боссоны тань дараа дэр жирийн горимдоо ордог байна. Сэрvvлэгний тохиргоо болон ажиллах явц нь vнэхээр ухаалаг байгаа биз? Єглєє сэрэхдээ асуудалтай тулгардаг хvн бvхэнд хэрэгтэй эд гэж бодож байна.
Хадгалах
Panasonic Toughpad – хэмээх шинэ планшет компютерийг галд шатаж, усанд живдэггvй жинхэнэ бєх бат тєхєєрємж гэж тодорхойлвол зохино. Учир нь энэхvv тєхєєрємжийг Америкийн цэргийн стандартад нийцvvлэн бvтээжээ. 10 болон 7 дюймийн дэлгэцтэй гэсэн хоёры янзын сонголттой гарсан уг планшет компютер нь 1.2 метрийн єндрєєс унах болон мєн зайны цохилтыг тэсвэрлэх чадалтай юм байна. Тvvнчлэн агаарын єндєр температур (хvйтэн, дулааны аль аль нь), хэт чийгшилд тэсвэртэй ажээ.
Хадгалах
"18 Kowloon East" бол Хонгконг-д байдаг 28 давхар худалдаа, аж vйлдвэр, офисийн зориулалттай барилга юм. Дизайны тєслийг нь олон улсын Aedas компани боловсруулсан уг барилгын доод хэдэн давхар нь тэр чигээрээ авто машины зогсоол байх зориулалттай бєгєєд ургамал ногоогоор битvv тохижуулагджээ. Энэхvv ногоон байгууламж нь тухайн барилгын хамгийн их хорт хийтэй хэсэг болох машины зогсоолын агаарыг нь цэвэршvvлж байх vvрэгтэй юм байна. Ингээд архитекторуудад нэгэн шинэ санааг єгєх сонирхолтой барилгын дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Технологийн ертєнцийг урьдчилан таах аргагvй. Энэхvv ертєнц байнга шинэчлэгдэн хувирч байдаг билээ. 30 жилийн ємнє хvн бvхэнд персональ компьютер хэрэгцээ шаардлага болно гэж хэн ч тєсєєлж байгаагvй. 20 жилийн ємнє зєєврийн компьютер буюу Notebook (ноvтбvvк)-ний тухай бидний эцэг эхийн хэн ч тєсєєлж байсангvй. Тэгвэл хэдхэн жилийн хугацаанд ноvтбvvкний хэдэн мянган загвар єдєр тутмын хэрэглээнд нэвтэрч чадсан байна. Цаашдаа хэрхэн хувирал явагдахыг хэн ч таашгvй. Иймээс бид дараах "Шилдэг 10 ноvтбvvкний тєсєл" -єєр дамжуулан ирээдvйн компьютерийн гайхамаар vр дvнг ерєнхий байдлаар урьдчилан тєсєєлж болох юм.
Хадгалах