ШИНЭ ТЕХНОЛОГИ

Rolls-Royce Wraith 2014

1905 онд үүсгэн байгуулагдсан Швейцарийн Женев дахь авто үзэсгэлэнд жил бүрийн 3 сард машин үйлдвэрлэгчдийн концептуудыг танилцуулдаг билээ. Харин саяхан энэхүү автосалонд Rolls-Royce компанийн “Wraith” хүлгийг танилцуулсан бөгөөд энэ нь 4 хаалгат Wraith загварын хамгийн хүчирхэг нь хэмээн тодорхойлогдсон байна.
Rolls-Royce Wraith 2014 Хадгалах

iWatch ухаалаг цаг

“Apple” нь анх чихэвчний хөгжим, гар утас, планшет гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжинд хувьсал хийж чадсан том брэнд гэдгийг хүн бүр мэднэ. Харин энэ удаад Apple компани шинэ бүтээгдэхүүнийг нь тэсэн ядан хүлээж суудаг үйлчлүүлэгчиддээ зориулж “iWatch” хэмээх цагийг үйлдвэрлэж бэлэг барих гэж байгаа бололтой. Энэ нь бугуйн цаганд хийж буй бас нэгэн томоохон өөрчлөлт болох юм. Тэд энэхүү цагийг 2013 онд гаргах төлөвлөгөөтэй гэнэ. “Bloomberg” сэтгүүлийн мэдээлж байгаагаар энэхүү цагийг бүтээхийн тулд 100 орчим хүн ажиллаж байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү цагнаас 3.6-6 тэрбум долларын ашигтай ажиллах боломжтой гэнэ.
iWatch ухаалаг цаг Хадгалах

Microsoft-ын шинэ бүтээл

Хэдэн жилийн өмнө Вашингтонд “Microsoft”-ын төв нээгджээ. Харин энэхүү төвд нэгэн шинэлэг төхөөрөмжийг танилцуулсан байна. Жишээлбэл: Kinect хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар та гэртээ олон талт гал тогоо болон мэдрэгчтэй хана байрлуулах боломжтой болж байна. Microsoft-ын үүсгэн байгуулагч Жонатан Клатсын хэлж байгаагаар тэдний явуулж буй энэхүү үйл ажиллагаа танилцуулга нь хэрэглэгчдийн анхаарлыг шинэлэг тоног төхөөрөмжинд хандуулж, ирээдүйд хэрэглээ болгох явдал юм гэжээ.
Microsoft-ын шинэ бүтээл Хадгалах

Toyota Venza

Монголчуудын унах дуртай Toyota брэнд дахин шинэхэн Venza загвараа Олон улсын худалдаанд гаргах гэж байгаа гэнэ. Venza нь RAV4 болон Highlander-ын дундаж нь байх юм байна. Хэдийгээр “Toyota Venza” анх 2008 онд худалдаанд гарч байсан ч 2012 онд энэхүү хүлгийн загвар шинэчлэгдсэн аж. Дизайнерууд ийнхүү шинэчлэхдээ машины бампер, гэрэл болон радиаторын тор гэх мэт гадаад үзэмжинд нэлээд анхаарлыг хандуулсан байна. Ингээд шинэхэн Toyota Venza-тай танилцацгаая.
Toyota Venza Хадгалах

Дэлхий хамгийн үнэтэй утас "VERTU Ti"

VERTU нь дэлхийн тэргүүлэх зэргийн утасны брэнд бөгөөд энэ удаад “VERTU Ti” хэмээх Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсыг худалдааны зах зээлд гаргахаар зэхэж байгаагаа мэдэгдсэн байна. Ухаалаг гар утас болох VERTU Ti нь Google Android 4.0 үйлдлийн системтэй бөгөөд хэрэглэхэд хялбар байхын үүднээс 1.7 GHz-ийн процессортой аж.
Дэлхий хамгийн үнэтэй утас "VERTU Ti" Хадгалах

2013 онд худалдаанд гарах хүлгүүд

Энэ оны 3 сард нэлээд хэд хэдэн шинэ хүлгүүд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа билээ. Тэгвэл эдгээр хүчит хүлгүүдээс гадна мөн 2013 онд шинэлэг загвартай, хурд хүч ихтэй шинэхэн хүлгүүд үргэлжлэн гарахаар болжээ. Ингээд 2013 онд хойд хөрш орны маань худалдаанд гарах зарим нэг хүлгүүдийн талаар сонирхоцгооё.
2013 онд худалдаанд гарах хүлгүүд Хадгалах

Хайртай дотны хүндээ барих Дэгжин бэлэг

“Киа Моторс Монгол” компанийн хамт олны зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан ээлжит бэлгээ задалж байна. Тус компанийнхан энэ удаад хайртай дотны хүнд чинь чанар, тансаг, дээд зэрэглэлийн тав тух, нэр хүндийн баталгаа болсон ”Sportage” –ийг санал болгож байна.
Хайртай дотны хүндээ барих Дэгжин бэлэг Хадгалах

Япончууд спорт тэргийг хэрхэн хийж байсан вэ?

Япончууд дэлхий дахинд маш их хэмжээний сонирхолтой, өвөрмөц, чанартай Машинуудыг гаргадаг гэдгийг бид мэднэ. Тэд хангалттай их хэмжээний машиныг үйлдвэрлэж завгүй иргэдийн ажил, амьдралыг хөнгөвчилж өгсөн буянтай компани билээ. Тэдний гаргасан концепт (бүрэн бус загвар)-оос харахад, Наран улсын иргэд илүү чамин, илүү хүчирхэг машин зохион бүтээхийг зорьж байсан бололтой.
Япончууд спорт тэргийг хэрхэн хийж байсан вэ? Хадгалах

“Jeep Cherokee” загвар

Jeep компани нь дундаж хэмжээний “Jeep Cherokee”-ийн загварын хэд хэдэн зургуудыг танилцуулсан байна. Харин албан ёсны танилцуулга нь энэ хавар Нью-Йоркийн мото шоу дээр болох юм. “Магадгүй энэхүү загвар нь Jeep компанид тулгараад байгаа санхүүгийн асуудлаас гаргах болов уу” -хэмээн найдаж байгаа бололтой.
“Jeep Cherokee” загвар Хадгалах

Audi RS Q3 хүлэг

Энэ оны хавар Женев дахь автосалонд Германчууд “Audi RS Q3” хүлгийн цувралыг танилцуулах юм байна. Харин өнгөрсөн хавар Audi RS Q3-ын концептыг танилцуулж байсан. Германы “quattro GmbH” компанийн гүйцэтгэх захирал Францискус ван Миль хэлэхдээ: “Audi RS Q3 нь 2013 онд худалдаанд гарах RS-ийн 4 дэхь загвар юм. Энэхүү хүлгээс гадна Audi RS 5 Cabriolet, Audi RS 6 Avant болон Audi RS 7 Sportback хэмээх хүлгүүд байгаа юм байна.
Audi RS Q3 хүлэг Хадгалах

3D үзэг бодит боллоо

Та өөрийн зурсан зургаа хэзээ нэгэн цагт бодит болгож, барьж үзэхийг хүсэж байсан уу? Одоо энэ нь бодит болох боломжтой болсон байна. Тоглоомын үйлдвэр болох “WobbleWorks” компани нь саяхан 3D үзгийг бүтээжээ. 3Doodler үзэг нь анхны 3D үзэг бөгөөд гадны нөллөөллөөр зурж буй зураас нь хөрж, хатдаг байна. Энэхүү үзгийг ашиглахад тийм ч хэцүү биш бөгөөд та зүгээр л үзгийг залгуурт залгахад л хангалттай юм. Харин таныг зурж эхлэхэд 3D үзэгнээс халуун хуванцар гардаг бөгөөд үүний тусламжтайгаар хүссэн зургаа зурж, бодит болгох боломжтой юм байна. Үзэг ердөө л 200 грамм бөгөөд будах, зурах гэсэн хоёр үйлдэлтэй аж.
3D үзэг бодит боллоо Хадгалах

Ирээдүйн нүдний шил “Google Glass”

Google компани “Google Glass” -хэмээх “ирээдүйн шил” бүтээж байгаа тухай бид өмнө нь та бүхэндээ мэдээлж байсан билээ. Өмнө нь энэхүү шилний талаар зөвхөн дизайнеруудын яриатай бичлэг байсан бол энэ удаад Google энэхүү шилний давуу тал, ямар үйлдэл хийж чадах талаар илүү дэлгэрэнгүй танилцуулсан бичлэгийг хүргэжээ. Ингээд энэхүү “ирээдүйн шилтэй” танилцацгаая.
Ирээдүйн нүдний шил “Google Glass” Хадгалах