ШИНЭ ТЕХНОЛОГИ

2013 онд танилцуулсан зарим технологиуд

Google компани “авиатор” загварын шилийг бүтээж түүнийгээ туршиж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бусад өрсөлдөгч компаниуд ч гэсэн гараа хумхиад суулгүй шинэ, өвөрмөц, хэрэглэхэд хялбар төхөөрөмжүүд болон шинэлэг технологитой зүйлсийг бүтээж байгаа гэнэ. Ингээд эдгээр шинэ технологийн бүтээлүүдтэй танилцацгаая.
2013 онд танилцуулсан зарим технологиуд Хадгалах

2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд

Өнгөрсөн онд олон шинэ хүлгүүд худалдаанд гарж, автомашин сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Гэхдээ бүгд нэг саналтайгаар энэ бол үнэхээр гоё машин, эсвэл энэ үнэхээр муухай машин гэж хэлэх ямар ч боломжгүй. Тиймээс автомашин хянагч, шүүмжлэгч Бретт Берк болон "The New York Times" сэтгүүлийн хянагч Лоуренс Ульрих нар олонхийн саналаар 2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүдийг танилцууллаа.
2012 оны хамгийн үзэмж муутай хүлгүүд Хадгалах

Instagram Socialmatic Camera

Polaroid “Instagram Socialmatic Camera” хэмээх концептийг олон нийтэд зарлалаа. Энэхүү камер нь хоёр төрлийн шилтэй байх бөгөөд нэг нь энгийн зураг дарахад зориулагдсан бол нөгөө нь гурван хэмжигдэхүүний шүүлтүүртэй байх юм байна. Үүнээс гадна энэхүү төхөөрөмж нь вэб-камер болж болох бөгөөд QR кодыг таньж мэдэх тусгай програмтай гэнэ.
 Instagram Socialmatic Camera Хадгалах

Galaxy S4-ийг албан ёсоор танилцууллаа

Нью-Йорк хотод хүн бүрийн тэсэн ядан хүлээж байсан "Galaxy S4"-ийн шинэ загварыг Samsung компани албан ёсоор танилцуулсан байна. Хэдийгээр гадаад өнгө үзэмжинд төдийлөн өөрчлөлт ороогүй ч функцийн хувьд өөрчлөлтүүдийг хийжээ. HTC One, Sony Xperia Z болон iPhone 5 зэрэг утаснууд хүчтэй өрсөлдөгчтэй болсон байх магадлалтай юм. Дизайнеруудын хэлж байгаагаар нэг ухаалаг утсанд хүний хэрэгцээнд нийцсэн бүхий л програмуудыг суулгахыг зорьсон гэнэ. Өнгөний хувьд одоогийн байдлаар зөвхөн хар, цагааныг үйлдвэрлэх боловч цаашдаа өнгөний өргөн сонголттой болгох зорилготой байгаа аж.
Galaxy S4-ийг албан ёсоор танилцууллаа Хадгалах

Жижиг оврын автобус

Энэ удаад Женевийн автосалонд гэр бүлээрээ аялал хийхэд илүү тохиромжтой microMAX автобусны концепт (загвар)-ыг Rinspeed компани танилцууллаа. Энэхүү автобусанд хагас суусан байдлаар явах хэрэгтэй бололтой. Автобусыг 2013 оны 3 сараас эхлэн худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Швейцарийн Rinspeed компани нь жил бүр л гайхалтай хүлгүүдийн концепт, техник, технологийн өндөр түвшнийг харуулсан бүтээлүүд танилцуулж байдаг.
Жижиг оврын автобус Хадгалах

Эрчүүдэд зориулсан Toyota RAV4

Toyota RAV4 хүлгийн ихэнхи хэрэглэгчид нь бүсгүйчүүд байдаг билээ. Саяхан Toyota компанийхан RAV4 машины шинэ загварыг танилцуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар 2013 оны шинэ загвар нь эрчүүдийн анхаарлыг татаж, худалдан авалт нэмэгдэх болов уу хэмээн найдаж байгаа гэнэ. Ингээд шинэхэн Toyota RAV4-ийг сонирхоцгооё.
Эрчүүдэд зориулсан Toyota RAV4 Хадгалах

Концепт - Kia Provo

Жил бүрийн 3 сард Женевийн автосалонд шинэхэн хүлгүүдийн концепт (урдчилсан загвар)-уудыг танилцуулж, машины хорхойтнуудын анхаарлыг татаж, хорхойг нь хүргэдэг билээ. Энэ удаад Женевийн автосалонд хоёр хаалгат “Kia Provo” хүлгийн концептыг танилцуулсан байна. Provo-ийн гадна загварыг Франкфуртад байрлах Kia –ийн дизайнер болох Грегори Гиймогийн удирдлаган дор зохиосон аж.
Концепт - Kia Provo Хадгалах

Суперкар McLaren P1

Женевийн автосалонд Британийн компани McLaren Automotive нь шинэхэн хүлэг болох P1 хүлгийг танилцууллаа. Компанийн ажилчдын мэдэгдсэнээр энэхүү хүлэг нь засмал зам дээр ч тэр, уралдааны зам дээр ч тэр гайхалтай хурдтай явах ёстой гэнэ. P1 хүлгийг 375 ширхэг үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь 1.3 сая долларын үнэтэй байх аж.
Суперкар McLaren P1 Хадгалах

Уран сэтгэгчид

ХХ зууны эхэн үеэс эхлэн хүн төрөлхтөний амьдралд техник технологийн хөгжил шаардагдаж эхэлсэн. Энэ үед хүн бүр өөрсдийгөө зохион бүтээгчид гэж үздэг байсан бөгөөд бүгд л ямар нэг сонирхолтой, хөгжилтэй шинэ бүтээлүүдийг урлан, бий болгож байсан билээ. Ингээд ХХ зууны эхэн үеийн сонирхолтой бүтээлүүдийг харцгаая.
Уран сэтгэгчид Хадгалах

Mercedes G500 Cabriolet Speranza

Германы Mansory компани Женевийн автосалонд “Mercedes G500 Cabriolet Speranza”-гийн шинэ загварыг танилцууллаа. Speranza нь “Найдвар” гэсэн утгатай үг юм байна. Энэхүү хүлэг нь кабриолетын дугуйны аркыг өвлөсөн бөгөөд өргөн нь 20мм-ээр нэмэгдэж, хойд болон урд бампер нь шинэчлэгдэж, бор өнгийн дээвэртэй болсон байна.
Mercedes G500 Cabriolet Speranza Хадгалах

Хамгийн эмэгтэйлэг машин

Эрчүүдээс дутахааргүй машиныг чадварлаг барьдаг маш олон эмэгтэй жолооч нар төрөн бий болж буй цаг үе гэдэгтэй та санал нэгдэх болов уу. Тэгвэл бүсгүйчүүд маань ямар хүлэг унахыг илүүд эрхэмлэдэг бол?... Яагаад ч юм эмэгтэйчүүд суудлын, овор хэмжээ багатай машиныг унах дуртай мэт санагддаг. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ тийм биш бололтой. Ингээд дэлхийн бүсгүйчүүдийн хамгийн их унадаг хүлгүүдийг хүлээн авцгаая.
Хамгийн эмэгтэйлэг машин Хадгалах

Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр

Хятадын төв хэсэгт дэлхийн хамгийн урт дүүжин гүүр баригдаж дуусаад, нээлтээ хийжээ. Энэхүү гүүрний урт нь 1176 метр бөгөөд 355 метрийн өндөрт байрлаж байгаа юм байна. Гүүрийг барих ажиллагаа 2007 оноос эхэлсэн аж. Гүүр нь автомашины хоёр урсгалтай бөгөөд гүүрэн дээр дээд тал нь 80км\цаг хурдалж болох юм байна. Ингээд дэлхийн хамгийн урт дүүжин гүүрний талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр Хадгалах