ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл!

Өнөө үед бараг л айл бүхэнд байдаг печь буюу богино долгионы зуухны талаар сайн муу олон зүйл яригдах болсон. Мөн нэг талаараа цаганд хэмнэлттэй, амьдралыг гайхалтай хөнгөвчилж өгдөг учраас гэр ахуйн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт яах аргагүй тооцогдох нь зөв юм. Гэвч нөгөө талаас авч үзвэл ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Иймд та бүхэнд богино долгионы зуухны талаар хамгийн их сонирхол татдаг асуултуудад хариу өгч, учир шалтгааныг нь тайлбарласан баримтуудаас хүргэе.

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл! Хадгалах

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид өдөр тутмын амьдралдаа ухаалаг утас, компьютер зэрэг боловсронгуй технологийг өргөнөөр ашиглах болсон. Гэвч ихэнх хүмүүс тэдгээр техникүүдийн талаар буруу ойлголттой байдаг бөгөөд чухам юу нь буруу гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үүднээс тэдгээр буруу ойлголтуудыг залруулах нийтлэлийг хүргэж байна. 

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

"Time" сэтгүүлээс 2018 оны шилдэг видео тоглоомуудыг зарлалаа!

“Time” сэтгүүл энэ оны хамгийн шилдэг видео тоглоомуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд энэ жил томоохон видео тоглоомын компаниудын хувьд ихээхэн дэвшилттэй жил байжээ. Ингээд бид видео тоглоомын нүсэр зах зээл дундаас онцгойрон гарч чадсан шилдэг 10 тоглоомыг танилцуулж байна. 

"Time" сэтгүүлээс 2018 оны шилдэг видео тоглоомуудыг зарлалаа! Хадгалах

Өвлийн улиралд жолооч нарын заавал мэдэх ёстой зүйлс!

Машин нь биднийг тав тухтай зорчих тээврийн хэрэгсэл хэдий ч тонн татах хүнд жинтэй аварга том металл хэрэгсэл гэдгийг ч мартаж болохгүй. Тиймээс зарим нэг туршлагатай жолооч нар ч бүрэн аюулгүй байна гэдэгтээ итгэлгүй байдаг. Энэ үүднээс жолооч нарт зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Өвлийн улиралд  жолооч нарын заавал мэдэх ёстой зүйлс! Хадгалах

Туршлагатай жолооч нараас суралцах 10 заль

2017 онд гарсан нэгэн судалгаанаас харвал энгийн машин барьдаг дундаж жолооч жилд 8000 гаруй ам.долларыг зөвхөн машиндаа зарцуулдаг ажээ. Харин энэ их мөнгөний ихэнхийг авто засварын газар хийлгэх үйлчилгээ, сэлбэгийн мөнгө эзэлдэг байна. Иймд уншигч таныг машиндаа зарцуулах мөнгөө хэмнэхэд туслахаар машинд түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэх хялбар бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Туршлагатай жолооч нараас суралцах 10 заль Хадгалах

"iPhone" утасны хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Таны утасны аппликейшн, тоглоом удаан нээгдэх эсвэл гацах зэрэг асуудал гарч байна уу? Тэгвэл "iPhone"-ыг яагаад удаан ажилладаг болсныг тогтооход маш амархан. 

"iPhone" утасны хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хадгалах

Дэлхий нийт яагаад секс хүүхэлдэйг ихээр худалдаж авах болсон бэ?

"Cosmo" сэтгүүлээс дэлхийд томоохонд тооцогддог “Reel Doll” нэртэй секс робот үйлдвэрлэгч компанийнхантай уулзаж үйлчлүүлэгчид ямар робот эмэгтэйг хүсдэг талаар сэтгэгдлийг нь сонсжээ. Харин компаний зүгээс "Худалдан авагчид барааны детайл бүрт анхаарлаа хандуулдаг. Харин бидний үйлдвэрлэж байгаа 10 мянган долларын үнэтэй секс тоглоом тэдний хүссэн бүгдийг хийхээр бүтээгдсэн" гэж хариулжээ.

Дэлхий нийт яагаад секс хүүхэлдэйг ихээр худалдаж авах болсон бэ? Хадгалах

Сошиал ертөнцөд хэрхэн өөрийнхөө хувийн мэдээллийг алдахгүй байх вэ?

2018 оны 7 сарын байдлаар дэлхийн нийт хүн амын 55,1% нь интернэт хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Эндээс интернэт бол орчин үеийн даяаршсан нийгмийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ болсон гэдгийг харж болно. Гэвч тэдгээр  хэрэглэгчдийн олонх нь интернэт сүлжээнд өөрийн аюулгүй байдалд анхаарал тавьдаггүй бөгөөд ямар аюултайг нь төсөөлж ч үзээгүй байдаг. Тиймдээ ч гарах сөрөг үр дагаврыг бодолгүй хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулж, нууц үгээ ил байлгах гэх мэтээр гэнэн үйлдэл хийдэг.

Сошиал ертөнцөд хэрхэн өөрийнхөө хувийн мэдээллийг алдахгүй байх вэ? Хадгалах

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд

Интернэтгүй амьдрах нь жолоочгүй таксигаар явахтай адил болжээ. Орчин үед интернэтгүй орчин гэж бараг байхгүй болсон хэдий ч байнгын маргаан дагуулдаг нэг асуудал байдаг нь интернэтийн хурд юм. Тийм учраас бид танд энэ асуудлыг амархан шийдвэрлэж болох хачирхалтай болоод хялбар аргуудыг хүргэж байна.

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд Хадгалах

Та бидний дунд амьдарч буй оюун ухаант 9 төрлийн робот

Зохиолчид болон уран зөгнөгчид тун удахгүй роботын эрин үе эхлэх болно гэдгийг сануулж байгаа билээ. Хиймэл оюун ухаан, робот эрчимтэй хөгжсөнөөр бидний ажлын байрыг хүртэл булаан авч, дэлхийн албан ёсны эзэд болно гэдэг. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд санаа зовох хэрэггүй гэнэ. Ингээд орчин үеийн роботын авьяас чадварыг сонирхоцгооё.

Та бидний дунд амьдарч буй оюун ухаант 9 төрлийн робот Хадгалах

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

Автомашин эзэмшигч хүн бүр тээшиндээ заавал насос авч явахыг эрмэлздэг. Гэвч замд юу ч тохиолдож болох тул хэзээ нэг өдөр машины дугуйгаа хийлэх шаардлага гарсан ч насос олдохгүй байх нөхцөл байдалд орохыг хэн мэдэх вэ? Ийм үед таны машин дотор байдаг бусад хэрэгслүүд тус болж чадна.

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ? Хадгалах

Шведүүдийн үйлдэл дэлхий нийтийг гайхшруулж байна

Иргэний бүртгэлийн бүрэн мэдээллийг багтаасан микрочипийг арьсан дороо суулгуулсан 4,000 орчим хүн Шведэд бий болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ийм тооны Шведүүд нэг ширхэг цагаан будааны дайтай бичил элементийг гартаа суурилуулсан бөгөөд тэд биедээ ямар нэг түлхүүр, бичиг баримт авч явалгүйгээр өдөр тутмын амьдралаа хөнгөвчилж байгаа гэнэ. Тухайлбал ийм микрочипийн тусламжтайгаар тэд зөвхөн гараа ойртуулаад машинаа нээх, гэр, оффисын хаалгаа онгойлгох, фитнесийн үйлчилгээгээ авах зэрэг олон үйлдлийг хийж чадна.

Шведүүдийн үйлдэл дэлхий нийтийг гайхшруулж байна Хадгалах