ШИНЭ ТЕХНОЛОГИ

Ямар ч хигээс, ямар ч дискгvй дугуйтай мотоцикл

"Amen Design and Engineering" хэмээх мото-ателье-гийн инженерvvд ширхэг ч хигээс, ямарч дискгvй дугуйтай моторт дугуйг зохион бvтээжээ. Ийм тєрлийн тєслийг та бидний хэн нь ч ямар нэгэн vзэсгэлэн, яармаг худалдаанаас хэзээ ч олж харж байгаагvй билээ. Тэр байтугай японы хvvхэлдэйн кино бvтээгчид хvртэл ийм дугуйтэй мотоциклыг сэтгэж, зураагvй байдаг шvv дээ. Энэ моторт дугуй хэрхэн явдаг талаархи дэлгэрэнгvй мэдээлэл одоохондоо бидэнд ирээгvй байна, ямар ч байсан дугуй нь єнхєрдєг, єєрєє хєдєлдєг нь илэрхий байна. Ингээд энэхvv маш євєрмєц сэтгэлгээнээс бvрдсэн сонирхолтой бvтээлийн дvр тєрхийг таны ємнє дэлгэе.
Ямар ч хигээс, ямар ч дискгvй дугуйтай мотоцикл Хадгалах

Шилэн байшин

Онгон тайгын дунд, эсвэл далайн эргийн элсэн дээр тув тунгалаг шилээр бvхий л зvйлийг нь урласан тансаг, том байшинтай байна гэдэг яасан сайхан хэрэг вэ? Хана, тааз, шал гээд бvхий л гол хэсгvvд нь шилэн байх тул байшин дотроосоо гаднах байгалийн гоо vзэмжийг ханатлаа ширтэж, эрэг бараадан гvйлдэх балчир vрсээ санаа амар ажин, шєнийн цагаар тэнгэрээс зvvгдсэн ганган шигтгээ шиг оддыг таазаа нэвт харна гээд бодохлээр vнэхээр гайхалтай. Харин ийм байшингийн ганцхан сул тал нь гэвэл, та яаж ч хичээгээд гэртээ болж буй vйл явдлуудыг, тэр байтугай усанд орж, бие засаж байгаагаа ч хэнээс ч нууж чадахгvй ажээ. Ингээд тэр чигээрээ шилээр бvтээгдсэн маш содон барилгын дvр зургийг танд хvргэж байна.
Шилэн байшин Хадгалах

Хамгийн євєрмєц бугуйн цагнуудын жагсаалт

Цаг хором бvрт шинэчлэгдэн нарийсч, дэвшиж байгаа технологийн эрин зууны иргэн бидний хэрэглээ ч гэсэн ямагт єєрчлєгдєж байгаа ч, хэдэн зуун жилийн ємнє vvссэн бугуйн цаг бол ажил хэрэгч хvний байнгын дагуул байсаар байна. Хэдийгээр GPS, GPRS, 3G, 4G, Wi-Fi, ТВ гэх мэтийн технологийн дэвшлvvд нь бvх зvйлийг (цаг, тооны машин, температур хэмжигч гээд нэрлэж баршгvй олон зvйлс) єєртєє агуулах болсон бєгєєд эдгээр vзvvлэлтvvдээрээ бугуйн цагийг “тvлхэн унагахад” хангалттай байгаа ч бугуйн цагны дизайнерууд бууж єгєлгvйгээр тууштай ажиллаж, дээрхи технологиудыг бvтээлдээ хавсаргаж, бvvр дизайных нь давтагдашгvй євєрмєцєєр нь жагсаан бичихvйц бvхэл бvтэн гойд цагны цуглуулгыг бий болгож чаджээ. Ингээд та бvхэнд хамгийн онцгой, ахин давтагдашгvй, хэний ч санаанд оромгvй хэв загвар бvхий 15 бугуйн цагийг дарааллаар нь танилцуулж байгаадаа баяртай байна.
Хамгийн євєрмєц бугуйн цагнуудын жагсаалт Хадгалах

MP3-тай тоос сорогч Electrolux UltraSilencer

Гэр орны дуусашгvй ажлын vеэр чихэнд чимэгтэй аялгуу сонсохыг хvсдэггvй хэн байх билээ. Тиймээс ч ихэнхи хvмvvс гэр цэвэрлэх vедээ хєгжим тавьдаг. Харин тоос соруулах vедээ хєгжмєє маш чангаар “орилуулах” юмуу, эсвэл хэсэг хугацаанд чихэнд чийр болсон дvгнэсэн чимээг тэсэх шаардлагатай тулгардаг. ТэгвэлElectrolux-ийнхан энэхvv асуудлыг шийдвэрлэхээр, нэгэн шинэлэг тоос сорогчны тєсєл дээр нилээн анхаарал тавин ажиллаж байгаа аж. Ингээд vргэлжлэл дээр дарж, уг мэдээллийн маань гарчиг зvгээр нэг “наргиа” биш, бодит амьдрал дээр хэрэгжих шатандаа яваа бvтээгдэхvvний тєсєл гэдгийг олж мэдээрэй.
MP3-тай тоос сорогч Electrolux UltraSilencer Хадгалах

Дэлхийн анхны хувийн сансрын хєлєг

Virgin Galactic компани нь Их британий тэрбумтан Ричард Брэнсон (Richard Brandson)-той хамтран дэлхийн хамгийн анхны хувийн суудлын сансрын хєлєг болохSpaceShipTwo-г бvтээж, албан ёсоор олон нийтэд танилцуулсан байна. SpaceShipTwo-г єндєр нууцлалтай орчинд, 5 жилийн хугацаанд босгожээ. Сансрын хєлгийн танилцуулгын vеэр Брэнсон: “Энэ бол арилжааны сансрын аялал жуулчлал хэмээх цоо шинэ салбарын суурь болж єгсєн ач холбогдолтой бvтээл юм. Та бид тун удахгvй “сансрын нисгэгчид” болох нь ээ.” - гэж хэлжээ. За ингээд Дэлхийн тvvхэнд анх удаагаа эгэл жирийн хvн бид сансарт гарч, хvндийн хvчгvй орчинд байж, эх дэлхийгээ сансрын уудам дундаас олж харах боломжийг олгож байгаа энэхvv гайхалтай ололттой таницацгаая.
Дэлхийн анхны хувийн сансрын хєлєг Хадгалах

Газар доорх ер бусын байшин

Та урд нь газар доорх тунел болон нvхэнд амьдрах ямар байдаг болоо гэж бодож vзсэн vv. Тэгвэл єнєєдєр танд vvний шинэчлэгдсэн хувилбар болох бvрэн загварчлагдсан газар доорх сууцыг танилцуулах гэж байна. Швейцарын Валс тосгонд байрлалтай уулын энгэрт орших, олоход тун хэцvv нvхэн гарц мэт харагдах энэ энгийн бус тєслийгSEARCHболонChristian Muller Architects-ийн багийнхан бvтээсэн юм. Энэ сууцанд энгийн байшингийн адил бvх хэрэглээ байдаг. Жишээ нь зочны єрєє, хєгжилдєх хэсэг, унтлагын єрєє гэх мэт. Мєн онцгой загвар бvхий газар доорх шат. Орох хаалга нь зуйван хэлбэртэй бєгєєд хаалга хvрэх vндэсний хэв маягыг шингээсэн чулуун шаттай. Том цонхнууд болон доторхи засал чимэглэл нь анхаарал татам гайхалтай харагддаг ажээ.
Газар доорх ер бусын байшин Хадгалах

Berlin Hbf

Та бvхний мэлмийд Берлиний алдарт галт тэрэгний тєв буудлын гайхалтай архитектурын бvтэц, сонирхолтой vзэмжийг толилуулж байна. Энэхvv вокзал нь 2006 оны 5-р сарын 26-нд ёслол тєгєлдєр нээлтээ хийсэн даруйдаа “Оны шилдэг галт тэрэгний буудал” хэмээх Дэлхий дахины нэр хvндтэй єргємжлєлийг хvртэж байсан бол 2008 онд шилдэг дизайны шагнал хvртэж байжээ. Vнэхээр энэ галт тэрэгний буудал бол ер бусын хосгvй бvтээл болсон гэдэгтэй маргах аргагvй юм. Маргахын аргагvй vзэсгэлэнтэй бєгєєд орчин vеийн хотын соёлыг илтгэсэн байгууламж ажээ. Хамгийн гол нь галт тэрэгнvvд уг гоёмсог буудлын давхар бvрээр зэрэг явах боломжтой аж. Вокзалын доод талд 8, дээд талд нь 6 галт тэрэгний зогсоол байдаг бєгєєд 2 метроны буудал бий. Дээрхи єгєгдлvvдээс уг зогсоолыг хир том болохыг гадарлаж болохоор байна. Ингээд орчин vеийн гайхалтай архитектурын бvтээлvvдийн нэг болох Берлины тєв вокзалын дvр тєрхийг хvлээн авна уу.
Berlin Hbf Хадгалах

Токио дахь олон улсын роботын vзэсгэлэн | IREX 2009

Энэ сарын 27-ны єдєр Их наран улсын нийслэл хот Токиод "Олон Улсын Роботын Vзэсгэлэн" (IREX 2009) нээлтээ хийлээ. Уг vйл ажиллагаанд ихэвчлэн тус улсын робот vйлдвэрлэлээрээ тэргvvлдэг компаниуд єєрсдийн дэвшилтэт бvтээлvvдээ олны хvртээл болгодог байна. Vзэсгэлэн дээр тамирчин-робот, тогооч-робот, амьтан –робот гэх зэрэг маш олон тєрлийн сонирхолтой бvтээлvvдийг олж харах боломжтой ажээ. Тvvнчлэн саяхан АНУ-ын эрдэмтэд роботод кодекс суулгах ажилд ханцуй шамлан ороод байгаа нь “Би-робот” хэмээх уран сайхны зєгнєлт киноны биелэл удахгvй ирэхийг дуудах мэт. За ингээд энэхvv сонирхолтой vйл ажиллагааны дvр зургийг сонирхохын яламд хамгийн сvvлийн vеийн гайхалтай роботуудын дvр тєрхийг болон юу хийж чаддагийг нь таалан соёрхоно уу.
Токио дахь олон улсын роботын vзэсгэлэн | IREX 2009 Хадгалах

Єнгєрсєн долоо хоногийн шинэ авто машинууд

Та бvхэндээ дэлхий дахинд шинээр мэндэлж буй цоо шинэ тємєр хvлгvvдийг vнэ vзvvлэлт, чанарын хамт танилцуулсаар ирсэн билээ. Нилээдгvй хугацаа завсарласны эцэст шинэ соргог бvтээлийн хамт дахин уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаа єнгєрсєн буюу тvvний ємнєх долоо хоногт авто машины ертєнцєд маш шинэлэг бєгєєд анхаарал татахуйц бvтээлvvд гарч ирснийг эрхэм уншигчдынхаа мэлмийд хvргэхэд баяртай байна. Ингээд єнєєдєр та бvхэнд Mercedes-Benz, BMW, Aston Martin болон Ferrari зэрэг алдартай таван машин vйлдвэрлэгчдийн часхийсэн бvтээлvvдийг толилуулах болно.
Єнгєрсєн долоо хоногийн шинэ авто машинууд Хадгалах

Microsoft Courier - хос дэлгэцтэй ном шиг дивайс

Дэлхийн зах зээлд тун удахгvй нэвтрэх гэж буй Microsoft-ын цоо шинэ тєхєєрємжийг танд танилцуулж байна. Энэ нь mobile технологийн талаархи бидний хэвшмэл ойлголтыг тэр чигт нь єєрчлєх гайхалтай шинэлэг бvтээл болжээ.Microsoft Courierнь “ном” байдлаар бvтээгдсэн хоёр дэлгэцтэй Courier компютер юм. Энэхvv тєхєєрємж нь vндсэн цэсрvvгээ буцахад ашиглагдах ганцхан товчлуур болон тус бvр нь 7 дюйм (2,54*7= 17,78 см) хэмжээтэй, multitouch vйлдлийг дэмждэг мэдрэгчтэй хоёр дэлгэцнээс бvрдэнэ. Хуруугаараа эсвэл зориулалтын vзгээр vйлдлийг нь хянах боломжтой уг дивайс нь бас камертай ажээ.
Microsoft Courier - хос дэлгэцтэй ном шиг дивайс Хадгалах

Баяр баясгалан тєрvvлдэг малгай

Хvн гэдэг амьтан зvрх сэтгэлтэй, оюун ухаантайгаараа бусад амьтдаас давуу боловч басхvv инээмсэглэж чаддагаараа онцгой билээ. Тэр тусмаа ямар ч хvн инээж байхдаа л хамгийн сайхан харагддаг. Инээж байгаа хvнийг л аз жаргалтай гэж ойлгодог. Тэгвэл америкин дизайнер Лорен МакКарти нь ємссєн хvнээ инээхээс єєр аргагvйд хvргэдэг малгайг зохион бvтээжээ. Инээмсэглэл нь аз жаргалын илэрхийлэл болохоор инээхэд хvргэдэг уг малгайг “Баяр баясгалангийн малгай” гэж нэрийдсэн нь энэ. Энэ малгайны нууц нь хvний инээж буйг мэдэрдэг тусгай мэдрэгчид нь оршино. Vvний хацранд хvрдэг мэдрэгч нь эзнийхээ нvvр дvvрэн инээж байгаа эсэхийг нь тодорхойлдог мэдрэгчтэй дамжуулагч юм.Харин малгайны эзэн инээмсэглэхгvй байх буюу гунигтай байвал малгайны оройд суулгасан тємрєн шилбэ нь толгойруу автоматаар бага багаар шигдэн, нухаж эхэлдэг байна. Харин инээгээд эхэлмэгц єнєєх “хадаас” маягийн тємрєн шилбэ нь нухаж шигдэхээ болин єргєгддєг ажээ. Энэ малгай нь бага зэргийн харгис санагдаж магад. Гэвч байнга хэрэглээд байвал бид vvний тусламжтайгаар єєрсдийгєє дасгалжуулж, байнга сэтгэл булаам инээмсэглэлээ єєртєє болон эргэн тойрныхондоо бэлэглэж сурах ач холбогдолтой юм байна.
Баяр баясгалан тєрvvлдэг малгай Хадгалах

Шигтгээтэй линз, гэрэлтдэг зовхи

Хvн хvний сэтгэлийн толь болсон хамгийн эмзэг, нандин эрхтэн бол нvд билээ. Тэгвэл хормоос хоромд улам нарийсан хєгжиж байгаа орчин vеийн шинжлэх ухааны дэвшил нь хvний тэрхvv хамгийн эмзэг нарийн эрхтнийг хvртэл яаж л бол яаж л чимж гоёх боломжтой болсон гэхэд хэлсдэхгvй биз ээ. Ингээд та бvхэнд саяны єгvvлсэн зvйлээ бататгаж, нvдэнд зориулсан цоо шинэ хоёр тєрлийн “нээлт” буюу шинэ гоёлыг танилцуулж байна. Эндээс та бvхэн Сваровскийн шигтгээтэй линз, LED- сормуус буюу доод зовхийг гэрэлтvvлдэг тєхєєрємж зэргийг олж харах болно. Юм хєгжинє єє гэж vvнийг л хэлэх байх. Наалддаг сормуус, давхраа, єнгєтэй линз мэт нь эдгээрийн хажууд юу ч биш болжээ.
Шигтгээтэй линз, гэрэлтдэг зовхи Хадгалах