ШИНЭ ТЕХНОЛОГИ

Дєрвєн хаалгатай Mercedes F800 Style –ийн загвар

Mercedes Benz-ийн мэргэжилтнvvд дєрвєн хаалгатай шинэ Mercedes F800 Style- тємєр хvлгийнхээ туршилтын загварыг, дараа сарын эхээр нээгдэх 80 дахь удаагийн Женевийн авто vзэсгэлэн (80th Geneva Motor Show)-гийн vеэр машин сонирхогчдод танилцуулахаар “сойж” байгаа аж. F800 Style- маркийн цуврал машинууд нь 2013 оноос эхлэн худалдаанд гарах сурагтай байгаа бєгєєд энэ загвар нь домогт Mercedes-ийн спорт загварын бvтээлvvдийн “сан”-д шинэ давалгааг оруулж ирэх тєлєвтэй багаа гэнэ. За ингээд аяны ерєєлтэй шаргал замд жолоо мушгин давхих дуртай, техникийг vнэн голоосоо хайрлаж, сонирхдог бvх авто машины хорхойтнууддаа энэхvv тааламжит нийтлэлийг хvргэж байна. Mercedes F800 Style-ийн дvр тєрхєєр удахгvй болох vзэсгэлэнг тэсэн ядан хvлээсэн тавьтаргvй хорхойгоо тvр дарахыг урьяа.
Дєрвєн хаалгатай Mercedes F800 Style –ийн загвар Хадгалах

Noteput – интерактив хєгжимт ширээ

Германы дизайнер Юрген Граф (Jürgen Graef), Жонас Хеуер (Jonas Heuer) нар нь хєгжимт интерактив ширээ болох Noteput хэмээх гайхалтай шинэлэг бvтээлээ толилуулжээ. Энэхvv бvтээл нь хєгжмийн урлагт суралцаж байгаа хvмvvст харах, сонсох, хvртэх гэсэн гурван мэдрэмжээр нь дамжуулан тус болох зориулалттай сонирхолтой зэмсэг юм байна. Ширээн дээрхи нотны шугам дээр зориулалтын нотнуудыг байрлуулахад харгалзах аялгуу нь эгшиглэдэгээрээ маш онцлог ажээ. Энэхvv тєхєєрємжийг ашигласнаараа та яг л хорвоогийн юм бvхэнтэй хvртэхvйгээрээ тэмтчин танилцаж байгаа нялх хvvхэд шиг л хєгжмийн аугаа уянгалаг ертєнцтэй бvvр эхнээс нь, гурван мэдрэхvйгээрээ дамжуулан танилцана гэсэн vг. Энэхvv тєхєєрємж хэрхэн ажилладгийг дэлгэрэнггvй, нарийн мэдэж авахыг хvсвэл доорхи видеог сонирхоорой. За ингээд шинэ бvхэнд дуртай, тэр тусмаа хєгжимд хайртай хэн бvхэнд зориулан оруулсан бяцхан бєгєєд шинэлэг мэдээллийг маань таалан соёрхоно уу.
Noteput – интерактив хєгжимт ширээ Хадгалах

Штутгарт дахь Мерседес Бензийн музей

Mercedes-Benz нь Дэлхийн номер нэг автомашины марк гэхэд хилсдэхгvй болов уу. Аргагvй шvv дээ, хамгийн баян олигарх ч бай, хамгийн хvчирхэг Шах ч бай, машины “донтой” америк хєрєнгєтєн ч бай, ер нь энэ хорвоогийн хамгийн бийлэгжvv нэгэн ч бай Бензийн бvх загваруудыг эзэмшиж чадсан аавын хvv энэ хорвоо дээр ганц ч байхгvй юм байна. Гэвч энэ цагт тєрсєн эгэл хvмvvс бид хэрэв хvсэх юм бол Штутгарт хот дахь Mercedes-Benz-ийн vзэсгэлэн дээр хvрэлцэн очиж, бvх загваруудыг нь тольдож болохоор болжээ. Германы Штутгарт хот дахь Бензийн энэхvv vзэсгэлэнд 1886 оноос хойшхи буюу тус маркийн гайхалтай тvvх эхэлсэн цагаас хойших Бензийн бvхий л хувьсал єєрчлєлийг нь харуулсан 160 тєрлийн энэ маркийн тємєр хvлгийг олж харах боломжтой юм байна. За ингээд Дэлхийд цор ганц байх Бензийн бvхийл загваруудыг он оноор нь жирийтэл жагсааж, олонд сонирхуулдаг гайхалтай vзэсгэлэнгийн бvтээлvvдийн заримынх нь тєрхийг азтай уншигч танд хvргэе.
Штутгарт дахь Мерседес Бензийн музей Хадгалах

Шинэ Infiniti FX Limited Edition

Саяхан алдарт Infiniti автомашин vйлдвэрлэгч компани нь FX Limited Edition нэрийн доор FX37S болон FX50S гэсэн хоёр сонголт бvхий шинэ тємєр хvлгээ хязгаартай тоогоор худалдаанд гаргаж байгаагаа зарлажээ. Шинэ FX Limited Edition нь Black Obsidian маягийн хар єнгийн кузов, 21 дюйм (53.34 см) –ын хєнгєн эргэлттэй дугуй зэргээрээ ижил тєрлийн, “байдаг л нэг” бусад авто машинууд дундаасаа эрс ялгарах болно. Тvvнчлэн захиалагч мєнгєє нэмж єгвєл Moonlight White – сарны туяа шиг цав цагаан єнгєєр будуулж болох юм байна. Хєдєлгvvрийн хувьд 2 сонголттой ажээ. Vvнд: 320 морины хvчтэй, 3.7 литр багтаамжтай V6 хєдєлгvvр, мєн 390 морины хvч бvхий таван литрийн багтаамжтай V8 хєдєлгvvрvvд орж байгаа юм. Хязгаартай тоогоор худалдаалагдана гэсний учгийг тайлж, шинэ FX Limited Edition нь ердєє 100 ширхэг л гарах юм байна. Тvvнчлэн энэхvv тансаг тємєр хєлгийг зєвхєн Европ-д худалдаалах ажээ. FX37S нь £55 855, харин FX50S нь £62.035 vнэтэй гэнэ. За ингээд зєвхєн хилийн чанад дахь хєгшин европын хєрсєн дээр зарагдаж, 100- хан азтай бєгєєд бэлтэй аавын хvvгийн гар дээр очих гил хар болон танан цагаан єнгєтэй Infiniti –гийн шинэ тємєр хvлгийн сvр барааг тольдоцгооё.
Шинэ Infiniti FX Limited Edition Хадгалах

Nike-ийн Токио дахь салбар дэлгvvр

Алдарт дизайнер Масамиши Катаяма (Masamichi Katayama) тэргvvтэй Wonderwall дизайны студийн багийнхан Их Наран улсын нийслэл хот Токиогийн Хараюки дvvрэгт Nike-ийн нэгэн салбар дэлгvvрийг маш сонирхолтойгоор бvтээж, нээлтийн vйл ажиллагааг нь улирагч оны сvvлчээр хийжээ. Энэхvv бутик нь гурван давхараас бvрдсэн бvхэл бvтэн их дэлгvvрийн хэмжээний тєв болсон байна. Бvхэлдээ эрх чєлєєг илэрхийлсэн євєрмєц дотоод засалтай ажээ. Жишээлбэл тааз нь л гэхэд зуу зуун Nike-ийн пvvзэн “унжлагатай” байгааг та харж байна. Єєр олон сонирхолтой интерьерийн шийдлvvдийг энэхvv дэлгvvрээс та олж харж болно. Ингээд манай дизайнерууд болон барилгын салбарынханд, тэр бvv хэл бизнес эрхлэгчдэд хvртэл ашигтай санааг дамжуулж, vлгэр дууриал болох болов уу гээд энэхvv дэлгvvрийн талаархи фото мэдээллийг оруулсныг маань уншигч та хvлээн авна уу.
Nike-ийн Токио дахь салбар дэлгvvр Хадгалах

Тэсэн ядан хvлээж байсан Apple iPad

Дэлхийн хамгийн нєлєє бvхий менежерvvдийн жагсаалтыг тэргvvлсэн Apple-ийн ерєнхий захирал Стив Жобс (Steve Jobs) нь та бидний тэсэн ядан хvлээж байсанApple iPad- хавтгай буюу самбаран компьютерээ нийтэд танилцуулсан байна. Ингээд мэдрэгчтэй дэлгэц, авсаархан зєєврийн компьютерт дуртай хэн бvхэн дэлгэцэндээ ойртон сууж, худалдаанд гарах мєчийг нь хvлээж ядаж байсан шинэ бvтээлийнхээ талаархи товч мэдээллээ хvлээн авна уу.
Тэсэн ядан хvлээж байсан Apple iPad Хадгалах

Шинэ Зеландын “Боинг 777”- тултал нь хийжээ

Шинэ Зеландын захиалгаар бvтээгдсэн “Боинг 777” нь тус улсын тєдийгvй Дэлхийн хамгийн тухлаг, тансаг иргэний нисэхийн онгоцод зvй ёсоор тооцогдохоор бvтээл болжээ. Дотоод салон нь vнэхээр зорчигчдынхоо тав тухайг дээд зэргээр хангахуйц, тасархай чамин тансаг болсон байна. Ийм онгоцоор vvлсийн доогуур уулсын дээгvvр ниснэ гэдэг диваажинд байх, vлгэрийн орноор аялах хоёртой л адил санагдах байх даа. Ингээд vргэлжлэл дээр дарж миний юун тухай ийм их сэтгэлийн хєєрєлтэйгєєр єгvvлэн буйг уншигч та єєрийн нvдээр харж ойлгосон нь дээр биз ээ.
Шинэ Зеландын “Боинг 777”- тултал нь хийжээ Хадгалах

Хойд – Америк дахь олон улсын авто vзэсгэлэн

Энэ сарын 11-нээс 24-ний єдрийг дуустал АНУ-ын Мичиган мужийн Детройт хотноо зохиогдох “Хойд-Америкийн Олон Улсын Авто Vзэсгэлэн-2010” (2010 North American International Auto Show) vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Энэхvv vйл ажиллагаа нь Дэлхийн хамгийн томоохон арван авто vзэсгэлэнгийн тоонд зvй ёсоор багтдаг бєгєєд энэ их хямралын дараа дэлхийн хаана ч оршин суух ард тvмэн ямар хэв загвар, бvтэцтэй тємєр тэргийг тvлхvv хvлэглэх вэ гэдэг нь чухам энэхvv vзэсгэлэнгээр л тодорхойлогдоно гэдгийг ихэнхи мэргэжилтнvvд дуу нэгтэйгээр баталж байгаа юм. Мєн энэ єдрvvдэд Детройт хотыг доргиож байгаа уг авто vзэсгэлэн дээрхи бvтээлvvд нь мэдээж байгаль орчинд ээлтэй байдал, хэрэглэгчийнхээ хэтэвчтэй хэдэн “бор”-ыг дээд зэргээр хэмнэх “чадвар” гэсэн ерєнхий хоёр vзvvлэлтээр єрсєлдєж байгаа ажээ. Ингээд энэхvv алдартай vйл ажиллагааны гял цал болсон тайзан дээрхи будгаа ханхлуулж, юу чаддагаа гайхуулан зогсох хамгийн сvvлийн vеийн тємєр хvлгvvдийн дvр тєрхийг таалан соёрхоно уу.
Хойд – Америк дахь олон улсын авто vзэсгэлэн Хадгалах

Сєvл дэхь Гарак захыг нєхєн сэргээх барилгын тєсєл

Ємнєд Солонгосын нийслэл Сєvл хотноо байдаг Гарак захыг шинэчлэн засах тєслийн уралдаанд Samoo Architects and Engineers-ийнхан тvрvvлжээ. 21-р зууны захад жижиглэн болон бєєний худалдааны аль аль нь байх ёстой гэж зохион бvтээгчид нь vзсэн тул захыг ерєнхийд нь худалдааны хэлбэрээр нь хоёр хэсэгт хуваахаар тєлєвлєєд байгаа аж. Худалдааны тєвийн дээвэр нь бvхэлдээ асар том цэцэрлэгт хvрээлэн болж єєрчлєгдєх юм байна. Харин дотор нь агуулах, хєргєгчний бvхэл бvтэн системийг байрлуулж, аюулгvй байдлыг дээд зэргээр хангах ажээ. Тvvнчлэн тохилог бєгєєд асар том машины зогсоол, дотор зогсоолруу орох зам зэргийг барих тєдийгvй, дотор талд нь хєдєє аж ахуйн чиглэлийн музей байгуулахаар тєлєвлєжээ. Шинэчлэлтийн ажлыг 2009-2020 оны хооронд, 11 жилийн дотор гvйцэтгэж, шинэ зууны гайхалтай худалдааны тєвийг бvрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Сэргээн засварлалтын vеэр Гарак зах нь хэвийн vйл ажиллагаагаа vргэлжлvvлсээр байх юм. За ингээд Азийн нэгэн барын нийслэл дэхь нvсэр том худалдааны тєв 2020 он гэхэд ямар гайхалтай байгууламж болж хувирахаар “гэтэж” буйг хамтдаа сонирхоцгооё.
Сєvл дэхь Гарак захыг нєхєн сэргээх барилгын тєсєл Хадгалах

Google Android Монголд!

Уншигч та бvхэнд Андройд болон тvvнийг хєгжvvлэгч нарын тухай товчхон мэдээлэл єгєхийг зорилоо.Андройд гэж юу вэ?Андройд нь Линукс дээр суурилсан хєдєлгєєнт холбооны vйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс vvсэлтэй бєгєєд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.Андройд нь хєгжvvлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.Андройдын тvvхийн талаар товч дэлгэрvvлье.2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай vйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний vйл ажиллагааг илvv сэргээж, эрчимжvvлсэн.Тухайн vедээ Андройд Инк нь  хєдєлгєєнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагvй байсан бєгєєд энэ vед нь Google энэ зах зээл рvv орохоор тєлєвлєж, орсон байна.Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид єєрчлєлт хийж хєгжvvлэх боломжтой хєдєлгєєнт холбооны тєхєєрємжийн платформийг хєгжvvлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын vvсгэн байгуулагчдын нэг тухайн vедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхvv Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рvv тvрэн орсон байна.
Google Android Монголд! Хадгалах

Зєєврийн офис - blob VB3

Бельгийн dmvA- архитектурын фирм нь бvхэлдээ єндєгийг санагдуулахуйц хэлбэртэй, мєлгєр цагаан гадаргуйтай авсаархан зєєврийн офис болохblob VB3-ийг зохион бvтээснийг уншигч танд танилцуулж, шинэлэг бvхнээс хоцрохгvй байх гэсэн шийдмэг эрмэлзлийг тань гvйцэлдvvлье. Энэхvv архитектурын бvтээлийг Xfactoragencies компанид зориулж, хєдєлгєєнт офисын хэлбэрээр урлажээ. Vнэхээр бичилхэн, авсаархан хирнээ, хvний бvхий л хэрэгцээг хангахуйц зvйлсийг дотроо багтаасан хєєрхєн эд ажээ. Ингээд уг сонирхолтой бvтээлийг таны таалалд єргєж байна.
Зєєврийн офис - blob VB3 Хадгалах

Дубайн бас нэгэн гайхамшиг - Sheikh Rashid гvvр

Бодит хирнээ vлгэрийн мэт, жинхэнэ диваажингийн орон эрт дээр цагт биш, энэ манай vед мянга мянган давааны ард, тэнгэрийн шаргал хаяанаас ч цаана, алсын алсад  сvндэрлэн босчээ. Уншигч та миний ямар улс орны талаар яриад байгааг аль хэдийнэ ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Тиймээ, газар дээрхи диваажин болсон Арабын Нэгдсэн Эмиратын талаар, тэр дундаа орчин цагийн барилга архитектурын шилдгийн шилдгvvд ар араасаа сvндэрлэн боссонДубайхотынх нь талаар хvvрнэж байна. Дэлхийд ганц байдаг долоон одтой зочид буудал энэ л хотын хєрсєн дээр далбаагаа дэлгэсэн дарвуулт хєлєг шиг дvрээрээ гайхуулан сvндэрлэж, Дэлхийн хамгийн єндєр цамхаг нь хэдэн бээрийн алсаар сvр бараагаа дэлгэн оршдог билээ. Тэгвэл, гайхамшгийг нь тоочиж дуусамгvй энэ баян тансаг орны vзэсгэлэнтэй хотод баригдсан Дэлхийн хамгийн тансаг, хамгийн єндєр барилгын будаг нь хатах нь битгий хэл, нээлтийнх уур амьгал сарниж ч амжаагvй байхад FXFOWLE Architects –  олон улсын архитектурын компани ньThe Sheikh Rashid bin Saeed Crossing– гvvрний тєслєє танилцуулжээ. Архитектурын ур ухааныг дээд зэргээр зарцуулж, чамгvй хєрєнгє мєнгєєр босох тєлєвтэй байгаа энэ гvvр нь ямартай ч 1,7 км урттай болох юм байна. За ингээд тансаг бvхний охийг єєртєє цуглуулсан vзэсгэлэнт Дубай хотын  Sheikh Rashid- гvvрний тєслийн дvр зургийг хvлээн авна уу.
Дубайн бас нэгэн гайхамшиг - Sheikh Rashid гvvр Хадгалах