АНУ-ын Лос-Анжелес хотын бэлэг тэмдэг тєдийгvй, хамгийн алдартай “vзэгдэл” болсон асар том “Hollywood” хэмээх бичиг нь тун удахгvй vгvй болох гэнэ. Учир нь тус хотын удирдлагууд Холливуудын бэлэг тэмдэг тєдийгvй, дэлхийн бараг бvх хvний нvдэнд дасал болсон уг бичгийг авч хаяхаар тєлєвлєж байгаа аж. Тиймээс єдгєє 28 настай дизайнер Кристиан Бэй-Йоргенсен (Christian Bay-Jorgensen) нь Bay Arch хэмээх Данийн алдартай архитектурын студитэй хамтран гайхамшигт Холливудын бэлэг тэмдэг болох домогт “Hollywood” хэмээх бичгийг авч vлдэх зорилгоор нэгэн нvсэр том зочид буудлыг барихаар тєлєвлєєд байгаа юм. Тэгэхлээр уншигч та анхаарлаа тvр хандуулж, Холливуудыг “аврах” зочид буудлын тєсєлтэй танилцана уу.
Хадгалах
Мексикийн дизайнер Гилберто Эспарза нь ургамал болон бичил биетvvдийг бохирдсон устай нєхцєлд амьд байлгаж, тэтгэдэг роботыг зохион бvтээжээ. “Нvvдэллэгч ургамал” (Nomadic Plants, Plantas Nomadas) хэмээх уг тєхєєрємжийг “Хєдєлдєг далан” гэж нэрлэсэн бол илvv зохиомжтой байсан гэж судлаачид vзэж байгаа аж. Єєрєє хєдєлдєг уг бяцхан экосистем нь бохирдож, муудсан усыг хайж олоод, доторхи ургамал болон бичил биетvvдийг нь шvvн авч, амьдрах нєхцлєєр нь хангадаг байна.
Хадгалах
Нэг vхрийн ивэр доргиход мянган vхрийн ивэр доргино гэгчээр Apple-ийнхан таблет компютер болох iPad-даа танилцуулаад удаагvй, харин худалдаанд гаргаж амжаагvй байхад нь маш олон єрсєлдєгч компаниуд ийм тєрлийн мэдрэгчтэй компютерийн загваруудаа шил шилээ даран vйлдвэрлэж эхэллээ. Таблет буюу планшет компютер гэдэг нь гар, хулганагvйгээр хэрэглэх боломжтой, самбар хэлбэрийн ноутбуук юм. Удирдлагын vvргийг ихэвчлэн мэдрэгчтэй дэлгэц нь гvйцэтгэдэг бєгєєд хэрэглэгч хvссэн vйлдлээ хуруугаараа юмуу тусгай балаар дэлгэцэнд хvрэлцэн vйлдэх боломжтой байдаг. Мэдрэгчтэй дэлгэцнээс гадна, дуу авиаг, vйлдлийг таниж, хариу vйлдэл vзvvлэн vvргээ гvйцэтгэдэг ийм тєрлийн компютерvvд ч єргєн тархаад байгаа аж. Планшет компютерууд нь smart phone болон компютер хоёрын хоюулангийнх нь хэв шинжийг хадгалсан бvтээгдэхvvн юм. Ингээд энэ тєрлийн дивайсны талаархи ерєнхий мэдээллийг танд хvргэлээ. Харин одоо Apple iPad-ийн єрсєлдєгчид болох Fusion Garage JooJoo, HP Slate, Neofonie WePad, Archos 9, Asus Pad, Google Pad, Huawei SmartKid S7, Motorola Pad, P88 Pad гэх мэт бvтээгдэхvvнvvдтэй танилацгаая.
Хадгалах
Хvмvvс єєрсдийн бодлоор итернэтийн мангас болсон Google, Facebook компаниудыг харьцуулан дvгнэлт хийсэн байдаг бєгєєд энэ нь бодит байдалтай хэрхэн нийцдэг юм бол... Тиймээс энэ хоёр компаний оффисын талаар дараах мэдээллийг vзээд дахин дvгнэлт хийгээрэй.Албаны єрєє тасалгаа таны бодлоор ямар байдаг вэ? Магадгvй таньд нэг хэв загвар, єнгєтэй єрєє тасалгаа санаанд чинь орж байгаа байх. Тэгвэл одоо Google, Facebook компаниудын албан тасалгаа ямар байдгийг сонирхуулах гэж байна. Дэлхийд алдартай уг хоёр компанийн албан тасалгаа нь зєвхєн ажилчдын тав тухтай байдлыг хангаж, гэртээ байгаа мэт тохижуулснаараа тэдний ажлын бvтээмжийг эрс сайжруулдаг гэж уг компанийхан тайлбарладаг. Одоо танд доорхи мэдээллvvд их сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
RAFAA Architecture & Design группынхан 2016 оны Рио-де-Жанейро-гийн олимпод зориулсан бvтээн босголтынхоо ажлыг vргэлжлvvлж, далай дундахь хєшєє маягийн хиймэл хvрхрээг барих даалгаврыг хотын захиргаанаасаа авчээ. Тэд энэхvv тєслєєрєє 105 метр єндєртэй хиймэл хvрхрээ бvхий бvхэл бvтэн цэнгэлдэх хvрээлэн босгохоор тєлєвлєєд байгаа юм. Ингээд Рио-де-Жанейрод ойрын ирээдvйд сvндэрлэж, 2016 оны олимпыг чимэх олон гайхамшгуудын нэг нь болох хосгvй бvтээлийн тєсєлтэй танилцана уу.
Хадгалах
Берлины “Radisson SAS Hotel”- д байдаг нэгэн ер бусын гайхалтай аквариумны талаархи дэлгэрэнгvй мэдээлийг танд хvргэж, гадаад ертєнцийн сайхан бvхний талаархи мэдлэгийн санд тань єчvvхэн ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорилоо. 900'000 (есєн зуун мянган) литр багтаамжтай уг усан санд 56 тєрлийн, 2600 орчим том жижиг загас амьдардаг ажээ. “Aquadom” нь єндрєєрєє 25 метр бєгєєд гадаад бvрхvvл нь 11 метр, доторхи нь 3 метр гаран диаметртай юм байна. За ингээд Берлиний олон гайхамшгуудын нэг нь болсон уг нvсэр том бєгєєд vзэсгэлэн тєгєлдєр аквариумны дvр зургийг дэлгэрэнгvй мэдээллийн хамт таалан соёрхоно уу.
Хадгалах
Алдарт Porsche-гийнхан Женевийн авто салон дээр шинэ 918 Spyder- спорт загварын тємєр хvлгийнхээ туршилтын загварыг танилцуулсан байна. Энэхvv тэргийг уралдааны спайдер машин болох Porsche RS-д суурилан бvтээсэн бєгєєд 500 морьны хvч бvхий, 3,4 литрийн багтаамжтай V8 агаарын хєдєлгvvр, нийт 218 морьны хvчтэй хоёр электрон мотор болон хоёр бэхэлгээтэй шатлалт “робот” зэргээр нэмж тоногложээ. Тогоор ажилладаг энэхvv спорт машиныг нэг цэнэглэчихсэн байхад 25 км замыг туулах боломжтой юм. Хэрэглэгч нь vvнийгээ ахуйн эрчим хvчний эх vvсвэр (разеткаараа л гэсэн vг) –ээр чєлєєтэй цэнэглэх боломжтой. Энэ сайхан амьтан нь бас 3,2 секундэд л зогсоо байдлаас 100 км/цагийн хурд авах чадвартай аж. Дээд хурд нь 320 км/цаг юм байна. За ингээд 5 жилийн дараа гэхэд цуврал маягаар худалдаанд гарах тєлєвтэй байгаа Porsche 918 Spyder –ийн туршилтын загварын хараа булааж шунал хєдєлгєм тєрхтэй танилцацгаая.
Хадгалах
Женев дэхь авто машины vзэсгэлэнд дээр Bugatti компани нь таван хаалгатай шинэ Bugatti 16C Galiber-ийнхээ туршилтын загварыг толилуулжээ. Энэхvv хараа булаам тємєр хvлгийн дэлгэрэнгvй танилцуулгыг авто машины хорхойтнуудтайгаа хуваалцахгvй байж vнэхээр чадсангvй. Bugatti 16C Galiber нь 8,0 литрийн багтаамж бvхий 16 цилиндртэй хєдєлгvvр, хоёр шатлалтай яндантай ажээ. Харин чадлын хувьд 986 морьны хvчтэй юм байна. Мєн дугуй тус бvр нь керамик тормозоор тоноглогдсон гэнэ. Нэмж хэлэхэд Bugatti 16C Galiber –ийг цуврал маягаар vйлдвэрлэн гаргах магадладтай байгаа гэнэ шvv. Ингээд хурд хvч, чамин загварын цогц гэж хэлж болохоор жинхэнэ хvн бvрийн мєрєєдєл болсон унаа хирнээ гэр бvлийн маягийн дотоод салонтой энэхvv євєрмєц хvлгийн дvр зурагтай дэлгэрэнгvй танилцацгаая.
Хадгалах
Єнгєрсєн Мягмар гараг буюу 3-р сарын 2-ны єдєр Швейцар улсад Женевийн 80 дахь удаагийн олон улсын авто vзэсгэлэнгийн vйл ажиллагаа эхэлжээ. (Geneva Motor Show, Salon International de l’Auto). Женевийн авто шоу нь машины ертєнцєд жил бvр тохиодог бvхий л vйл явдлуудын дундаас хамгийн чухлын тоонд ордог нэр хvндтэй тєдийгvй бvхий л тємєр хvлгийн хорхойтнууд, vйлдвэрлэгчдийн хамгийн ихээр хvсэн хvлээдэг арга хэмжээ юм. Энэхvv далайцтай шоунд энэ жил дэлхийн болон Европ тивийн 50 гаруй авто машин vйлдвэрлэгчид оролцсон байна. Сvvлийн жилvvдэд зохиож буй газар газрын том, жижиг авто шоунуудын адилаар энэ жилийн Женевийн vзэсгэлэнд оролцсон бvх vйлдвэрлэгчид байгальд ээлтэй, хэтэвчинд хэмнэлттэй гэсэн хоёр vндсэн vзvvлэлтээр єрсєлдсєн болохыг танд хэлэх нь илvvц биз ээ. Ингээд авто машинд “нугасгvй” хэн бvхэн дэлгэцэндээ ойртон сууж, дэлхийн хамгийн алдартай авто vзэсгэлэнгvvдийн нэг дээрхи гайхалтай бvтээлvvдийг тольдоцгооно уу.
Хадгалах
Нэрт дизайнер Карим Рашид (Karim Rashid) нь Испаний "Vondom" компаний захиалгаар єєрийн ухааныг зарж, гараараа урласан маш сонирхолтой тавилгануудын цуглуулгыг шинэ бvхэнд сонирхолтой, дизайны урлагт дуртай хэн бvхэнд зориулан хvргэж байна. Ингээд та бvхэн энэхvv авъяаслаг дизайнерийн урласан цэвэрхэн, тохилог хирнээ маш євєрмєц загвартай буйдан, сандал, цэцгийн сав гээд мєш олон сонирхолтой бvтээлvvдийг дvр зургийн цуглуулгыг хvлээн авна уу. Магадгvй та шинэхэн офисоо тохижуулах шаардлагатай байгаа бол энэхvv нийтлэл маань тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Ертєнцийг харах цонх болсон ном бол хамгийн сайхан бэлэг, тэр тусмаа бvх зvл тоон системд шилжсэн єнєє vед бол электрон ном шиг гайхамшигт бэлэг, дээдийн хvндлэл гэж vгvй биз ээ. Ингээд уншигч та бvхэнд электрон номны (ридер) ертєнцєд саяхан мэндэлсэнPocketBook 360°-ын талаархи дэлгэрэнгvй мэдээллийг хvргэж байна. Энэ нь ридерийн салбартаа дэлхийд тэргvvлэгч гурван том лидер vйлдвэрлэгчдийн нэг нь болох PocketBook компаний бvтээл юм байна.
Хадгалах
Анх 2008 оны Детройтын авто шоуны vеэр Land Rover LRX-ийг тєсєл хэлбэрээр толилуулж байжээ. Тэр vед авто хорхойтнуудын шvлсийг гоожуулсан энэхvv загварын тємєр хvлэг нь ирээдvтэй эсэх нь, vйлдвэрлэгдэж, худалдаанд гарах эсэх нь тодорхойгvй байсан юм. Тэгвэл Land Rover-ийнхон олны манан будантай ойлголтыг бvрмєсєн арилгаж, LRX загварын тємєр хvлгээ 2011 оны загвар болгон худалдаанд гаргана гэдгээ зарлажээ. Ийнхvv тансаг, хvчирхэг хvлгийг жолоог мушгиж, замын уртыг хороох хорхойтой хvмvvсийн сонирхлыг татсан бас нэгэн шинэхэн загварын энэхvv Land Rover-ийг оны сvvлээр болох Paris Motor Show-н дээр албан ёсоор олонд толилуулах юм байна. Харин бид таны мэлмийд vvний тєрхийг урьдчилан хvргэж байгаадаа баяртай байна. Таалан соёрхоно уу.
Хадгалах